Хэрхэн ШИЛДЭГ БОРЛУУЛАЛТЫН АЖИЛТНЫГ олох вэ?


undug.png

Шилдэг борлуулагч байхад ямар хүчин зүйл нөлөөлдөг бол? Түүнд тусгай ур чадвар,

арга техник байдаг уу? Эсвэл төрөлхийн зан чанар нь нөлөөлдөг үү?

Мэдээж шилдэг борлуулагч байх тийм ч хялбар биш.Сайн борлуулагчийг олж авах нь бүр ч хэцүү.Ажил олгогчид борлуулалтын ажилтныг сонгон шалгаруулахдаа боломжит бүх л аргуудыг ашиглан шийдвэрээ гаргадаг.Ихэнх тохиолдолд тэдэнд "яг одоо, яг энд өгөгдсөн барааг борлуулах" даалгавар өгөөд тухайн борлуулалтыг нь шууд эсэргүүцэж, татгалздаг.Өөрөөр хэлбэл борлуулалтын ажилтан өдөр бүр хэрэглэгчийн эсэргүүцэл,татгалзалтай тулгарч байдаг учраас түүнийг хэрхэн даван туулах хариу үйлдлийг нь харахыг зорьдог байна.

Ерөнхийдөө ажил олгогч бүр өөрийн гэсэн арга барилаар борлуулалтын ажилтныг сонгон шалгаруулдаг.Зарим нь ярилцлагыг чухалчилдаг байхад зарим нь хугацаатай даалгавар гүйцэтгүүлэх эсвэл харизм,сэтгэн бодох ур чадвар зэрэг харилцан адилгүй аргуудыг ашигладаг.

Шилдэг борлуулагч Extrovert байдаг уу? эсвэл Introvert байдаг уу?

 / Extrovert– гадагшаа буюу нээлттэй зан чанар, Introvert – дотогшоо буюу хаалттай /

Дийлэнх хүмүүс Extrovert хүмүүс илүү сайн борлуулагч байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг.Тэд маш нөхөрсөг, нээлттэй бөгөөд ямар ч хүнтэй амархан ойлголцож, борлуулалт хийж чадах чадвартай.Ихэнх тохиолдолд ажил олгогч, сонгон шалгаруулагчид Экстроверт хүмүүсийг авахыг хүсдэг.Гэсэн хэдий ч тэдний нийтлэг чанар нь амархан сатаардаг, анхаарлын төвд байхыг хүсдэг байна.Тиймээс борлуулалтад хамгийн чухал “сонсох” чадвар дутмаг байдаг.

Харин Интровертүүд бол маш гүнзгий сэтгэгчид бөгөөд анхаарлаа сайн төвлөрүүлж,хэрхэн сонсохоо сайн мэддэг байна.

Тэгэхээр Экстроверт үү? эсвэл Интроверт үү?

Үнэндээ аль нь ч биш. Дан ганц Интроверт эсвэл Экстроверт чанар сайн борлуулагч байхад нөлөөлөхгүй харин тэдгээрийн хослол байх ёстой.Өөрөөр хэлбэл нөхөрсөг найрсаг,нээлттэй мөн хэрэглэгчээ сайн сонсдог байх чадварууд аль аль нь чухал.

Мөн түүнчлэн хүн 100% Интроверт эсвэл Экстроверт нэгэн биш байдаг.Тиймээс дан ганц хувь хүний зан чанараар нь сонгох нь буруу.

Гэсэн хэдий ч шилдэг борлуулагчдын нийтлэг зан чанар гэж бий.Энэ удаагийн нийтлэлээр борлуулалтын ажилтан сонгон шалгаруулахдаа ямар зан чанарт ач холбогдол өгөх тухай авч үзэцгээе.

Шилдэг борлуулагчийн нийтлэг зан чанар

1.Өөдрөг

Өөдрөг хүмүүс гутранги хүмүүсийг бодвол бусдын анхаарал, сонирхлыг амархан татаж чаддаг.Мэдээж хэн ч гутранги үзэлтэй хүмүүстэй харилцах дуртай байдаггүй шүү дээ ялангуяа борлуулалтын үйл явцын үед.

