Хүнээ зөв удирдах хөдлөшгүй 21 хууль


book1_E4LL0Vg.jpg

Хүнээ зөв удирдах хөдлөшгүй 21 хууль

Зохиогч Жонн Максвелл өөрийн амьдралын 30 гаруй жилийн туршлага, судалгаан дээр үндэслэн Мэргэжлийн удирлдлагын талаарх 21 хуулийг боловсруулан тайлбарласан ба эдгээр хуулиудыг хүн бүрт ойлгомжтой байлгах үүднээс амжиллтай болон амжилтгүй явсан хүмүүсийн жишээг маш ойлгомжтойгоор 21 хуультай уялдуулсан тайлбарласан байдаг.

Цаг хугацаа хувьсан өөрчлөгдөж техник технологи, соёл иргэншил хүртэл даган өөрчлөгдөж байгаа үед ч удирдлагын хуулиуд хувиралгүй мөрдөгдөж байсанд эдгээр 21 хуулийн мөн чанар оршиж байгаа юм.

Нийгмийн харилцаанд та орж л байгаа бол Удирдах болон Удирдуулах хоёрын аль нэгэнд хамаарагдаж л байх юм. 200 жилийн өмнөх армиуд, орчин үеийн удирдагчид, өнөөгийн эдийн засаг дахь аж ахуй эрхлэгчид гээд цаг хугацааны аль ч үед удирдлагын хуулиуд хадаглагдаж байсан байна.  Эдгээр хуулиудыг бид судлан, ойлгоход хялбар хэрэглэх боломжтой байхад зарим хуулиудыг бид эзэмших шаардалаг гарлаг. Хуулиуд харьцангуй бие даасан шинжтэй, тус бүрдээ судлах хэрэгжүүлж болохуйц та эдгээр хуулиудыг эзэмшиж чадвал хүмүүс таныг дагах болно. Бүр эдгээр хуулиудаас нэгийг ч болов эзэмшсэн байхад та сайн удирдагч болж чадна. Магадгүй та хуулиудыг уншиж судлах хооронд хэрэгжүүлж болохоо ойлгох боломжтой байхад мөн та сул талаа олж харахад туслах юм.

  1. ХЯЗГААРЫН ХУУЛЬ–Удирдлагын ур чадвар хувь хүний бүтээмжийн түвшинг тодорхойлно

Удирдлагын ур чадвар нь хувь хүний нөлөөллийн түвшинг тодорхойлдог ба хувь хүний удирдан манлайлах чадвар хэдийн чинээ сул байна төдийн чинээгээр чадварын хязгаар доогуур байдаг. Хязгаарын хууль нь удирдлагын ухааны үнэ цэнийг ойлгоход тусладаг. Хзгаарын хуулийг ойлгоход туслах хамгийн сайн жишээ бол алдартMacDonalds-н үүсгэн байгуулагч ах дүү Дик, Мауресийн бодит амьдралын түүх юм.

Ах дүүс 1930 онд Нью Хампшераас Калифорнид шилжин ирээд театр байгуулан ажилласан ч амжилтгүй болсон ч ах дүүс амжилтанд хүрэх хүсэл ихтэй байсан нь тэднийг тэс хөндлөн рестораны бизнест орсон ба тухайн үедээ цоо шинэ үйлчилгээний хэлбэр болох машинтайгаа орж зогсон үйлчилүүлдэг ресторан байлаа. Тухайн үед машины хэрэглээ ихээр нэмэгдэж үүнийгээ дагаадч бизнесийн зарчим даган өөрчилөгдөж байсан үед цагаа олсон шинэчлэл байлаа. Энэ бизнес нь тэднийг хотын санхүүгийн элитүүдийн эгнээнд аваачиж чадсан ба 1948 онд тэд рестораны бизнестээ шинэчлэл хийж зөвхөн бургер худалдаадах, үйлчилүүлэгч бүрийн захиалгыг 30 секунд дотор гүйцэтгэхэд чиглэж байсан ба энэ үесээс л одоогийн мэдний мэдэх Макдоналдс үүссэн ба тэдний амжилттай явах үе 1950аад оны сүүл үе хүртэл явсан юм. Харамсалтай нь тэдний сул удирдлага амжилтанд хүрэх чадварын хязгаарлаж байсан ба хэдийн тэд сайн бизнесмэн, өртөг зардал хэрхэн бууруулж ашигаа нэмэгдүүлэх, хэрхэн үр өгөөжтэй системийг бий болгохыг мэддэг байсан ч  тэдний цаашид хэн болох юу хийж чадах талаар бодол нь хязгаарлагдмал байсан тул тэд сайн удирдагчид байгаагүй юм.

1955 онд ах дүүс Рей Крок хэмээх залуутай танилцан Макдоналдсын Корпораци хэмээх компани байгуулан сүлжээ рестораныхаа эрхийг зарж эхэлсэн нь маши ажилттай болж  өдгөө 100 гаруй улс оронд 21,000 гаруй салбар сүлжээтэй болтолоо өсчээ. Удирдлагын ур чадварын алдаа дутагдал, хязгаарлагдмал үзэл бодол нь ах дүүсийн өргөжин тэлэх боломжийг хааж байсан юм.   

Удирдах ур чадваргүй амжилт- Хүн бүр амжилтанд хүрэх боломжтой байдаг ба хэр том амжилтанд хүрэх вэ гэдэг нь удирдах ур чадвараас хамаардаг гэж үздэг. Тэ хэр дээш ахихыг хүсч байна төдий чинээ танд удирдлагын ур чадвар хэрэгтэй гэдгийг ойлгоорой. Илүү үр дүн гаргахыг хүсвэл танаас илүү их нөлөөлөл шаардагдана.

Амжилтаа өсгөх 2 зам байгаагын нэг нь та махруу хөдөлмөрлөж амжилтаа ахиулж болох ч цаг үргэлж хамгийн дээд ачааллаар ажиллах боломжгүй тул нэг л өдөр таны амжилт аяндаа унах болно. Харин та аажимаар удирдах ур чадвараа хөгжүүлснээр та бүтээмжээ хэд дахин нэмэгдүүлэх боломжтой юм.

