Зураг янзлахад хамгийн тохиромжтой үнэгүй 5 аппликейшн :


1_xyMDfwr.png

Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн эринд хүмүүсийн анхаарал төвлөрөлт ердөө 8 секунд болж багасаж байгаа хэдий ч цахим орчноор дамжуулан бизнесийн ололт амжилт өссөн хэвээр байна. Та цахим орчинд бизнесээ гэрэл зургаар дамжуулан сурталчлан үйлчлүүлэгчийнхээ анхаарлыг татахыг хүсэж байна уу? Тэгвэл бидний танилцуулах дараах 5 аппликейшн танд болон танай хамт олонд бизнесээ илүү сурталчлан амжилттай маркетинг хийхэд  нэг алхмаар  ойртоход туслах болно.

1.       Snapseed :

Зургийг засварлах энэхүү аппликейшн нь тайрах, тэгшлэх, жаазлах, текст бичих,өнгө өгөх гэх мэт бүхий л зураг янзлах программуудыг  өөртөө багтаасан байдаг. Харин мэргэжлийн гэрэл зурагчид энэхүү аппликейшныг  арын дэвсгэрийг бүдгэрүүлж, урд талыг илүү их гэрэлтүүлэх зэргээр түлхүү ашигладаг байна.


 

2.       Prisma :

Энэхүү аппликейшн нь Picasso, Munch, Salvador Dali нарын зурсан зураг шиг бусад зургийг харагдуулах боломжтой өнгө өгөх сонголт байдгаараа онцлог ба хэрэглэгчдэд  аппликейшны энэ сонголт нь бусад адил төрлийн аппликейшнуудаас өөр байдгаараа таалагддаг байна. Мөн Prisma нь Instagram-тай адилхан нийгмийн сүлжээ бөгөөд хэрэглэгчид засварлаж дууссан зургаа бусадтай хуваалцаж түүнчлэн санал бодлоо мессежээр солилцож  , чаталж болдог байна.

3.       Adobe Photoshop Express :

 Та бидний сайн мэдэх PS программ одоо бидний гар утсан дээр ч суух боломжтой болжээ. Photoshop-ийн олон шилдэг зураг засварлах дэвшилтэт функцуудыг  та энэхүү аппликейшнээр дамжуулан хялбар ашиглах боломжтой боллоо.

4.       Foodie:

Та бидний цахим орчинг хэн нэгний гайхалтай сайхан амттан, амттай сайхан хоолны story-гүйгээр төсөөлшгүй билээ. Тэгвэл энэхүү аппликейшны программууд, өнгө өгөх effect зэрэг нь таны амтлаг хоолыг илүү гайхалтай гэрэл зурагтаа буулгахад туслах болно.

5.       Visage :

Энэхүү аппликейшн  сельфи  хийх дуртай танд  зургуудаа хурдан бөгөөд амархан засах боломжийг олгох ба таны гадаад төрхийг илүү үзэсгэлэнтэй болгож өө сэвээ нуухад тань туслаад зогсохгүй олон сонирхолтой суурь, эффектүүдийг багтаасан байдаг.

1426 2020-10-30
Нийтэлсэн: AnonymousUser