Дэлхийд борлуулалтаараа тэргүүлдэг эрдэм шинжилгээний 5 сэтгүүл:


a17dac13a8ece90b747c2ed9d4a2a841_hjtfYUF.jpg

 Энэ удаад дэлхийд борлуулалтаараа тэргүүлдэг эрдэм шинжилгээний 5  сэтгүүлийг танилцуулж байна.

1.       Nature:

Nature сэтгүүл нь Английн Лондон хотод  1869 онд байгуулагдсан бөгөөд  анхандаа Их Британийн долоо хоног тутмын эрдэм шинжилгээтэй холбоотой мэдээ мэдээллийг нийтэлдэг эрдэм шинжилгээний сэтгүүл байсан бол явцдаа дэлхий дахины  байгалийн шинжлэх ухааны  олон салбарыг хамран эдгээр салбаруудын ололт амжилт зэргийг  олон удаагийн судалгаа шинжилгээний  дүгнэлтэд тулгуурлан нийтэлдэг олон улсын эрдэм шинжилгээний томоохон сэтгүүл болтлоо өргөжсөн байна.

2.       Philosophical Transactions of the Royal Society  :

Philosophical Transactions of the Royal Society нь 1665 онд  анх байгуулагдсан бөгөөд анхандаа бүхий л салбар шинжлэх ухаануудыг  сэтгүүлийнхээ агуулгад багтаан нийтэлдэг байсан бол явцдаа 1905 оноос Philosophical Transactions of the Royal сэтгүүл нь A, B гэсэн 2 хэсэгт салж  Philosophical Transactions of the Royal  A нь дан ганц математик, физик ба инженерийн шинжлэх ухааны анхны судалгаа шинжилгээ зэргийг нийтэлдэг  болсон бол Philosophical Transactions of the Royal B нь биологи, нийгмийн шинжлэх ухааны судалгаа шинжилгээнүүдийг агуулгадаа багтаан нийтэлдэг болсон байна.

 

3.       Science Advances:

Science Advances  сэтгүүл нь 2015 оноос байгуулагдаж  үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Америкийн Шинжлэх Ухааны Хөгжлийн Ассоциацаас эрхлэн гаргасан физик, нийгмийн шинжлэх ухаан, компьютерийн шинжлэх ухаан, хүрээлэн буй орчны шинжлэх ухаан зэрэг шинжлэх ухааны бүхий л салбарыг багтаасан гэр бүлийн бүх гишүүдэд  мэдлэгийг өгч чаддаг шинжлэх ухааны сэтгүүл юм.

4. Australasian Science:

Australasian Science сэтгүүл нь 1938 оноос Австралийн Шинжлэх Ухааны Академийн анхдагч байсан Австралийн Үндэсний Судалгааны Зөвлөлөөс хэвлэн гаргаж байсан сэтгүүл юм.

1954 онд сэтгүүлийг ANZAAS - Австрали, Шинэ Зеландын Шинжлэх ухааныг дэмжих нийгэмлэгт шилжүүлсэн бөгөөд энэхүү сэтгүүлд Австралийн нэрт эрдэмтэд, түүний дотор Douglas Mawson, Frank Macfarlane Burnet нарын эрдэм шинжилгээний ажлуудыг хэвлэн нийтэлж байсан бөгөөд сэтгүүл нь дараах  хэдэн арван жилийн хугацаанд нэлээд хөгжиж, 1980-аад онд ANZAAS-ээс Blackwell Science-т, эцэст нь 1992 онд Control Publications-т шилжсэн хэдий ч 1998 онд өмнөд Куинсландын Их Сургуулиас  улирал тутамд эрхлэн гаргадаг Australasian Science Mag  сэтгүүлтэй нэгдэж  Australasian Science  нэртэйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд Австрали, Шинэ Зеландын шинжлэх ухаанд зориулагдсан цорын ганц сэтгүүл болсон.

5. Air & Space:

Air & Space сэтгүүл 1986 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд  АНУ-ын Вашингтон хотод байрладаг Үндэсний агаар, сансрын музейгээс 2 сар тутамд эрхлэн гаргадаг сэтгүүл юм. Сэтгүүл дэх нийтлэлүүд нь нисэх хүчний баг хамт олон тэдгээрийн амжилт бүтээл, алдаа оноо , сансрын аялал, сансар огторгуйн шинэ нээлт сансар судлалтай холбоотой бүхий л  сэдвүүдийг агуулгадаа багтаасан сэтгүүл юм.

1658 2020-11-02
Нийтэлсэн: AnonymousUser