Намрын улирал бидний ажлын гүйцэтгэлд хэрхэн нөлөөлдөг вэ?


005b8f5b76e67a9d2f3a187a4c336bb3.jpg

Жилийн дөрвөн улирал,цаг агаарын байдал хүрээлэн буй орчин болоод хүмүүсийн амьдралын хэв маяг, оюун санаа, сэтгэл зүйд ямарваа нэгэн байдлаар нөлөөлж байдаг.Хавар, зун, намар, өвөл гэх эрс тэс дөрвөн улирал өөр өөрсдийн онцлогтойгоор ээлжлэн солигддог.Тэдгээрээс энэ удаад намрын улирал ажлын гүйцэтгэлд хэрхэн нөлөөлдөг талаар авч үзье.

Намар бол бидний эргэн тойрон дахь бүхий л зүйлсэд өөрчлөлт авчирдаг улирал.Навчис өнгөө хувиргаж, өдөр илүү богино болж, дахин нэг шинэ хичээлийн эхэлж, урт удаан амралтын дараах их ажлын үе эхэлдэг.Хэдий бид эдгээр өөрчлөлтийг мэддэг ч намрын улирал ажлын гүйцэтгэлд хэрхэн нөлөөлдгийг төдийлөн анзаардаггүй.Бид робот биш учраас хүний ажлын гүйцэтгэл,бүтээмж дөрвөн улирлын турш тогтмол байх боломжгүй юм.Улирлаас хамаараад бидний оюун санаа, бие махбод хэрхэн өөрчлөгддөгийг мэдэж авснаар өөрийгөө удирдаж, хянахад илүү хялбар болно.

Хүйтэн цаг агаарын байдал ажлын гүйцэтгэлд дараах 4 янзаар нөлөөлж байдаг байна:

1. Бүтээмжийг нэмэгдүүлнэ

Харвардын бизнесийн сургуулийн нэгэн судалгаагаар цаг агаарын тааламжгүй байдал ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг гэж үзсэн. Өөрөөр хэлбэл хүйтэн цаг агаарын үед ажилчид гарч алхах, зугаалгад явах, өөр сонирхолтой зүйлс хийх гэх мэт зүйлсэд сатаарах нь бага харин илүү үр ашигтай ажиллахад анхаарах хандлагатай байдаг байна.Энэхүү эрч хүчтэй,бүтээмжтэй байдлыг хадгалан үлдэхийн тулд өөртөө болон бусад хамтран ажиллагсдадаа дулаан нартай өдрийг сануулахгүй байхыг зөвлөсөн. Учир нь судалгаанаас харахад бороотой өдөр ажилчдад далайн эргийн амралтын зураг харуулахад уг зургийг үзүүлээгүй ажилчдаас илүү бага гүйцэтгэлтэй байсан байна.

2. Бүтээмжийг бууруулна

Тиймээ та зөв уншсан.Хүйтэн цаг агаар ажилдаа төвлөрөхөд тусалдаг ч зарим үед ажил тасалдах тохиолдол гардаг.Учир нь хүйтэн улиралд өвдөөд ажилдаа очихгүй байх, цагтаа ирэхгүй байх, гэртээ олон хоногоор саатах гэнэтийн тохиолдлууд нэмэгддэг байна.Дулаан улиралд ажилчдын 5 хүрэхгүй хувь нь цаг агаарын байдлаас болж 1 өдөр ажилладаггүй бол хүйтний улиралд нь энэ тоо 2 дахин их байх хандлагатай байдаг байна.

Өөрөөр хэлбэл алдсан цаг нь бүтээмжийг бууруулдаг. Хэдий та өөрөө 1 өдөр ч ажлаа таслаагүй байхад хамтрагч тань ажилдаа ирэхгүй байх нь ажлын гүйцэтгэлд нөлөөлж байдаг. Тиймээс эдгээр улиралд ажлын бүтээмжээ хадгалахын тулд ажлын байран дээрээ ирж чадаагүй байсан ч гэрээсээ ажиллах, ажилдаа эргэн ирсэн хамтрагчдаа ажлын гүйцэтгэлээ стандарт хэмжээнд хүргэхэд нь туслахад анхаарах хэрэгтэй.

3. Сэтгэлзүйн таагүй байдал нэмэгдэнэ

Улирлын өөрчлөлт нь “Seasonal Affective Disorder”/SAD/ гэх улирлын өөрчлөлтийн эмгэг үүсгэгч болж байдаг.Өдөр богино болсонтой холбоотойгоор нарны гэрэл, Д витамин багасан эдгээр нь сэтгэл зүйн өөрчлөлтөд хүчтэй нөлөөлдөг байна.Хэрэв сэтгэл санаагаар хямарсан, унтсан ч ядарсан хэвээр, эрч хүчгүй байвал өөрийгөө эмчлэх олон янзын аргуудыг хэрэглээд үзээрэй.

Жихүүн салхитай, илүү богино өдрүүдтэй намрын улирлыг угтан авахдаа эдгээр хүрээлэн буй орчны өөрчлөлтүүд  таны болоод хамтран ажиллагсдын сэтгэл зүйн байдалд хэрхэн нөлөөлж байгааг анзаарч, мэдэж авах хэрэгтэй.Тэдгээрийг таньж мэдэх нь хүрээлэн буй орчны өөрчлөлтийн үзүүлэх нөлөөллийг сулруулахад тус болно.Хэн нэгнээс тусламж хүсч, ойлгохыг хүсэхийг гуйхаасаа битгий айгаарай.

4. Бүтээлч байдалд нөлөөлнө

Сонирхолтой нь цаг агаар бидний бүтээлч сэтгэлгээнд  нөлөөлж байдаг. Өөрөөр хэлбэл бидний бие мах бодийн дулааны түвшин тархины мэдээлэл боловсруулах үйл явцад нөлөөлдөг байна. Дулаацах үедээ бусад хүмүүс  эсвэл аливаа эд зүйлс хоорондын харилцаа холбоонд анхаарсан харилцан хамааралтай бүтээлч сэтгэхүй бий болж байдаг бол харин даарах үед илүү хийсвэрлэн бодох бүтээлч сэтгэхгүй давамгайлдаг.

2067 2020-09-18
Нийтэлсэн: AnonymousUser