Байгууллагын чиг хандлагыг өөрчлөхийн тулд түүний удирдагчийг өөрлөх хэрэгтэй-Удирдлагын ур чадвар цаг үргэлж хувийн болон байгууллагын үр дүнгийн хязгаар дотор байдаг. Хэрэв удирдлага хүчтэй байвал түүнд хязгаарлалт бага байх бх гарах үр дүн их байна. Харин сул байвал хязгаарлагдмал байдалд орно. Ийм учираас цаг хугацааныы явцад байгууллагад хүнд үе тулгарахад шинэ удирдлага эрэлхийлдэг.

Хамгийн дээд үр дүнд хүрэхийн тулд ямар нэгэн аргаар хязгаар буюу үр нөлөөг нэмэгдүүлэх хэрэгтэй юм. Хязгаалрыг тэлж болдог учир хувь хүн нөлөөллөө нэмэгдүүлэхийн тулд хязгаарыг тэлэх хэрэгтэй юм.

  1. НӨЛӨӨЛЛИЙН ХУУЛЬ-Удирдлаыг үндсэн хэмжүүр бол нөлөөлөл байдаг.

Хэрэв таньд бусдад нөлөө үзүүлэх чадвар байхгүй бол та тэднийг удирдаж чадахгүй. Тэгэхээр нөлөө үзүүлэх чадварыг хэрхэн ойлгох вэ? Нөлөөлийн хамгийн сайн жишээ бол Диана гүнжийн түүх юм. Эхэн үедээ Диана гүнжийн хэргэм зэрэг зүгээр л бусдад ойртох зам байсан бол удалгүй бусдад налаа үзүүлэх болсон ба хунтайж Чарельзаас салахдаа хэргэм зэргээ алдсан ч түүний бусдад нөлөөлсөн хэвээр байсан юм. Анхандаа Диана гүнз хааны гэр бүлийг төлөөлөн хүмүүнлэгийн үйл ажиллагаанд төлөөлөл төдий оролцог байсан бол цаг хугацаа өнгөрөхийн хирээр түүний нөлөөлө нэмэгдэж аливаа үйл ажиллагаа явуулах ур чадвар нь хөгжсөн байдаг. Диана гүнж зөн билгээрээ нөлөөллийн хуулийг ойлгож бусдад нөлөөлөгч байсан юм. Удирдлага гэдэг бол зүгээр л Нөлөөлөл байдаг.

УДИРДЛАГА ГЭДЭГ ЗАХИРАГЧ БИШ-Удирдлагын талаар хүмүүс буруу ойлголттой байдаг. Хэн нэгнийг удирдах ажилд томилох нь удирдагч болсон гэсэн үг биш юм. Жинхэнэ улирдлагыг урамшуулж эсвэл томилон олдоггүй харин бусдад нөлөөлөх замаар л илэрдэг. Хэргэм зэргийн өчүүхэн нэг давуу тал бол бусдад нөлөөлөх нөлөөгөө ихэсгэх эсвэл түүнийг бүр үгүй хийх сонголтыг таньд өгдөг.

УДИРДЛАГЫН ТУХАЙ ТАВАН БУРУУ ОЙЛГОЛТ

  • Менежмэнтийн тухай буруу ойлголт

Удирдлага болон менежмэнтийг нэг зүйл гэсэн буруу ойлголт өргөн байдаг. Энэ хоёр ойлголтын гол ялгаа нь удирдлага гэдэг хүмүүст нөлөө үзүүлж тэднийг араасаа дагуулахыг хэлдэг бол менежмэнт нь тухайн систем болоод үйл явцыг тогтвортой байдлыг хангаж байхад анхаарлаа чиглүүлдэг. Тухайн хүнийг зохицуулалт хийхээс илүүтэйгээр удирдан чиглүүлж чадах нь чухал байдаг. Хүмүүсийг шинэ чиглэлд удирдан оруулахын тулд таньд нөлөө үзүүлэх чадвар хэрэгтэй.

  • Бизнес эрхэлэгчийн тухай буруу ойлголт

Хүмүүс үргэлж бүх худалдаачид, бизнес эрхлэгчидийг удирдагчид гэж боддог. Гэвч сайн бараа борлуулж их ашиг олсоноор сайн удирдагч болдог биш юм. Магадгүй хүмүүсийг хэсэг хугацаанд бүтээгдэхүүндээ итгүүлж чадах ч удаан хугацаанд нөлөөлж чадахгүй.

  • Мэдлэгийн тухай буруу ойлголт-МЭДЛЭГ БОЛ ХҮЧ ЮМ

Ихэнх хүмүүс хүч чадлыг удирдлагын үндэс гэж боддог. Энэ нь мэдлэг, оюун ухааныг эзэмшсэн хүн удирдагч болдог гэсэн үг. Гэхдээ энэ нь заавал ийм байх ёстой гэсэн үг биш бөгөөд хамгийн сайн сурлагтантай ч бусдыг манлайлах ур чадвар нь муу байх тохиолдолдыг ч харж болно.IQ-г заавал удирдлагатай адилтган үзэх албагүй юм.

  • Анхдагчийн тухай буруу ойлголт

Удирдлагын тухай өөр нэг буруу ойлголт нь аливааг анхлан хийсэн хүнийг удирдагч хэмээн ойлгох явдал юм. Удирдагч болохын тулд хувь хүн ганцаар бусдын өмнө гарах биш хүмүүс түүний ард зорилготойгоор явж, түүний удирдлагыг дагахыг хэлдэг.

  • Байр суурийн тухай буруу ойлголт

Өмнө дурдсан дагуу удирдлагыг байр суурь, албан тушаал дээр үндэслэгддэг гэдэг нь буруу ойлголт юм.“Байр суурь удирдагчийг гарган ирдэггүй харин удирдагч байр суурийг бий болгодог юм“Сайн удирдагчыг даган ажлаасаа гарах тохиолдолыг та нилээдгүй харж байсан байх. Юу вэ гэвэл энд Нөлөөллийн хууль үйлчилж байгаа хэлбэр юм.

