2021 онд онлайн худалдаанд борлуулалтаараа өндөр байх 5 бүтээгдэхүүн


1_3yEVAjd.png

Future marketing insights-ийн хийсэн борлуулалтын судалгаагаар  2021 онд онлайн худалдаанд борлуулалтаараа  өндөр байх 5  бүтээгдэхүүнийг  танилцуулж байна.

1.       Гуужуулагч нүүрний маск:

Гоо сайхны салбарт борлуулалтаараа хамгийн өндөр байх бүтээгдэхүүнээр нүүрний гуужуулагч маск нэрлэгдсэн байна. Учир нь 2020 оны Google trends, Oberlo, Amazon зэрэг томоохон сайтуудын хамгийн өндөр эрэлттэй хайлтуудаар бүртгэгдсэн төдийгүй сард  дунджаар 30000 хайлтын илэрц зөвхөн нүүрний гуужуулагч маск гэсэн хайлт байдаг ба youtube-ийн хайлтаар сард дунджаар нүүрний маскийг хэрхэн цэвэрлэх бэ? Гэсэн хайлтын видео 5.3 сая үзэлттэй байдаг байна. Харин гуужуулагч төрлийн  маскний борлуулалт сард  дунджаар 81000 борлуулагдсан байдаг ба гуужуулагч маскийг 2021 оны борлуулалт өндөр бүтээгдэхүүний нэгээр нэрлэсэн байна.

2.       Дасгалын тоног төхөөрөмж:

Дасгалын тоног төхөөрөмжүүд нь богино хугацаанд онлайн худалдааны  хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүнүүдийн нэг болж чаджээ.Учир нь Коронавирусын улмаас дэлхийн өнцөг булан бүрт байгаа биеийн тамирын заал,фитнесс зэргийг хааж хөл хорио тогтоосноос үүдэн гэртээ дасгалын тоног төхөөрөмж худалдан авах хүмүүсийн тоо эрс нэмэгдсэнээр энэ төрлийн бараа бүтээгдэхүүний борлуулалтын тоо нэмэгдсэн байна. Коронавирус бүрэн намжаагүй үед энэхүү бүтээгдэхүүний борлуулалт өндөр байна хэмээн үзэж байгаа төдийгүй 2021 оны борлуулалт өндөр байх бүтээгдэхүүний нэгээр нэрлэсэн байна.

3.       Усны сав:

Дахин ашиглах боломжгүй усны лонх,савнаас дэлхий дахинаа татгалзаж эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэх хандлагатай  болсон энэ цаг үед дахин ашиглах боломжтой усны савыг хүн бүр хэрэглээгээ болгож байгаа билээ. Тиймдээ ч 2021 оны борлуулалт өндөр байх бүтээгдэхүүнээр олон дахин ашиглах боломжтой усны савыг нэрлэсэн байна.2020 оны онлайн худалдан авалтын хайлтуудаар сард дунджаар спортын усны сав 14800, тусгай захиалгат усны сав 22200 борлуулагдсан гэсэн судалгааг гаргасан байна.

4.       Иогийн дэвсгэр:

Дэлхий дахинд иог дасгал танигдаж дэлхийн хүн ам иогийн эрүүл мэндэд үзүүлэх ашиг тусыг илүү мэдэхийн хэрээр иогоор хичээллэдэг хүмүүсийн тоо эрс нэмэгдэж түүнийгээ дагаад хэрэглэгдэх бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэж байгаатай холбогдуулан 2025 он гэхэд иогийн дэвсгэр үйлдвэрийн ашиг 17.3 тэрбум хүрэх тооцоо гарчээ. Иймээс иогийн дэвсгэрийг борлуулалт өндөр байх бүтээгдэхүүний нэгээр нэрлэсэн байна.

5.       Гал тогооны тавилга:

2021 онд борлуулалт өндөр байх бүтээгдэхүүнээр гал тогооны тавилга нэрлэгдсэн байна.Учир нь Коронавирусын улмаас дэлхийн хүн ам хорио цээрийн дэглэмд шилжиж ажиллах,суралцах гээд бүхий л нийгмийн харилцаагаа гэрээсээ авч гэртээ илүү цагийг өнгөрөөж буйгаас үүдэн хүмүүс амьдрах орчингоо илүү тав тухтай болгож гэртээ засвар хийх хандлага нэмэгдсэнээр энэхүү бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэж 2020 онтой адил борлуулалт нь өндөр байна хэмээн тооцоолсноор гал тогооны тавилгыг 2021 оны борлуулалт өндөр бүтээгдэхүүн хэмээн үзжээ.

1143 2020-10-08
Нийтэлсэн: AnonymousUser