Та ядарсан үедээ ямар арга хэмжээ авдаг вэ?


top-view.png

Өөртөө хэрхэн амралт өгдөг вэ? Хүмүүс ихэнх тохиолдолд ядаргаагаа тайлахын тулд унтаж амрахыг илүүд үздэг болохыг эрдэмтэд тогтоосон байна. Гэвч энэхүү амралт нь бидэнд хангалттай сайн амралт болж чаддаггүй байна. Хүн бүрд шаардлагатай амралт байдаг ба эдгээрийн зохистой байдлыг бий болгосон цагт хүн бүтээмжтэй, эрч хүчтэй, эрүүл байх боломжтой.

1.Бие махбодын амралт: Бие махбодын амралтыг идэвхтэй ба идэвхгүй гэж хоёр ангилна. Идэвхгүй амралт гэдэг нь унтах түрхэн дугхийх зэргийг хэлдэг бол иогоор хичээллэх, дасгал хөдөлгөөн хийх, эмчилгээний массажанд орох зэрэг нь бие махбодын идэвхтэй амралт болдог байна.

2.Сэтгэл зүйн амралт: Хэрвээ та шөнө унтахаар орондоо орсон ч элдэв бодлууд толгойд тань эргэлдэж нойр тань хулжаад хэдий 7-8 цаг унтсан ч өглөө ядарсан мэдрэмжтэй сэрж кофены хүчээр л өдрийг давдаг юм биш биз. Тэгвэл ийм хүмүүс ихэвчлэн уур уцаартай байхаас гадна мартамхай ажил, хичээлдээ төвлөрөхдөө муу байдаг болохыг судалгаагаар тогтоосон төдийгүй энэ нь тухайн хүнд сэтгэл зүйн амралт хэрэгтэй байгаагийн дохио хэмээжээ. Энэ нөхцөл байдлаас гарахын тулд та урт хугацааны амралт авах, ажлаасаа гарах шаардлагагүй. Харин ажлынхаа хажуугаар хоёр цаг тутамд богино завсарлага өөртөө гаргаж өөрийн хийх дуртай зүйлсээ хийж хэвшээрэй.

3. Мэдрэхүйн амралт: Энэхүү амралт нь хурц гэрэл, дэлгэц, орчны чимээ зэргээс өөрийгөө хэсэг хугацаанд чөлөөлөх ойлголт юм. Орчны нөлөө, өдөр тутмын амьдралын хэв маяг зэргээс хамаараад бидний мэдрэхүй тодорхой хэмжээгээр ядарч байдаг байна. Иймд та өдөрт 1 минут нүдээ аниад амраах, оройн цагаар бүх электрон төхөөрөмжөө унтраах зэрэг энгийн үйлдлүүдийг амьдралдаа хэвшүүлэх нь чухал юм. Ийнхүү танд мэдэгдэхгүйгээр анхаарлаас тань хумсалж буй зүйлсээс өөрийгөө санаатайгаар тусгаарлаж чаддаг байх нь нэг төрлийн мэдрэхүйн амралт болдог байна.

4.Бүтээлч амралт: Та өдөр тутамдаа ямар нэгэн асуудлыг шийдвэрлэж, шинэ санаа олохоор хичээж байдаг хүмүүсийн нэг юм биш биз. Тэгвэл танд хамгийн их дутагддаг зүйл бол бүтээлч амралт юм. Ойн модонд алхах, ууланд авирах, өмнө нь очиж үзээгүй газраа очих зэргээр байгальд ойр байх нь бидний оюун санааг амрааж, бүтээлч сэтгэхүйг хурцалж байдаг байна.

5.Оюун санааны амралт: Таны толгойд элдэв янзын бодлууд эргэлдэж, хэчнээн их санаа зовоох асуудал биш байсан ч танд хэт хүнд асуудал болон мэдрэгдэж тав тухгүй байдалд оруулан стрессд оруулаад байна уу? Тэгвэл танд оюун санааны амралт хэрэгтэй байгаагийн дохио юм. Оюун санаагаа амраах хамгийн энгийн дадал мэдээж бясалгал хийх юм.

1611 2021-04-26
Нийтэлсэн: AnonymousUser