Араас нь дагах хүнгүй атал өөрийгөө бусдын тэргүүн эгнээнд явж байна хэмээн бодогч зүгээр л хоосон алхаж байгаагаас өөрцгүй юм. Та бусдад нөлөөлж чадахгүй бол тэд таныг дагахгүй. Хэрэв тэд дагахгүй бол та удирдагч биш болно. Энэ бол Нөлөөллийн хууль юм.

  1. ҮЙЛ ЯВЦЫН ХУУЛЬ-Удирдлага ганц өдөрт бус өдөр өдрөөр өсөн хөгждөг.

Удирдагч болно гэдэг хөрөнгийн зах зээлд хувьцааны амжилттай хөрөнгө оруулалт хийхтэй төстэй. Хэрэв та нэгл өдрийн дотор баяжина гэж ойлгодог бол амжилтанд хүрч чадахгүй. Удаан хугацааны турш өдрөөс өдөрт хийх зүйл тань маш чухал. Хэрэв та өөрийн удирдлагын ур чавдарын хөгжилд тасралтгүй хөрөнгө оруулат хийн туршлага хуримтлуулбал танд гарцаагүй өсөлт гарах болно. Хэдийгээр зарим хүмүүс байгалиас заяасан удирдах авъяас чадвартай байдагч бусдыг удирдах ур чадвар нь гарцаагүй суралцаж, эзэмшиж, хөгжүүлж болдог зүйл юм.

УДИРДЛАГЫН ХӨГЖЛИЙН ДӨРВӨН ҮЕ ШАТ-Байгалиас заяасан авъяастай эсхээсэ үл хамааран таны удирдагч болох үйл явц дараах 4 үе шатыг дамждаг.

  • ЮУ МЭДЭХГҮЙ БАЙГААГАА МЭДЭХГҮЙ БАЙХ- Удирдлага гэдэг бол зөвхөн нийгмийн дээд хүрээний цөөн тооны хүмүүст зориулагддсан зүйл гэсэн буруу ойлголт түгээмэл байдгаас хүмүүс удирдахуйн ухаанд сурлцахгүй сайхан боломжуудаа хажуугаараа өнгөрөөж байдаг. Хэвэр удирдах гэдэг нөлөө үзүүлэх явдал гэдгийн мэддэг бол ядаж 4 хүнд өдөрт нөлөөлөх гэж хичээх байсан болов уу.  Хэрэв хүн өөрийнхөө юу мэдэхгүй байгааг мэдэхгүй бол өсч хөгжихгүй.
  • ЮУ МЭДЭХГҮЙ БАЙГААГАА  МЭДДЭГ БАЙХ-Аливаа зүйлийг мэдэхгүй байгаагаа мэдэж байна гэдэш мэдлэгт хүрэх том алхам байдаг.
  1. ЧИГЛҮҮЛЭХ ХУУЛЬ-Хүн бүр хөлөг онгоц залж чадна, гэхдээ эрэг рүү чиглэн явах замаа тодорхойлох удирдагчтай байдаг.

Женерал Электрик компаний захирал Жек Уэлч“Сайн удирдагч гэдэг шийдэмгий байдаг. . Өөрөө удирдах нь бусдад удирдуулснаас хамаагүй дээр”хэмээн хэлсэн байдаг. Уэлчийн зөвч удирдаж яваа хүн замчилж явуу хүмүүсээ удирдахаас гадна илүү ихийг хийх ёстой байдаг. Удирдагчид бусдаас илүүг, бусдаас өргөн, бусдаас өмнө харж чаддаг хүмүүсийг хэлдэг. Тийм ч учираас аливаа байгууллага хэдий чинээ том байна, төдий чинээ удирдагчид нь урьдчилан харах чадвар сайтай байх шаардлагатай болдог. Хэрэв удирдагч ямар нэгэн алдаа гаргавал үүнд маш олон хүн өртөж байдаг. Үүний нэг том жишээ бол Титаник кинонд харуулсан сүйрэл юм.  Тэд мөсөн уулыг урьдчилан харж тооцоолоогүй, бэлтгээгүйгээс сүйрэлд хүрдэг. Аливаа гарах эрсдэл, аюулыг урьдчилан тооцоолж, амжилтруу чиглүүлэх замыг тодорхойлогчыг удирдагч гэх ба энэ ол Чиглүүлэх хууль юм.

  • Чиглүүлэгч өмнөх туршлагаасаа суралцдаг.Амжилт таньд өөрийн тань юуг хийх чадвартайг харуулдаг бол алдаа дутагдал таньд ямар чадвар дутуу байгааг харуулдаг. Хэрэв та гаргасан алдаанаасаа суралцахаас татгалзвал дахин дахин алдаа гаргасаар байх болно.
  • Чиглүүлэгч бусдыг сонсдог.Та өнгөрсөн ч их зүйл сурсан байлаа ч энэ таньд ирээдүйд юу хэрэгтэй яг таг хэлж чадахгүй. Тийм учираас удирдагчид олон янзын эх сурвалжаас мэдээлэл цуглуулдаг.
  • Чиглүүлэгч шийдвэр гаргахаасаа өмнө нөхцөл байдлаа судалдаг.Сайн чиглүүлэгч аливаа шийдвэр гаргахаасаа өмнө нарийвчлан судлан үздэг.
  • Чиглүүлэгч шийдвэрээ итгэл үнэмшил, бодит байдал дээр суурилсан эсхийг анхаардаг.Бусдыг удирдан чиглүүлэхийн тулд удирдагч хүн эерэг хандлагатай байх төдийгүй өөртөө итгэл үнэмшилтэй байх шаардлагатай. Нөгөөтэйгүүр та аливааг өргөн цар хүрээтэй, бодитойгоор хандах, тэдгээрийг тэнцвэржүүлэх хэрэгтэй байдаг.
  • Чиглүүлэх стратегийг үйл ажиллагаандаа ашигла. 

