Дэлхий дахинаа алдартай 5 уран зураг


dc15f477ecc3c28abe1f0e98ac30e118.jpg

Дэлхий дахинаа алдартай  5 уран зураг

Дэлхийн хэмжээнд  маш олон гайхалтай уран зургууд олон гайхалтай бүтээлүүд байдаг хэдий ч цаг хугацаа улиран одож, он цаг өнгөрөх бүрийд ч хүн  бүрийн сэтгэл зүрхийг татаж чаддаг бүтээлүүд цөөнгүй билээ. Уран зургийг яг юу алдартай болгож ,юу хүн бүрийн сэтгэл зүрхийг татаж буйг хэн ч тааж мэддэггүй ч уран бүтээл бүтсэн түүх, түүний нарийн элементүүд, зургийг зурсан арга техник мөн тухайн зургаар дамжуулан зураачийн хэлэх гэсэн санаа зэрэг нь тухайн зургийг алдартай болгодог буй за хэмээн уран зураг судлаачид таамгалдаг. Энэ удаад зурагдсан тухайн цаг хугацаанаасаа өдийг хүртэл алдартай хэвээр байгаа гайхалтай 5 уран зургийг танилцуулж байна.

1.       Леонардо да Винчийн Мона Лиза:

Леонардо да Винчийн Мона Лиза бүтээл нь яахын арга үгүй дэлхийн алдартай бүтээлүүдийн нэг билээ. Энэхүү бүтээл нь одоогоор  Парисийн Луврийн музейд хадгалагддаг бөгөөд Флоренцын чинээлэг худалдаачин Франциско Бартолотеогийн эхнэр Дели Жиокондогийн хөрөг зураг юм. Гэсэн хэдий ч зарим судлаачид энэхүү эмэгтэйн хөрөг зургийг зураач Леонардо да Винчийн хайртай эмэгтэй мөн Леонардо да Винчи зураачийн ээжийн залуу үеийн хөрөг зураг гэж тайлбарлах нь ч байдаг. Дэлхий дахиныг ёжтой инээд цоо ширтэж буй харцаараа гайхшруулдаг энэхүү эмэгтэйн хөрөг зургийн түүх одоо ч нууцлаг хэвээрээ төдийгүй одоо ч дэлхий дахинд алдартай хэвээр байна.

2.       Бурхны хүү Адам:

Микеланжелогийн энэхүү бүтээл нь 1508-1512 оны хооронд бүтээгдсэн гэсэн таамаглал байдаг ба энэхүү зураг нь систин сүмийн  таазан дээр зурагдсан цуврал 9 зургийн 4 дэх уран бүтээл билээ. Энэхүү зураг нь Бурхан хүн хэмээх бүтээлийг бүтээж  анхны амьдрал бэлэглэсэн бурхны хүү Адамын гадаад дүр төрхийг харуулсан уран зураг бөгөөд их хувилбар нь Ромын Ватикан хотын Систин сүмийн таазанд зурагдсан байдаг. Энэхүү уран бүтээлийн нарийн хийц, Адамын гайхалтай харц,дүр төрх дэлхийн хүн төрөлхтний гайхшралыг одооч татаж чаддаг бөгөөд дэлхийн алдартай бүтээлүүдийн нэгээр нэрлэгдсэн байдаг.

3.       Сувдан ээмэгтэй залуу бүсгүй:

Энэ гайхалтай зураг нь Голландын  уран зураач Йоханнес Вермерийн хамгийн алдартай бүтээл бөгөөд зотон дээр тосон будгаар зурагдсан байдаг. Энэхүү зураг дээр гүехэн харанхуй орон зайд даашинз өмсөж түүн дээрээ том хэмжээний сувдан ээмэг хослуулан зүүсэн залуу бүсгүйн хөргийг буулгасан нь хүн бүрийн сонирхлыг ихээр татдаг байна. Зарим судлаачид уран бүтээлчийн энэхүү зураг нь дээр залуу бүсгүйн бага зэрэг амаа ангайсан байдал түүний бүүдгэр харц нь ямар нэгэн нууцлаг  зүйлийг өгүүлж буй санаагаараа Леонардо да Винчийн Мона Лиза бүтээлтэй төстэй гэж үздэг.

4.       Одтой шөнө:

Голландын уран зураач Ван Гогийн энэхүү уран бүтээл нь 1889 онд зурагдсан бөгөөд 1941 оноос хойш Нью Йоркийн орчин үеийн урлагийн музейд хадгалагдаж ирсэн байна. Энэхүү уран бүтээл нь уран зураач Ван Гогийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг төдийгүй барууны урлагийн алдартай бүтээлүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог билээ. Уран бүтээлч нь 1889 оны 5 сараас 1890 оны 5 сар хүртэл Гэгээн Ремийн гэгээн Мусоли дахь сэтгэцийн эмнэлэгт хэвтэж байхдаа нэг шөнийн дотор өөрийн өрөөний цонхоор үзэгдэж буй  шөнийн тэнгэр намуухан  оройг хиймэл тосгонтой  хослуулан дүрсэлсэн нь одоо ч хүмүүсийн сонирхолыг татаж, нүдийг баясгадаг гайхалтай  уран бүтээл билээ.

5.       Үнсэлт:

Энэхүү бүтээл нь Австрийн зураач Густов Климтын 1907-1908 онуудад туурвисан бүтээл юм. Энэхүү алдартай бүтээл нь Австри улсын Белведере галерейд хадгалагддаг бөгөөд тухайн үеийн нийгмийн үнэт зүйл хэмээн үздэг байсан алтыг дүрсэлсэн  гайхамшигтай алтан шаргал өнгийг залуусын хайр сэтгэлтэй хослуулан  уран яруугаар  тусгаж өгсөн нь хүн төрөлхтний сэтгэл зүрхийг одоо ч өөртөө татсан хэвээр байна.

3217 2020-10-09
Нийтэлсэн: AnonymousUser