LG Electronics ухаалаг утасныхаа зах зээлийг зогсоох уу?


LG.png

Өнгөрөгч даваа гаригт Өмнөд Солонгосын  LG Electronics компани ухаалаг утасныхаа салбарыг бүр бүсэн хаахаар болсноо мэдэгдлээ. Учир нь тухайн компанийн ухаалаг утасны салбар алдагдалтай ажиллаад бараг 6 жилийн нүүрийг үзсэн төдийгүй алдагдлын нийт хөрөнгийн хэмжээг 4,5 тэрбум доллар хэмээн зарлалаа.

2013 онд LG Electronics нь гар утасны зах зээлд томоохон өөрчлөлтийг хийж хэд хэдэн дэвшилтэд технологиудын нэвтрүүлэн ухаалаг гар утас үйлдвэрлэгч томоохон компаниудын гуравдагч том компани болж байсан хэдий ч энэхүү салбарын өсөлт маш хурдацтай төдийгүй маш ширүүн өрсөлдөөнтэй явж буйг тус компани тухайн мэдэгдэлдээ дурдсан байна.

LG Electronics-ийн  ухаалаг утасны салбар дэлхий дахинаа хэдий уналтад орсон хэдий ч Хойд Африкийн зах зээлд томоохон брендүүдийн нэгд зүй ёсоор тооцогдсон хэвээр байна. Түүнчлэн Өмнөд Солонгос буюу дотоодынхоо зах зээлд өргөн хэрэглэгддэг ухаалаг утасны нэг хэвээр байсаар байна. Хэдий LG Electronics нь ухаалаг утасныхаа салбарыг хаахаар болсон хэдий ч бусад цахилгаан хэрэгсэл тэдгээрийн эд анги, ухаалаг робот, ухаалаг цахилгаан бараа мөн хиймэл оюун ухааныг ашигласан шинэ тоног төхөөрөмж бүхий электрон хэрэгслүүдээрээ илүү анхаарч шинэ шинэлэг бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэдээ цаг алдалгүй хүргэх болно гэдгээ тус мэдэгдэлдээ онцгойлон дурдсан байна.

1343 2021-04-06
Нийтэлсэн: AnonymousUser