Үйл ажиллагааны чиглэлээ урьдчилан гарга | Зорилгоо сайтар тодорхойл | Эн тэргүүний зүйлсээ тодорхойл | Гол ажиллагсдаа сонго

Хүлээн зөвшөөрөхөд хугацаа олго | Үйл ажиллагаагаа эхлүүл | Асуудал гарч болохыг сана | Үргэлж амжилт уу тэмүүл | Өдөр тутмын төлөвлөгөөгөө хяна

           Чиглүүлэх хуулийн нууц нь бэлтгэл ажид юм. Аливааг сайтар бэлтгэх нь та өөртөө итгэх итгэл     хийгээд бусдын итгэлийг олж авах болно.  

  1. И.Ф. ХАТТОНЫ ХУУЛЬ–Жинхэнэ удирдагчийг ярьхад хүн бүр сонсдог

Танхим дүүрэн хүмүүст илтгэл сонордуулахад зарим хүмүүс яагаад бусдыг дагуулж чаддаг, зарим нь яагаад зүгээр л бэлтгэсэн слайдаа үзүүлээд гардаг вэ? Яагаад гэвэл жинхэнэ удирдагчийн ярихад хүн бүр сонсдог. Хаттоны хууль бол Манлайлын тухай юм.   Хаттоны хуулийг ойлгосон бол ямар ч нөхцөлд жинхэнэ удирдагч нь хэн бэ гэлгийг төвөггүй таних болно.

Албан тушаалын удирдагч-Эхэлж ярьдаг.Аливааг хийлгэхийн тулд жинхэнэ удирдагчийн нөлөө хэрэгтэй болдог. Зөвхөн бусад албан тушаалын улирдагчиддаа ч нөлөөлж чаддаг

Жинхэнэ удирдагч-Дараа нь ярьдаг.Аливааг хийлгэхэд зөвхөн өөрийнх нь нөлөө хэрэгтэй. Өрөөнд байгаа бүх хүнд нөлөөлдөг

Хүсүүс жинхэнэ удирдагч болдгийн учир... Удирлагчдын амьдралын явцад долоон чухал хүчин зүйл илрэлээ аажмаар олж улмаар тэднийг удирдагч болох замаар ахиулдаг.

  • Зан чанар-Тэд хэн бэ? Жинхэнэ манлайлах чадвар дотоод хүнээс чинь эхэлдэг
  • Харилцаа-Тэд хэнийг таньдаг вэ? Таньд зөвхөн дагалдагчид байгаа цагт л та удирлагч болж чаддаг. Тиймээс бусадтай харилцаагаа хөгжүүлэх хэрэгтэй. Харилцаа хэдийн чинээ гүн байна, манлайлах боломж төдий чинээ их байна
  • МЭДЛЭГ-ТЭД ЮУ МЭДДЭЛГ ВЭ? Таньд мэдээ баримт, холбоотой зүйлүүдийн тухай ойлголт, ирээдүйг харах алсын хараа хэрэгтэй. Мэдээлэл, мэдлэг нь удирдагчид үндсэн ач холбогдолтой
  • ЗӨН БИЛЭГ-ТЭД ЮУ МЭДЭРДЭГ ВЭ?
  • ТУРШЛАГА-ТЭД ХААНА БАЙСАН БЭ? Туршлагатай байх нь баталгаатай итгэл хүлээнэ гэсэн үг биш боловч ийм байвал хүмүүс үүнийгээ батлах боломж олгоно
  • ӨМНӨХ АМЖИЛТ-ТЭД ЮУ ХИЙЖ БАЙСАН БЭ? Дагалдагчдад сайн намтар шиг нөлөөлдөг зүйл үгүй
  • ЧАДВАР-ТЭД ЮУ ХИЙЖ ЧАДДАГ ВЭ? Хүмүүст хүлээн зөвшөөрөгдөх боломж бол таны юу хийж чаддаг вэ гэдгээс хамаардаг

  И.Ф.Хаттоны хуулийг ойлговол та зөвхөн хэлж байгаа нь үнэн болохоор бус харин хүндэтгэж   байгаа учраас хүмүүс сонсдог болохыг ойголоно.

  1. ИТГЭЛЦЛИЙН ХУУЛЬ–Итгэл бол удирдлагын үндэс суурь мөн

Итгэлийг бий болгохын тулд удирдагч хүн ур чадвар, харилцаа холбоо, зан чанараараа сайн үлгэр жишээ болох ёстой. Хүмүүс улирдагчийн гаргасан санамсаргүй алдааг уучилдаг боловч зан чанарын доголдолтой хүнд итгэдэггүй.

Зан чанар тань ...харуулдаг.Та хүмүүсийг сайн суу аль зүйлд чиглүүлсэн байсан таныг дагаж л байдаг. Сайн зан чанартай хүнтэй хэдий урт аялалд гарсан ч улам сайхан санагддаг. Харин зан чанарын дутагдалтай бол хэзээч цагийг сайхан өнгөрүүлдэггүй.

Зан чанар удирдагчийн тууштай эсэхийг харуулдаг. Дотоод сэтгэлийн хүчгүй удирлагчид аливаа ажлыг улаан хугацаанд тууштай хийж чаддагүй, байнга өөрчлөгдөж байдаг. Өөрийн үнэ цэнэ болсон баримтлалаа амьдралдаа тууштай хэрэгжүүлж, хүрч чадахгүй бол хэзээч битгий амлалт өг.

Зан чанар удирдагчийн чадамжийг харуулдаг.Ямар ч хүн өөрийн зан чанарын хязгаараас даван гарч чадахгүй. Итгэлийн талаар зүгээр ярьсанаараа олж авч чадахгүй. Үр дүнд хүрч, шудрага зарчмыг баримталж, хамтран ажилладаг хүмүүстээ чин сэтгэлээсээ хандсанаар итгэлийг бий болгоно. Удирдагчийн зан чанар хүчтэй байх тусам хүмүүс нөөц боломжоо ашиглан таныг ажиллах болно гэдэгт итгэдэг.

