ИНСТАГРАМ ашиглан хэрэглэгчээ нэмэгдүүлэх нь


12_BrtJZIn.png

Инстаграм бол онлайн орчинд маркетеруудын хамгийн бага ашигладаг платформ юм.Уг нийгмийн харилцааны сүлжээ нь 200 сая гаруй хэрэглэгчтэй ч тэдгээрийн ердөө 29%-г маркетерууд бүрдүүлдэг байна.Мөн дэлхийн топ 100 брендийн 59% нь идэвхтэй ашигладаг тиймээс энэ бол онлайн худалдаагаа өргөжүүлж,брендээ таниулахад чухал үүрэгтэй хэрэгсэл юм.

Хэрвээ та онлайн худалдааны хүрээгээ өргөжүүлэхийг хүсч байвал Инстаграмыг идэвхтэй ашиглаж,хэрэглэгчдийг татахад анхаарах хэрэгтэй.

Ингэхийн тулд танд дараах зөвлөгөөг хүргэе.

1. #Hashtag ашиглах

Инстаграм дээр #hashtag ашиглах нь хүмүүсийн анхаарлыг татах гол арга юм.Гэсэн хэдий ч маш олон брендүүд үүнийг үр дүнтэйгээр ашиглаж чаддаггүй учир нь тэд хэрэглэгчдэд чиглэсэн #hashtag биш хэт нийтлэг #hashtag ашигладаг байна.

Өөрөөр хэлбэл нийтлэг #hashtag ашиглаад байвал таны контент,постууд зүгээр л урсаад өнгөрнө гэсэн үг.

 

Жишээлбэл: Та өөрийгөө vegan cookbooks буюу цагаан хоолны жорын ном зарах маркетинг хийж байна гэж төсөөл. Хэрэв та #recipes гэх мэт энгийн,түгээмэл #hashtag ашиглавал цагаан хоолны жор сурахыг хүсдэг хүмүүс төдийлөн анзаарахгүй.

Харин түүний оронд #VeganRecipes  #VeganFood гэх мэт илүү тодорхой бөгөөд өвөрмөц #hashtag ашигласнаар цагаан хоолны талаарх контент хайж байгаа хүмүүст илүү хүрч,дагагч нар нэмэгдэх юм.

2. Тодорхой давтамжит пост

Өдөрт таны оруулсан постны тоо болон тэдгээрийг хүлээж авсан дагагчдын тоо хоорондоо шууд хамааралтай байдаг.”Quintly” – с гаргасан судалгаагаар 1000-аас доош дагагчтай инстаграм хаягууд өдөрт дунджаар 8 пост оруулдаг бол 1000 – 100,000 дагагчтай хаягууд дундажаар 41 пост оруулдаг байна.

 

Хүмүүсийн анхаарлыг илүү татаж, дагагчаа нэмэгдүүлье гэвэл идэвхтэй байж,илүү олон пост оруулах нь чухал.Мэдээж оруулж буй пост, контентийн чанарт ач холбогдол өгөх хэрэгтэй.Мөн Инстаграм хаягтаа өөрийн гэсэн ялгарах хэв маягийг бүрдүүлэх нь дагагч болоод хэрэглэгчдийн сонирхлыг татах нэг хүчин зүйл болно.

3. Нэмэлт арга хэрэгслүүдийг ашигла

Та Инстаграмд нэг ч төгрөг зарцуулахгүйгээр танигдах боломжтой хэдий ч амжилттай маркетерууд нэмэлт үр дүнтэй арга хэрэгслүүдэд тодорхой хэмжээгээр хөрөнгө зарцуулдаг байна.


 

 

Тухайлбал:

Hootsuite-буюу “сошиал медиа анализ”

Үүнийг ашиглаж инстаграм дагагчдын тооны өөрчлөлт,тодорхой хуваарь зааж пост оруулах,ямар пост илүү хүрч байгаа зэргийг мэдэж, анализ хийх боломжтой.

Iconosquare-Инстаграм дахь шинэ чиг хандлага,#hashtag ашиглалт зэргийг мэдэх зорилгоор ашигладаг.

FollowersBiz-Инстаграм лайк болон дагагчдын тоогоо нэмэгдүүлэх /худалдан авдаг/

4. Тэмцээн уралдаан зохион байгуулах

Giveaway бол хэрэглэгч,дагагчаа өсгөх хамгийн шилдэг аргуудын нэг юм.Тэмцээн уралдааны зорилго нь хэрэглэгчээ нэмэгдүүлэх,онлайн худалдааг өргөжүүлэхэд чиглэдэг.

 

Жишээлбэл: Та постонд хамгийн их лайк дарж коммент бичсэн хүнийг шалгаруулж болно эсвэл өөрийн брендийн #hashtag ашиглан зургаа share хийх уралдаан зохиох гэх мэт маш олон сонирхолтой бөгөөд энгийн аргаар хэрэглэгч,дагагчаа нэмэгдүүлэх боломжтой.

5. Нөлөө бүхий Инстаграм хэрэглэгчтэй хамтран ажиллах

Олон дагагчтай Инстаграм хэрэглэгч таны шилдэг хамтрагч байх болно.Учир нь бараа бүтээгдэхүүний талаарх тухайн хэрэглэгчийн сэтгэгдэл,санал болгосон пост хүмүүсийн сонирхлыг татаж,хэрэглэгчдийг нэмэгдүүлэх эх сурвалж болдог.

Samsung компани нөлөө бүхий 5 инстаграмчидтай хамтран ажиллах үедээ нэгэн маркетингийн судалгаа хийжээ.Тэдний 105 зураг эдгээр 5 хаягаар дамжин 325.700 лайк авсан байна.

Тиймээс хэрвээ инстаграм дээр анхаарал татахыг хүсч байгаа бол нөлөө бүхий хэрэглэгчийг таньж тогтоон тэдэнтэй хамтран ажиллах хэрэгтэй.

6. Одоо байгаа дагагчидтайгаа харилцаа тогтоох

Дагагчдаа нэмэгдүүлэх нь чухал хэдий ч одоо байгаа дагагчдаа мартаж болохгүй.Тэдэнд зориулсан уралдаан,хямдрал зэрэг сонирхлыг нь үргэлж татсаар байх нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй.

 

Онлайн худалдаагаа хөгжүүлж, хэрэглэгчээ олоход Инстаграм чухал үүрэг гүйцэтгэнэ.Гэхдээ юун түрүүнд үндсэн дагагчдаа олох нь чухал.Хэрвээ чанартай контент хүргээд, одоо байгаа дагагчидтайгаа хамтран ажиллаж чадвал энэ тийм ч хэцүү зүйл биш юм шүү.

 

Бараа бүтээгдэхүүнээ зах зээлд таниулж,маркетингийн үр өгөөжтэй аргуудыг эрэлхийлж байгаа бол танд Corporate Marketer сургалтыг санал болгож байна.

Сургалт: 2020 оны 11 сарын 03-с 11 сарын 06-ны өдрүүдэд 18:00-21:00 цагт 

Дэлгэрэнгүйг: 7000-1123, 9406-1123

1332 2020-10-29
Нийтэлсэн: AnonymousUser