Бүтээлч Сэтгэхгүйг Дэмжих 10 зүйл


122483634_280158299858729_514252357278605864_n.jpg

Хамгийн шилдэг санаанууд бүтээлч сэтгэхгүйгээс үүсэн бий болж байдаг.Хэрхэн бүтээлч,шинийг санаачлагч байх вэ? гэж бодож байвал танд дараах 10 зүйл бүтээлч сэтгэхүйгээ хөгжүүлэд туслах болно.

1. Суралцах

Шинэ зүйл сурах нь тархийг амин дэмээр тэтгэж байна гэсэн үг. Юу сурч байгаа нь хамаагүй хамгийн чухал нь та өөрийгөө сорьсон, илүү эрч хүчтэй байдлыг мэдрэх болно.

Танд шинэ мэдлэг,ур чадвар олгох оройн анги,онлайн хичээлүүдийг хайж олох хэрэгтэй.

Жишээлбэл :

- City Lit - https://www.citylit.ac.uk/

Уг  вебсайт нэг өдрийн, оройн, амралтын өдрийн зэрэг богино хугацаагаар уран зургийн хичээлээс эхлээд философи хүртэлх бүхий л сэдвүүдийг хамарсан онлайн хичээл ордог.

-Masterclass - https://www.masterclass.com/

Алдартай хүмүүсээс онлайнаар хичээл авах боломжтой. Магадгүй салбар бүрийн амжилттай хүмүүсээс урам зориг авч,шинийг эхлүүлэх сэдэл болж болно.

2. Тэмдэглэл хөтлөх

Хэрвээ та хэрхэн шинэ санаа гаргах вэ? гэж бодож байгаа бол “тэмдэглэл хөтлөх”-өөс илүү сайн арга гэж үгүй. Энэ бол маш энгийн бөгөөд үр дүнтэй арга юм.

Өглөө эсвэл орой өөрт төрсөн мэдрэмж,бодлуудаа бичиж буулгахад суралцах хэрэгтэй.Ингэснээр стресс буурч, оюун бодол цэгцэрч шинэ санаа гаргахад тус болно.

3. Ажил гэр хооронд явах цагаа ашигла

Энэ үе бол ихэнх хүмүүсийн хувьд хамгийн идэвхгүй цаг нь байдаг.Та ажилдаа эрт очихоор явдаг ч бай эсвэл урт өдрийн дараа ядраад явдаг ч бай энэ цагийг өөртөө зарцуулах бүрэн боломжтой.

Жишээлбэл: Сонирхолтой сэдвийн подкаст эсвэл аудио ном сонсож болно.Бодит явдлаас бичсэн номнууд шинэ мэдлэг,ур чадвар,үзэл хандлагад суралцахад нөлөөлж,шинэ санаа гаргахад тус болдог.

Ялангуяа хэрвээ өдөржин компьютер дээр ажиллаад нүд тань ядарсан байгаа бол подкаст хамгийн тохиромжтой зүйл болно.Подкаст нь бүхий л төрлийн сонирхолтой сэдвүүдийг хамарч байдаг тул өөртөө хэдхэн минут зарцуулаад шинийг сурах боломжтой. Подкаст сонсоход танд заавал интернет бас мөнгө шаардлагагүй. Утсан дээрээ Application татаад л сонирхсон сэдвийнхээ дагуух подкастыг татаж аваад хаана ч явсан сонсож болно.

4. Бие махбодио сорь

Бүтээлч байдал гэдэг бол дан ганц хайрцагнаас гарч “сэтгэх” тухай ойлголт биш хүний оюун санаа,бие махбод шууд холбоо хамааралтай байдаг тул тэдгээрийг хамтад нь хайрцагнаас гаргах хэрэгтэй.


 

Бие махбодио сорих нь ачаалалтай завгүй тархиа амрааж,тайван байхад туслах шилдэг арга юм.

5. Бясалгал

Бясалгал бол уйтгартай,хэцүү биш энэ бол гайхалтай үр дүнтэй зүйл юм.Оюун санаагаа цэгцлэн бясалгах нь илүү бүтээлч, шинэ санаа төрөн гарах нөхцлийг бүрдүүлж байдаг.

Бясалгал хийхийн тулд та заавал тусгай хөтөлбөрт хичээлд хамрагдах шаардлагагүй өөртэйгөө ярилцаж, өөрийгөө сонсож чадах орчноо  бүрдүүлж өөртөө цаг гаргах нь чухал.

6.Унтаж амрах

Унтаж амрах үед бидний тархи бодлуудыг боловсруулж байдаг өөрөөр хэлбэл энэ нь илүү шинэлэг санаа олж, стрессээ бууруулах шилдэг арга юм.

Унтаж амарснаар илүү эрч хүчтэй байж,илүү сайн сэтгэж,сэтгэл санааг дээшлүүлдэг бөгөөд эдгээр ашиг тус нь урт хугацаанд бүтээлч байхад нөлөө үзүүлдэг.

7. Өөрчлөлтийг мэдрэх

Бидний бие махбодь,оюун санаанд улирал,цаг агаарын өөрчлөлт нөлөөлж байдаг.Хэрвээ илүү бүтээлч байхыг хүсч байвал эдгээр өөрчлөлтийг мэдэрч,дасан зохицон ажиллаж чаддаг байх нь чухал.

8. Танилын хүрээгээ өргөжүүлэх

Ялангуяа та ихэнх цагаа ажил дээрээ өнгөрөөж яг л ижилхэн хүмүүстэйгээ харилцаж байдаг бол шинэ хүмүүстэй уулзаж,танилын хүрээгээ өргөжүүлэх хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл нийгмийн харилцааны хүрээгээ тэлэх замаар бүтээлч байдлаа нэмэгдүүл.

9. Орчноо цэгцлэх

Замбараагүй орчин замбараагүй бодлыг бий болгож байдгийг санах хэрэгтэй.Тиймээс гэр болон ажиллах орчноо цэгцлэх нь бодол санаа цэгцтэй байхад нөлөөлнө.

10.Амжилтад хүрсэн хүмүүсийн тухай судал

Салбарт тань хэн амжилттай явна гэдгийг олж мэд.Тэдний хэрхэн бүтээлч,шинийг санаалагч байдаг арга техникийн тухай судал,тэдгээрээс суралц.

Хэрвээ та илүү бүтээлч байхыг хүсч байгаа бол хамгийн чухал нь ямар нэгэн зүйлийг хийж “эхлэх” хэрэгтэй.

1673 2020-10-27
Нийтэлсэн: AnonymousUser