Эерэг хандлага бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ?


e18ecdb1cdfea7e809ac3d265db695b8.jpg

Амьдрал тань ямар байх нь тохиолдож буй зүйлсээс 10%, тэдгээрт хэрхэн хандаж буй хандлагаас тань 90% нь шалтгаална.


Эерэг хандлагатай байх нь бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг бол?


Эерэг хандлага нь эрүүл, урт удаан амьдралын үндсэн хүчин зүйлсийн нэг юм.
Америкийн нэгэн их сургуулийн судалгааны хэсгээс дурьдвал:Судлаачид 7 жилийн турш 1500 хүнийг ажиглаж, судалсан. Судалгаа эхлэх үед тэдний эрүүл мэндийн байдал маш сайн байсан. Судлаачид тэдний хэрхэн нас нэмж байгаа байдлыг нь биеийн жин, алхах хурд, ядарч туйлдах зэрэг шинж тэмдгээр ажигласан байна.

Тэдний олж мэдсэнээр эерэг хандлагатай хүмүүст нас нэмэгдэх шинж тэмдэг сөрөг хандлагатай хүмүүстэй харьцуулахад нэлээд бага илэрсэн бөгөөд тэд илүү их эрч хүчтэй, эрүүл хэвээр байжээ. Өөрөөр хэлбэл сөрөг хандлага хүнийг илүү сул дорой болгож байдаг бөгөөд сөрөг хандлагатай, гутранги байх нь хүн өөрөө өөрийгөө үгүй хийж байгаагаас өөрцгүй зүйл юм.Мөн судлаачид эерэг бодол, хандлага нь хүнд ирээдүйд амжилттай байх сэдлийг өгдөг учраас хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдгийг тогтоосон байна.

Тиймээс эерэг хандлага эрүүл, урт удаан амьдрахад нөлөөлөхийн зэрэгцээ амжилтанд хүрэх боломжийг нэмэгдүүлнэ.
Ахлах судлаач Dr. Glenn Ostir үүнийг тайлбарлахдаа: “ Бидний бодол санаа ба бие махбод хоорондоо салшгүй холбоотой. Өөрөөр хэлбэл бодол санаа, хандлага нь биеийн бүтэц үүрэг ба бүх л эрүүл мэндэд шууд эсвэл шууд бусаар нөлөөлж байдаг.”


Үүнээс харахад хүний бие махбод нь бодол санаа, хандлагаас шууд хамааралтай буюу “юу бодно түүн шигээ л байна” гэх үзэлтэй утга дүйнэ.
Амьдралаа илүү сайхнаар харж, өөдрөг байя гэвэл сөрөг хандлагаа эерэг хандлагаар өөрчилж сурах нь чухал юм

3680 2020-09-09
Нийтэлсэн: AnonymousUser