Дэлхий дахинаа хамгийн өндөр хандалттай шилдэг 5 подкаст


mic_129UfX0.png

Цахим  хэрэглээ ноёлох болоод байгаа энэ цаг үед хүн болгон цаасан ном сонин уншихаас илүүтэйгээр өөрийн гар утас,цахим сүлжээг ашиглан ажлынхаа чөлөөт цагаар мөн түгжрэлд өнгөрөөх цаг хугацаандаа  подкаст сонсох элбэгтэй болоод байгаа билээ. Тиймээс  дэлхий  дахинаа хамгийн өндөр хандалттай шилдэг 5 подкастыг танилцуулж байна.

The Habitat:

Хавайн алслагдсан нэгэн  уулан дээр хуурамч Ангараг гаригийг бүтээж  зургаан сайн дурын залуучууд сансрын нисгэгчийн дүрд хувилан  тэрхүү дууриамал гаригт нэг жилийн турш амьдрах болно.  Тухайн Ангараг гариг дээр амьдрах нэг жилийн хугацаанд үүсэж буй гэнэтийн сорилт, хүнд хэцүү нөхцөлд тэд ямар хариу үйлдэл үзүүлж буйг мөн энэ хэцүү нөхцөлд дасан зохицож буйг энэхүү подкастаас сонсож болох бөгөөд хөтлөгч Lynn Levy энэхүү  туршилтаа багийнхан тухайн амьдрах орчинд хөл тавьсан мөчөөс эхлэн тэмдэглэж  бичсэн аудио өдрийн тэмдэглэлээр дамжуулан подкастаар хүргэдэг байна. Тухайн подкастын яриа агуулга зэрэг нь бодит үйл явдал байдаг учир хүмүүсийн сонирхлыг ихэд татсанаар хамгийн өндөр хандалттай 5 подкастын нэгээр нэрлэгдсэн байна.

Та энэхүү подкастыг сонсохыг хүсвэл доорх холбоосон дээр дараарай. https://gimletmedia.com/shows/the-habitat

Sonic Boom:

Спортын түүхүүдийн салшгүй нэгээхэн хэсэг бол яахын арга үгүй Сагсан бөмбөг NBA түүхүүд гэдэгтэй хэн ч маргахгүй би зээ. Бидний дараачийн онцлох подкаст сагсан бөмбөгийн хорхойтнуудын хамгийн сонсох дуртай подкаст байх болно. Тэртээ 1967 оны Seattle SuperSonics-оос эхлээд  одоогийн NBA түүхэн дэх томоохон тэсрэлтийг хийсэн домогт багуудын түүх тэдгээрийн ололт амжилт, алдаа оноо зэргийг та энэхүү подкастаас сонсож болно.

Та энэхүү подкастыг сонсохыг хүсвэл доорх холбоосон дээр дараарай.

https://www.theringer.com/sonic-boom

Small Town Murder:

Энэхүү подкастанд  (30,000-аас доош хүн амтай) буюу жижиг хотуудад үйлдсэн хачирхалтай хэрнэ жихүүдэс хүргэм галзуу солиотой  гэмт хэргүүдийн тухай өгүүлэх болно. Хөтлөгч James Pietragallo болон Jimmie Whisman нарын сонирхол татам яриа, гэмт хэрэг үйлдэгдэх болсон хачирхалтай сэдлүүд, гэмт хэргийг  тайлж буй мөрдлөг зэргүүд нь таныг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна.

Та энэхүү подкастыг сонсохыг хүсвэл доорх холбоосон дээр дараарай.

https://www.podcastone.com/small-town-murder

Brought to you by:

Өнөөдөр дэлхийд ямар бизнес илүү их ашиг орлого олж байна вэ? Ямар бизнес илүү их хүмүүсийн сонирхлыг татаж байна вэ? Эдгээр асуултын хариултыг та Brought to you by подкастаас сонсож болно. Та бидний сайн мэддэг дэлхийн алдартай  брэнд, компаниудын ард гарсан ололт, амжилтын  түүхүүдээр ч зогсохгүй тэдний алдаа дутагдал юун дээр байсан талаарх сонирхолтой түүхүүдийг сонсож болно.

Та энэхүү подкастыг сонсохыг хүсвэл доорх холбоосон дээр дараарай.

https://podcasts.apple.com/us/podcast/brought-to-you-by/id1413374332

The Daily:

Бид өдөр бүр болж өнгөрч буй мэдээ мэдээллийг зарим тохиолдолд авч чадахгүй үеүд байдаг шүү дээ. Тэгвэл энэхүү подкастаар дамжуулан өдөр тутмын үйл явдлын мэдээ  мэдээллийг авч болно. Нью Йорк Таймс сонины сэтгүүлч Michael Barbaro хөтлөн явуулдаг цуврал нэвтрүүлгийн  ярилцлага зэргийг ч та энэхүү подкастаар дамжуулан сонсох боломжтой. Хэрэв та хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг тухайд нь сонсож байхыг хүсвэл The Daily подкаст танд туслах болно.

Та энэхүү подкастыг сонсохыг хүсвэл доорх холбоосон дээр дараарай.

https://podcasts.apple.com/us/podcast/the-daily/id1200361736

1778 2020-10-22
Нийтэлсэн: AnonymousUser