Зан чанар нь хүндлэлийг харуулдаг.Мөнхийн удирдлагын үндэс нь гарцаагүй хүндлэл байдаг. Тэгвэл хүндлэлийг хэрхэн олдог вэ? Нээлттэй шийдвэр гаргаж, хийсэн алдаагаа хүлээж, дагалдагчиддаа хамгийн сайныг зориулах нь үүнийг олдог юм.

Удирдагчидийн сайн зан чанар дагалдагчдынх нь дунд итгэлийг бий болгодог бол харин итгэл эвдэгч нь өөрийн удирдах чадвараа алдаж байдаг. Энэ бол итгэлцэлийн хуулийн мөн чанар юм.

  1. ХҮНДЛЭЛИЙН ХУУЛЬ–Хүмүүс өөрсдөөсөө илүү хүчирхэг удирдагчийг дагадаг.

Хүмүүс хэн нэгнийг хувь хүнийх нь хувьд хүндэлж байвал тэд түүнийг биширч байна, анд нөхрөө хэмээн хүндэлж байвал түүнийг хайрлаж байна, удирдагчаа хэмээн хүндэлж байвал түүнийг дагадаг гэсэн үг юм. Хүмүүс анх удаагаа бүлэг болон уулзахдаа дотроо тандалт хийн хэнийг удирдагчаа болгон зорьсон газартаа хүрэх вэ гэдийг хайдаг. Харин хэсэг хугацааны дараа биенээ мэдээд ирэхээр хэнийг дагал болохоо төвөггүй олдог. Хүн хэдийн чинээ сайн удирдах ур чадвартай байна төдийн чинээгээрээ түүний манлайлал богино хугацаанд хүлээн зөвшөөрөгдөнө.

  1. МЭДРЭМЖИЙН ХУУЛЬ-Удирдагчид аливаа зүйлийг удирдлагын талаас авч үздэг.

Удирдагч бол төрөлхийн мэдрэмжтэй, бусдаас онцгой байдлаар аливаа асуудалд хандаж, шийдлийг эерэг, үр дүнтэй байдлаар харж, хэрэгжүүлэх арга барилаа төвөггүйхэн маш хурдан олж чаддаг. Учир тэд асуудлыг асуудал бус, боломж гэж үзэн, хамтран ажиллагсад болон ажилчид даа тэднийг сайн хүмүүс, юуг ч хийж чадна гэдгийг ухамсард нь ойлгуулж чаддаг бодол санаа, оюун ухаан, хэл ярианы хувьд хурц шийдэмгий өөрсдийн зөн билэг, мэдрэмжээ бүрэн таньж мэдсэн байдаг байна. Удирдагч хүнд өндөр нам, тарган туранхай гэх зэрэг биеийн харьцаа болон бусад зүйл огт нөлөөлдөггүй зөвхөн тэд онцгой сэтгэмжтэй хүмүүс байдаг.

Та хэн бэ гэдэг нь та юуг харахыг хэлж өгнө.Энэ нь нэг талаар тухайн хүний, баг хамт олны хандлага, сэтгэлгээ хир эерэг, алсын хараатай байна төдий хэмжээнд тэдний үйл ажиллагаа амжилттай байна гэсэн үг юм. Хүн бүрт мэдрэмж байдаг гэхдээ мэдрэмжээ дагадаг сонсдог, хөгжүүлдэггүй хүн гэж байхаас мэдрэмжгүй хүн гэж байдаггүй. Удирдлага гэдэг шинжлэх ухаан гэхээсээ илүү урлаг юм. Харах өнцөг буюу хандлагаа өөрчлөхөд аливаа зүйлийн үр дагавар түүнийг даган сайжирдаг нь тухайн хүний, удирдлагын, баг хамт олны мэдрэмжтэй шууд хамаарч байдаг байх.

  1. ТАТАЛЦЫН ХУУЛЬ -Таныг хүрээлж буй хүмүүс таныг хэн бэ гэдгийг харуулдаг.

Жишээ нь: Та яг ямар зүйл хийхийг сурахыг, ямар хэв загварт сонирхолтой байна. Яг түүнийг дэмждэг, дагадаг, хийж чаддаг, хөгжүүлэх хүсэл сонирхолтой түүндээ нийцүүлэн хувийн болон ажил хэргийн холбоо тогтоох хүмүүсээ сонгодог байх нь. Энэ бол маш үнэн. Та бол танд хэн, юу таалагдана түүнийг дагах, авах, хэрэглэх сонирхолдоо татагдан өөрийн эрхгүй худалдан авалтыг хийдэг лугаа адил ойлголтыг таталцлын хууль гэж тайлбарласан байна. Тэгэхээр магадгүй таны баг хамт олон болон ажилчид сөрөг хандлагатай, болж өгөхгүй бол та хэн ч байсан өөрийнхөө үзэл бодол, хандлага, мэдлэг боловсрол, дотоод ертөнц гээд бүхий л зүйлдээ эргэн нэг хараарай. Ижил цэнэгүүд бие биедээ татагддаг гэдэг физикийн хууль амьдрал дээр ч гэсэн байнга хэрэглэгддэг гэдгийг хүн бүр ойлгох хэрэгтэй.  

  1. ХАРИЛЦААНЫ ХУУЛЬ-Удирдагч хүн бусдаас тусламж хүсэхээсээ өмнө тэдний сэтгэлийг олдог.

Бусадтай харилцах чадвар нь ямар ч хүний хувьд хамгийн том зэвсэг болдог. Тухайн хүн хэн байх нь чухал биш хэрхэн яаж бусадтай харилцаж чадаж байна бэ гэдэг үзүүлэлт нь өөрөө түүнийг нийгэмд, хамтран ажиллагсдад, хамт олонд, найз нөхөд нь үнэлэх үнэлэмж байдаг байна.

