Шилдэг удирдагч гэж хэн бэ?


e05b.jpg

 

Сайн удирдагч байх амархан биш. Сайн удирдагчийн шинж чанар хэцүү бэрх цагт илүү тодрон гарч байдаг.Эдгээр чанарууд нь ажилчдад илүү сайн байх, хичээн ажиллах үлгэр дууриалал болдог.

Шилдэг удирдагчийн 5 чухал шинж чанар:

  1. Тодорхой байдал

Алсын хараа, юунд хүрэх гэж байгаагаа тодорхойлсон байдаг. Ихэнх хүмүүс юу хүсч байгаагаа мэддэг ч хэрхэн хүрэхээ тодорхой мэддэггүй.Тиймээс зорилго тодорхой удирдагч амжилт руу хөтөлдөг.

  1. Шийдэмгий

Тэд  шийдвэрээ гаргасан л бол эргэлт буцалтгүйгээр хичээн зүтгэдэг. Энэ чанар нь хүмүүсийг илүү тууштай хичээх сэдэл нь болдог.

  1. Зоригтой байдал

Алдаа гаргадаггүй хүн байдаггүй шиг эрсдэлгүй ажил гэж байхгүй. Шилдэг удирдагчид эрсдэлээс үл эмээн, урдаа тавьсан зорилгодоо хүрэхийн төлөө өөрийгөө болон бусдыг зоригжуулж,сэдэлжүүлж байдаг.

  1. Хүсэл тэмүүлэл

Хийж буй зүйлдээ дурладаг асар их хүсэл тэмүүлэлтэй хүнийг харж урам зориг авахаас илүү зүйл гэж байхгүй. Удирдагч бол байгууллагын ажилчдын үлгэр дууриалал, даган дууриах сэдэл болж байдаг учраас хүсэл тэмүүлэл дүүрэн хүн “зүтгэлтэй хамт олон”-ыг бий болгоно.

  1. Даруу төлөв

Удирдагч хүнд өөртөө итгэлтэй байдал чухал хэдий ч “даруу төлөв” байхыг эрхэмлэх хэрэгтэй. Шилдэг удирдагчид гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч, шүүмжлэлийг өсч хөгжих боломж гэж хардаг.

 

Chairman College - Удирдах ажилтан, захирлуудад зориулсан сургалт 

2020 оны 11 сарын 12-ны өдрөөс....

1167 2020-10-14
Нийтэлсэн: AnonymousUser