Гэхдээ өөдрөг хүн гэж зөвхөн нүүрэн дээрээ инээмсэглэж байгаа хүнийг хэлэхгүй.Өөдрөг хүмүүс хэрэглэгчийн эсэргүүцэл, татгалзлын үед юу хийдэг бол? Мэдээж тэд бууж өгдөггүй, алдаа бүтэлгүйтэл, татгалзлыг даван гарахыг хичээж байдаг.Тиймээс тууштай байдал борлуулалтын ажилтанд хамгийн чухал.Шилдэг борлуулагчид борлуулалтын үеийн эсэргүүцлийг хувь хүний түвшинд тусгаж авдаггүй учраас тийм ч амархан шантардаггүй байна.

2.Сонсох, ойлгох чадвар

Энгийн борлуулалтын ажилтнууд бараа бүтээгдэхүүн нь яагаад шилдэг нь вэ? гэдгийг маш их ярьж, тайлбарладаг.

Харин шилдэг борлуулагчид ярихаас илүүтэй хэрэглэгчээ сонсохыг чухалчилдаг.Өөрөөр хэлбэл юун түрүүнд хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг сайтар ойлгосны дараа тохирох бараа бүтээгдэхүүнийг санал болгодог.Ярихаас илүү сонсох нь хэрэглэгч зөв шийдвэр гаргахад нь дэмжлэг болдог.

Сонсож ойлгосноор тухайн бараа бүтээгдэхүүн асуудлыг шийдэхэд хэрхэн яаж нөлөөлж болохыг маш тодорхой, ойлгомжтойгоор тайлбарлаж чаддаг.

3.Хариуцлагатай

Бусдаас буруу хайдаггүй өөрийн гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч, асуудлын шийдлийг олохыг эрэлхийлдэг.

Мөн борлуулалтын үеийн алдаа гарахаас зайлсхийж үргэлж хэрэглэгчтэй харилцахад бэлэн байдаг.Өөрөөр хэлбэл өөрийгөө сургаж,хөгжүүлэн бэлтгэж чаддаг нэгэн юм.

4.Ухаалаг ажиллах

Шилдэг борлуулалтын ажилтан байхын тулд заавал илүү цагаар, цаг наргүй ажиллахыг хэлэхгүй.Харин цагаа зөв хуваарилж, үр дүнтэйгээр ухаалагажиллахыг чухалчилдаг.Өөрөө хэлбэл тэд зах зээлийн болоод хэрэглэгчдийн төлөв байдал, чиг хандлагуудыг судалж мэдэж, тэдгээрт нийцүүлэн ухаалгаар ажиллаж чаддаг.

5.Сурч хөгжихийг эрмэлздэг

Тэд үргэлж тасралтгүй суралцаж, өсөж хөгжихийг хичээдэг.Мөн хэрэгцээтэй олон талын мэдлэг, мэдээллээс хоцрохгүй байх нь ямар ч хүнтэй ямар ч сэдвээр харилцаа тогтооход хялбар байдаг.

6. Харизматик

Бараа бүтээгдэхүүн тань хэдий сайн байлаа ч борлуулагч бусдын анхаарлыг татаж чадахгүй, яриаг нь хэн ч анхаарахгүй бол энэ бол асуудал.Тэд хэрэглэгчдийн анхаарлыг төвлөрүүлж, тэдэнтэй хэрхэн харилцахаа сайн мэддэг.

 

Бүх л борлуулалтын менежерүүд шилдэг хүнийг багтаа авахыг хүсдэг.Гэхдээ хэрхэн яаж гэдгээ мэддэггүй. Үндсэндээ бидэнд 2 л хувилбар байдаг:

1. Ур чадвартай хүнийг авах 

2. Сурч хөгжих эрмэлзлэлтэй зөв хандлагатай хүнийг авах 

Дээрх 2 хувилбарын аль нь ч байсан "шилдэг борлуулагчид байх нийтлэг зан чанар" байгаа эсэхийг харахаа мартуузай. 

 

Corporate Sales - Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх 11 дүгээр сарын сургалт тун удахгүй....

Дэлгэрэнгүйг: 7000-1123

1904 2020-11-03
Нийтэлсэн: AnonymousUser