Элмзабет Доли бол хуульч мэргэжилтэй бүсгүй, түүний нөхөр АНУ-н ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан нэр хүндтэй, нөлөө бүхий илтгэгч. Гэхдээ Элизабет Долигийн уулзалт, итгэлийг сонсохын тулд, түүний заасан замаар алхахад бэлэн, түүнийг тэнхимээс гараад явахад итгэл найдвар, эрч хүч, хүсэл тэмүүллээр дүүрэн, баяр хөөртэй хүмүүс тэнхимд үлддэг бол, Түүний нөхөр Боби Долигийн илтгэлийг ойлгодог хүн ховор ба тэрээр сонирхолгүй нэгэн байсан гэнэ. Үүнээс үзэхэд харилцаанд хэн хүчтэй байна тэр бусдыг татах, төдийгүй тэрээр тухай харилцагч нарынхаа юу хүсэж байгааг бүрэн мэдэрч, хийх гэж буй зүйлээ хийж чаддаг байх.  Хүн бүртэй нэг бүрчлэн зориулсан харилцааг сайн удирдагч, манлайлагч, сургагч нар хийдэг.  “Сэтгэл нь оюун ухааны өмнө байдаг” гэдэг нь хүн бүр юу сэтгэж байна түүнийг ухамсар нь мэдрэн хийдэг байна. Та юу хүснэ түүнийгээ тарина, тиймээс харилцаж байгаа хүн бүрээ мэдэрч хүндлэн, зөв харилцах чадах нь өөрөө авьяас, чадвар боловч үүнийг хүн бүр эзэмшин хэрэгжүүлэх боломжтой байдаг байна.

  1. ДОТООД ТОЙРГИЙН ХУУЛЬ

Та хир эрч хүчтэй, удирдагч байхаас үл хамааран таныг ямар хүрээлэл, баг хамт олон тойрон байгаа нь чухал. Хэрвээ та тухайн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, өөрчлөлт, шинэчлэлтийг хийхийг хүсэж байгаа бол:

  • Үе шаттайгаар шинэ удирдлагчдыг / хүрээллийг/ оруулах
  • Үе шаттайгаар хуучин удирдагчдыг / хүрээллийг / гаргах арга замыг ашиглан өөрийн дотоод тойргоо үүсгэх хэрэгтэй.
  • Дотоод тойрогтоо байгаа зөв хүнээ дэмжихийн ач холбогдол нь дотоод тойргийн хүчтэй байхын илрэл болж байдаг.
  • Та бүхэн дотоод тойрогтоо байнга өрсөлдөхүйц, дэвшихүйц, хөгжиж байдаг хүнийг сонгох
  • Эерэг хандлагатай байгууллагын ёс суртахууныг эрхэмлэгч хүмүүсээр дотоод тойргоо бүрдүүлэх.
  • Таны дотоод тойрогт байгаа хүчтэй, зоригтой, чадвартай, эерэг хүмүүс бол таны юутай ч зүйрлэшгүй үнэ цэнэтэй хөрөнгө юм.

Хэн таны үзэл бодол, санал санааг дагадаг байх нь чухал биш хэн таныг урам зоригжуулж чадаж байна тэр хүн бол таны хамгийн сайн дотоод тойрог юм.

Та хүрэхийг хүсч буй оргилдоо хүрээгүй байгаа бол түүнийг хамгийн сайн чаддаг хүмүүсээр өөрийгөө хүрээл ингэсээр тухайн зорилготой маш амжилттайгаар богино хугацаанд хүрч чадна.

  1.  ЭРХ МЭДЛИЙН ХУУЛЬ- Өөртөө итгэлтэй удирдагчид бусдад эрх мэдэл өгдөг.

Та зорилгоо хир сайн тодорхойлж, алсыг харж, хир хүчтэй байж чадна, таны амжилт төдий хэмжээгээр сайн байна. Шилдэг удирдагч гэдэг бол өөрийн хийхийг хүссэн зүйлээ сайн хийж чадах хүмүүсийг авч тэдний гүйцэтгэлд хөндлөнгөөс оролцон нөлөөлөх байдлыг бий болгодоггүй хүнийг хэлнэ. Энэ нь харилцан хүндлэл, итгэлцэл нь харилцааны том зэвсэг байдаг гэдгийг тодруулан харуулсан байна.

  • Шат дамжлага, харилцаа холбоо, үйл ажиллагаа бүрийн төвшинд эрх мэдлийг, үүрэг хариуцлагатай хамт олгох нь хамгийн зөв бөгөөд сайн шийдэл байдаг.
  • Та өөрөө хэрэгтэй хүн байхын тулд өөрийгөө хэрэггүй хүн болгох.
  • Өөрчлөлтийг боломж гэж хардаг хүмүүс маш зоригтой нэгэн байдаг ба тэд бол бусдад эрх мэдэл түгээгчид байдаг.
  • Хамгийн шилдэг удирдагч бол бусдад эрх мэдэл түгээж, тэр хэмжээгээр өөртөө эрх мэдлийн авч байдаг хүн юм.

Удирдагч та өөртөө бүрэн итгэ, бусдад итгэ, эрх мэдэл олго гэсэн агуулга байна.  Та хэн байх нь чухал биш та бусдад хир их итгэл үзүүлж, хүндэл, тэдний хүрээнд эрх мэдлийг харамгүй өгч чадна тэр хэмжээгээр таны үнэ цэнэ төдий хэмжээнээс илүү хувиар ямагт нэмэгдэж байдаг.

  1. НӨХӨН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХУУЛЬ-Удирдагч удирдагчаа төрүүлдэг.

              Тэд хэрхэн удирдагч болдог бэ?

  • Байгалиас заяасан авъяас -10%
  • Хямрал дундаас-5%
  • Бусад удирдагчдын нөлөөгөөр-85%

Хэрвээ та сайн удирдагч болохыг хүсэж байгаа бол сайн удирдагчийн удирлага дор хир сайн ажиллаж чадна тэр хэмжээгээр та сайн боловсрогдсон бүтээгдэхүүн болон гарна. Тиймээс хүн бүрд бусдын зөвлөгөө, зааварчилгааг сонсох, дагах, ойлгох, хэрэгжүүлэх нь туйлын хэрэгтэй байх нь. Гэхдээ үүнийг зарим удирдагчид хийдэг, зарим нь хийдэггүй. Учир нь тэдний зарим ойлгодог бол, зарим нь ойлгодоггүйтэй холбоотой байдаг.

