Хэл сурахад тохиромжтой 5 шилдэг аппликейшн :


5297951-7905525.jpg

Бид амьдралынхаа бүхий л цаг хугацаанд тасралтгүй өдөр тутамдаа суралцсаар байдаг шүү дээ. Энэ удаад  гадаад хэл сурах сонирхолтой, сурсан хэлээ илүү сайжруулах зорилготой  байгаа танд хэл сурахад  хамгийн тохиромжтой ашиглахад хялбар 5 аппликейшныг танилцуулж байна.

1.       Memrise:

Та япон хэл шинээр сурах эсвэл япон  хэлний мэдлэгээ илүү сайжруулахыг хүсэж байгаа бол Memrise танд туслах болно. Memrise бол үгсийн сангаа нэмэгдүүлэхийг хүсэж буй танд илүү тохирсон аппликейшн юм. Шинэ үг сурахад тийм ч хялбар байдаггүй шүү дээ тэгвэл Memrise танд хөгжилтэйгээр шинэ үг заах болно. Энэхүү нь аппликейшн нь шинэ үгсээс гадна тухайн үгтэй холбоотой  хөгжилтэй meme гарч ирдгээрээ онцлог юм. Мөн meme-үүдийг аппликейшн хөгжүүлэгчдээс гадна суралцагчид өөрсдөө шинээр нэмж оруулах боломжтой. Та шинээр үг суралцах болгондоо оноо нэмж авах бөгөөд  танаас гадна энэхүү  аппликейшныг ашиглаж байгаа бусад суралцагчийг дагаж, тэдэнтэй  цуглуулсан оноогоороо өрсөлдөж  өөрийгөө аль төвшинд суралцаж байгаагаа харах боломжтой.

2.       Lingualift :

Та өөрөө бие дааж суралцахдаа илүү ихийг суралцдаг уу? Аль эсвэл багшийн тусламжтайгаар илүү сайн суралцдаг уу? Багшийн тусламжтайгаар илүү үр өгөөжтэй суралцдаг бол Lingualift танд илүү туслах болно. Мэргэжлийн багш нар таны сонирхсон асуултад хариулж, хичээл болон дүрмүүдийг зааж мөн та хүсэх юм бол нэмэлт гэрийн даалгаврыг танд өгч мөн тухайн даалгаврыг засаж өгч болно. Хичээлүүдийг сонирхолтой байлгахын тулд өдөр бүр  10-15 минутын хугацаанд л шинэ хичээлийг заадаг ба мөн танаас явцын шалгалтыг байнга авах болно. Одоогоор энэхүү аппликейшээр  дамжуулан Япон, Орос, Еврей хэлийг суралцах боломжтой бөгөөд  энэ жилийн сүүлээр Франц, Испани, Хятад хэлнүүд нэмэгдэх болно гэж аппликейшн хөгжүүлэгчид  мэдэгдсэн байна.

3.       Duolingo :

Duolingo бол хөгжилтэйгээр гадаад хэлийг сурах хүсэлтэй  танд илүү тохирсон  аппликейшн юм. Энэхүү аппликейшнээр дамжуулан та 81 хэлийг суралцах боломжтой ба өөрийн сурсан нэг хэлээ ашиглан өөр бусад олон хэлийг суралцаж болдгоороо онцлог юм. Та утсан дээрээ тоглоом тоглох дуртай юу? Тэгвэл Duolingo танд хэл заахаас гадна тоглоом тоглох боломжийг мөн олгодог байна. Та тухайн өдөр сурсан шинэ дүрэм,шинэ үгсээ ашиглан тоглоом тоглож мөн өөрийгөө шалгах тест бөглөх боломжтойгоос гадна Өөрийн унших,бичих, сонсох чадваруудаа зэрэг хөгжүүлэхэд  Duolingo хамгийн сайн багш болж чадна.

4.       Hello talk :

Ярианы чадвараа илүү сайжруулахыг хүсдэг бол танд Hello talk туслах болно.  Аппликейшн хэрэглэгчид сурахыг хүсэж буй хэлээрээ холбогдож хоорондоо тухайн хэлээрээ ярилцаж , харилцаа тогтоож  whatsapp-тай төстэй чат ашиглан ярилцах боломжтой.

Аппликейшн хэрэглэгчид бие биенийхээ мессежийг засаж залруулан бие биедээ зааж туслах замаар хэлний төвшингээ ахиулдаг байна. Мөн та өөрийн яриа чат зэргээ хадгалж авах мөн дуут мессежүүд зэргийг хурааж авч болох бөгөөд үүгээрээ дамжуулан яриа дуудлага зэргээ сайжруулах боломжтой.

5.       Babbel :

 Хамгийн олон хичээл үнэгүй сурах боломжтой аппликейшны  нэг бол Babbel юм. Шинэ хичээл бүр дээрх үгийн санг зургийн тусламжтайгаар тайлбарлаж  дараа нь үгсийг холбогдох хэллэгүүд болон богино харилцан ярианд тохируулан алхам алхалмаар заадаг ба сурахад ойлгомжтой хялбар байдаг байна.Хэрэв та анхан шатнаас эхлээд шинээр хэл суралцах бодолтой байгаа бол Babbel танд туслах болно.

1184 2020-10-28
Нийтэлсэн: AnonymousUser