БИТКОЙН хэрхэн бүтсэн бэ?


256386660_286337066751142_224763874455177257_n.jpg

2008 оны 11 сарын 1 өдөр #Satoshi_Nakamoto хэмээх нэгэн програмист анх BITCOIN-ийн санааг гаргаж түүнийхээ загварыг боловсруулж эх кодыг бичсэн гэдгээ олон нийтэд цахим сүлжээг ашиглан танилцуулжээ. Тэрээр санаагаа засгийн газраас хараат бус хүн болгоны хэрэглэж болох аливаа шилжүүлэг хийхэд дундын банк эсвэл гуравдагч этгээд шаардагдахгүйгээр мөнгөн гуйвуулга хийх, амархан хямралд хүргээд байдаггүй #доллар, #евро зэргийг орлох валют бүтээх явдал хэмээжээ.

#Nakamoto бодит амьдрал дээр хэн ч хараагүй, хэн ч түүнтэй ярилцаж байгаагүй юм. Харин bitcoin зах зээлд дөнгөж гаргаж ирж байх үед зарим хөгжүүлэгчид түүнтэй имэйл-р харилцдаг байсан хэмээжээ. Гэвч 2011 оноос хойш тэрээр нэг ч и-мэйлд хариу ирүүлээгүй бөгөөд ямар ч ор сураггүй алга болсон байна. Түүнийг бодит хүн гэдэгт итгэх хүн бараг байдаггүй бөгөөд Nakamoto гэх нэрийн цаана ямар нэгэн том байгууллага эсвэл зохион байгуулалттай бүлэг хүмүүс байгаа гэж үздэг. Учир нь түүний санаа нь гайхамшигтай байгаад зогсохгүй түүний бүтээсэн бүтээл нь хэн ч засварлах шаардлагагүй төгс байсан бөгөөд одоо ч #Bitcoin-ийг хөгжүүлж хөрөнгийн зах зээлд хэрэглэсээр байна.

1038 2021-11-18
Нийтэлсэн: AnonymousUser