Асуудлыг боломж болгон ашигла


5a96e079ae56cee0d2ad3b61c802d938.jpg

Бид асуудалд хэт их анхаарснаар урд байгаа боломжуудыг олж хардаггүй.

Өөрөөр хэлбэл зөвхөн тулгарсан асуудалд хэтэрхий их анхаараад байвал шийдлийг олж харахгүй харин юу болохгүй байгаа тухай бодлуудаар л дүүрнэ. Тиймээс байрыг нь солиод юун түрүүнд асуудлын шийдлийг олоход анхаарч эхэл. Зөвхөн асуудал бодсоор байвал асуудлууд цугларсаар байх болно. Харин асуудлын шийдэлд төвлөрвөл шийдэл ба боломжууд нэмэгдэнэ.

Аливаа асуудлын учир шалтгааныг нь олох нь чухал.  Хэрвээ бид “асуудал” гэх үгийг өөр үгээр илэрхийлбэл магадгүй энэ нь шийдлийг олоход дөхөм болж болох юм. Мөн шийдлийг олж чадна гэдэгтээ итгэх нь  юу ч хийж чадахгүй гэдэг мэдрэмжээс  “хийж чадна” гэх өөртөө итгэх хандлагыг бий болгоно.

Асуудалд хандах хандлагаа өөрчилж, тэдгээрийн шийдлийг эрж хайх нь  хязгааргүй их боломжуудыг нээж өгнө.

Хүн бүр өөрийн гэсэн асуудалтай гол нь асуудалд хэрхэн хандаж буй байдлаараа л ялгаатай.

166 2020-09-09
Нийтэлсэн: AnonymousUser