БИД ЮУ МЭДДЭГЭЭ БУСДАД ЗААДАГ, БИД ХЭН ГЭДГЭЭРЭЙ БУСДАД ҮЛГЭРЛЭДЭГ.

  • Өргөн цар хүрээгээр харах-та ирээдүйгээ хир хол харж, хэрэгтэй хүмүүстэй баг болж ажиллаж, сайн удирдагчийг төрүүлж, тэднээр багаа удирдуулна төдий хэмжээгээр амжилт бий болдог. Ингэхийн тулд та өөрөө маш сайн удирдагч болсон байх ёстой мартаж болохгүй.
  • Бүргэдийн орчинг бий болгодог-удирдагчид төсөөлөл, үзэл бодлоо бий болгодог,урам хайрладаг,бүтээлч байдлыг хөхүүлдэг, эрсдэл хүлээдэг, хариуцлага олгодог. Ийм хүчтэй тойргийг тодорхой хугацаанд бий болгон ажиллаад, өөрчлөлт, сайжралт, хэрэгжилтийг ажиглаарай.
  • Үр нөлөө- дээрхийг ойлголтыг ойлгож хэрэгжүүлж чадсан бол танай байгууллага, баг хамт олонд эерэг үр дагавар бий болох болно.
  1. ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ХУУЛЬ-Хүмүүс эхлээд удирдагчийг дараа нь түүний үзэл бодлыг хүлээн зөвшөөрдөг.

Хүн бүр зөв зүйлд зөв шийдлээр үйлдэл хийхэд, түүнийг дотоод тойрог төдийгүй нийгмээрээ хүлээн зөвшөөрч эхэлснээр тухайн хүнийг хүлээн зөвшөөрч энэ хуулийн үйлчлэл биеллээ олдог байх нь. Хүмүүс удирдагч аа сонгосны дараа түүний үзэл бодлыг дагадаг гэсэн санаа нь маш энгийн боловч өргөн утга агуулгыг илэрхийлсэн байна.

Та  сайн мэдээлэгч байж, хүлээн зөвшөөрөгдсөнөөр таны хүлээн зөвшөөрч, таны үзэл бодлыг дагадаг. Хэрвээ таны үзэл бодол дагалдагчид нарт  таалагдахгүй бол үзэл бодлоо өөрчилж болно. Хүн бүр тухайн орчиндоо хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг хамгийн чухал байдаг байна. Үүний тул зөв зүйтэй зүйлийг алхам алхмаар хэрэгжүүлээрэй. Эцэст нь хэлэхэд та хүмүүсийг очих ёстой газарт н хүргэхэд таны үүрэг орших болно гэдгийг ухамсарлах ёстой. Ингэснээр та хүлээн зөвшөөрөх хуулийн хэрэгжилтийг бүрэн дүүрэн урт удаан хугацаанд хадгалах харилцааны баталгаа болж байгаа юм.

  1. ЯЛАЛТЫН ХУУЛЬ-Удирдагч багаа ялалтанд хүрэх замыг олдог.

Бид эргэн тойрон хүрээллээ хараад үзье, тэмцээн уралдаан, ажил үүрэг тухайн ажилтан албан хаагчид хамааралтай, тэдний гүйцэтгэл мэт харагдав алсын хараа, хэтийн төлөвийг тухайн байгууллагын удирдагч аль хэдийн харж, боломжит нөхцөлүүдээр хангаж эхэлсэн байдаг. Хүн бүр өөр өөрийн арга барилаар аливааг ялан дийлэх шийдлийг олж хардаг.

Ялалтад хүргэдэг гурван шилдэг арга зам нь:

  • Үзэл бодлын нийцэл
  • Ур чадварын ялгаатай байдал
  • Ялалтад зорьсон бол чадавхиа бүрэн ашиглах боломж олгож, тоглогчоо бүрэн дэмжих

Эдгээрийг багцлан авч үзвэл хамтын ажиллагаа, багийн ажиллагааны нийлэмжтэй хэлбэрийг хэлж байна. Зорилгодоо үзэл бодолдоо тууштай байж, шантралгүй тэмцсэнээр ялалтыг бий болгож чадна.

  1. ХӨДӨЛГӨХ ХҮЧНИЙ ХУУЛЬ-Хөдөлгөх хүч- удирдагчийн шилдэг хүч

Удирдагчид тэд өөрийн бизнес үйл ажиллагаагаа амжилттай явуулахын тулд тэд бүхнийг хөдөлгөгч хүч нь болж байдаг бол, хувь хүний харилцаанд тухайн чадвар нь мөн  хамаарч үр дүнгээ өгдөг . Нөгөө талаас нь харж үзвэл бүхий л шатны хүмүүс тодорхой хэмжээний сөрөг хүчин, шийдвэр, гаргалгаа гаргах хэрэгцээ шаардлага байнга тулгардаг. Тиймээс та аливаа хийж байгаа, төсөөлж байгаа, гаргаж байгаа зүйлдээ тууштай байснаар тодорхой хугацааны дараа эерэг үр нөлөө гарах болно. Түүнчлэн аливаа зүйлд бэлтгэл зайлшгүй шаардлагатай байдаг. Та хэрвээ асуудлыг эерэг талаас нь харж, арга замаа сайн тодорхойлж чадвал боломжгүй зүйл гэж байхгүй.

  1. АЧ ХОЛБОГДЛЫН ЭРЭМБИЙН ХУУЛЬ-Тогтмол үйл ажиллагаатай байна гэдэг гарцаагүй амжилтанд хүрч байна гэсэн үг биш.

Удирдагч хүн гэж хамгийн өндөр модонд авирч гараад буруу ширэн байна гэж орилдог хүнийг хэлнэ. Стивен Коби.

