Орон орны Virtual моделиуд


03898f1762ebac668c59ab353ad8b241.jpg

Өнөөдөр дэлхий дахинаа Virtual Model  хэмээх ойлголт аль хэдийнээ бий болжээ. Техник технологийн эринд юмс бүхэн шинэчлэгдэхийн хирээр загварын ертөнцөд ч мөн адил олон шинэчлэлтүүд хийгдэж байна. Үүний нэг нь Virtual буюу компьютер графикийн аргаар бүтсэн загвар өмсөгчид юм. Тэд хүмүүсийн адил сэтгүүлийн нүүр хуудсанд гарч,томоохон  загварын шоунд уригдаж,брендүүдийн нүүр царайгаар ажилласаар байна. Корона вирус буюу цар тахлын энэ үед дэлхийн томоохон брендүүд өөрсдийн нүүр царайгаар Virtual model-уудыг сонгож ажиллаж эхлэх төлөвтэй байгаа бөгөөд  орон орны  Virtual моделиудыг танилцуулж байна.

1.       Lil Miquela:

2016 оноос хойш Virtual model болон загварын ертөнцөд хүч түрэн орж ирсэн  тэрээр энэ салбарт орж ирсэн дариудаа 2 сая дагагчтай болж дэлхийн хэмжээний томоохон брендүүдийн нүүр царай болон ажилладаг төдийгүй өөрийн гэсэн клип дуутай мөн өөрийн гэсэн хувцас загварын брендийг бий болгожээ. Мөн тэрээр дэлхий дахинаа танигдсан хамгийн алдартай  Virtual модел юм.

2.       Liam Nikuro (Japan):

  Японы алдарт virtual model Liam Nikuro тэрээр нийгмийн сүлжээнд аль хэдийнээ 14,5к дагагчтай болсон төдийгүй тэрээр Японы уламжлалт хэв маягийг хамгийн сүүлийн үеийн хувцаслалт, өнгө төрх зэрэгтэй хослуулсан Virtual model гэдгээрээ онцлог юм. Тэрээр цар тахлын үеэр нийгэмд ажиглагдсан Азийн орнуудад, Ази хүмүүсрүү чиглэсэн ялгаварлан гадуурх алтыг эсрэг өөрийн дуу хоолойгоо илэрхийлсэн бөгөөд энэ нь түүний model-ийн карьер өсөхөд хүчтэй нөлөөлөл болсон хэмээжээ.

3.       Serah Reikka (France):

Энэхүү нил ягаан үстэй загвар өмсөгч нь Elon Musk  бүтээсэн цуврал шинжлэх ухааны зөгнөлт Beyond Polaris киноны дүрээр олонд танигдсан virtual model юм. Тэрээр нийгмийн сүлжээнд 51,1к дагагчтай бөгөөд одоогоор хэд хэдэн бүтээлч төслүүдийг хэрэгжүүлж, концертуудын загвар өмсөгчөөр ажиллаж, уран бүтээлийнхээ хэвлэмэл материалыг зарах зэргээр үйл ажиллагаагаа явуулж байна.

4.       Aliona Pole (Russia):

 Оросын зураач, дизайнерын гаргасан Virtual моделийн нэр хүнд нь түүний нийгмийн дэвшилтэт санаа, дотоодын загварын брэндүүд дэмжсэний ачаар улам бүр нэмэгдсээр байна. Нийгмийн сүлжээнд тэрээр 17,4к дагагчтай бөгөөд  Алиона оросын анхны Mercedes-Benz Fashion Week-ийн virtual  моdel-оор ажилласан.

5.       Blawko (USA):

Blawko нь АНУ алдарт virtual model бөгөөд өөрийн гайхалтай бие бялдраараа алдар нэр хүндэд хүрсэн  төдийгүй загварын ертөнцөд хөл тавьсан үеэсээ нүүрний талаа халхалсан, маск зүүсэн царайгаараа олонд танигдсан бөгөөд энэхүү нууцлаг байдал нь загварын ертөнцийнхний анхаарлыг татсан. Тэрээр одоогоор нийгмийн сүлжээнд  152к дагагчтай.

6.       Amara (Mongolia):

Amara нь Монголын анхны Virtual model бөгөөд нийгмийн сүлжээнд 94,5к дагагчтай бөгөөд монголийн загварынхний нүдэнд аль хэдийнээ өртөж брендүүдийн нүүр царайгаар ажилласаар байна. Тэрээр Азийн төдийгүй дэлхийн хэмжээний Virtual model болох зорилготой хэмээжээ.

2076 2020-11-09
Нийтэлсэн: AnonymousUser