Аливаа шийдвэр эсвэл үйл хөдлөл, хийх гэж буй болон хийж байгаа үйл хөдлөлдөө дүгнэлт хийж, илүү боломжит хурилбарыг олж харснаар та алдсан боломжийг бууруулж, ирээдүйн өгөөжийг нэмэгдүүлдэг байна. Тиймээс та одоо байгаа цэгтээ биш ирээдүйд хүрэх цэгээ тодорхойлж эрсдэлийг урьдчилан харж байх ёстой.

Ингээд гурванR-н зарчим-г авч үзвэл.

  • Паретогийн зарчим- Хэрэв та хамгийн чухал гэсэн 20 хувийн зүйл дээрээ анхаарлаа хандуулж чадвал, 80 хувийн үр шимийг хүртэж чадна.
  • ГурванR-н зарчим- шаардлага, үр өгөөж, шагнал гурва бөгөөд удирдагч хүн үр өгөөжтэй ажиллахын тулд дараах гурван асуултыг өөрөөсөө байнг асууж байх хэрэгтэй.
  • Юу шаардлагатай вэ?
  • Юу хамгийн их үр өгөөжийг өгдөг вэ?
  • Хамгийн эрхэм шагналыг юу авчирдаг вэ?

Хүн бүр хэрэгцээтэй болон хэрэглээний зүйлс, үйл ажиллагаа, зорилго зорилтоо хамгийнаас нь энгийн, чухалаас нь нэн шаардлагагүй гэх зэрэг дарааллаар байнга эрэмбэлэн хамгийн чухал зүйлийг нэн тэргүүнд тавьж чаддаг болвол, үр өгөөж нь тэр хэмжээгээр сайн байдаг.

ЗОЛИОСЛОЛЫН ХУУЛЬ-Удирдагч хүн амжилтанд хүрэхийн тулд зарим нэг зүйлсийг золиослох шаардлагатай болдог.

Хэрэв та дээш гарахыг хүсвэл зарим нэг зүйлийг золиослох хэрэгтэй.

Хүн бүр  боломжоос сонгоход тодорхой хэмжээний золиос шаардагддаг. Үүнийг та зоригтойгоор хийж чадвал зорилгодоо хүрч, амжилтыг бүтээж чадна. Энэ бидний өдөр тутмын хийдэг зүйл дээр мөн адил гарч байдаг. Харин үүнийг мэдэрч зөв боломжийг сонгож, зөв эрсэдлийг сонгох  нь өөрөө чадвар юм. Амьдрал бидэнд бүгдэд бэрхшээл тулгардаг, амжилт харагддаг. Гэвч бэрхшээлийг даван туулж амжилтад хүрэхэд тодорхой хэмжээний золиос байнга гарч байдаг гэдгийг ухамсарлан, эхний болон дараа дараагийн оролдлого амжилтгүй болж эхэлсэн ч танд төсөөлөл байгаа, хүрэх цэг тань тодорхой бол та өөртөө огт эргэлзэх хэрэггүй төдийгүй золиосыг хүлээн зөвшөөрч уулын оргил болон замыг олж харах хэрэгтэй.

  • Амжилт, ололт бий болох тусам таньд татгалзах зүйлс зайлшгүй бий болдог.
  • Таны өнөөдрийн золиослол ирээдүйн мөн чанар үнэ цэнийг бий болгодог.
  • Таны өртөг ирээдүйд өсөн нэмэгдэж, үнэлгээ сайн түвшинд хүрнэ гэдгийг ойлгох.

Энэ бол  золиослолын хууль юм.

  1. ЦАГИЙН ХУУЛЬ-Цагийн манлайлал нь хэзээ юу хийх, хаашаа явахтай адил чухал юм.

Цаг бол бүх зүйл.Та ч мөн юу гэсэн үг бэ гээд бодох хэрэг гарна гэдэгт би итгэж байна.Учир ньаливаа ажлаа хойш тавих, сунгах, сунжруулах тохиолд байнга гарч байдаг харин энэ болгон нь цагны хонх, цагийн зүүний дуу гарахгүй болохоос,бүгдээрээ цаг юм.

Удирдагч гэдэг төлөөний нэр байнга давтагдах боловч,уг ойлголтууд бидний хэн бүхэнд хэрэгцээтэй,шаардлагатай,эзэмшсэнбайхад цаашид хэрхэг талаар, гарсан асуудалд бухимдах байдал бий болохоос урьдчилан сэргийлэх арга зам, зааварчлагаа, эрч хүч,урам зориг өгсөн маш үнэ цэнэтэй бүтээл байна гэдгийг цохон тэмдэглэх хэрэгтэй байх аа. Та аливааүйлдэл хийхэд зөвхөн дөрвөн үр дүн гардаг.

  • Буруу цагт хийсэн буруу үйлдэл нь сүйрэлд хүргэдэг. Энэ маш энгийн  хирнээ заримдаа бид үүнийг анзаарахгүй үйлдэл хийснээр эрсдэл хүлээгдэг учир жижиг гэхгүй зүйл дээр анхаарал болгоомжтой ханд.
  • Буруу цагт хийсэн зөв үйлдэл эсэргүүцэлд хүргэдэг. Жишээ авч үзье. Захирал их хэмжээний зээлийн асуудлаас болоод бухимдалтай байхад, та өмнө ярилцаж байсан цалингийн урамшууллын талаар ярихаар ам нээх нь зохимжгүй юм.
  • Зөв цагт хийсэн буруу үйлдэл алдаа болдог. Жишээлбэл бид цагаан сарын  үеэр худалдааны урамшуулал хямдрал зарлах ёстойгоо ухамсарлан, дараах шийдвэрийг гаргалаа.

Үүнд: суртчилгаандаа эмэгтэйчүдийн баярын талаар ярьж, өгч байгаа бэлэг урамшуулал гэр бүлийн хэрэгцээнд бус хувь хүний эсвэл, хэрэгцээ шаардлагатай улирал өнгөрсөн үеийн зүйлүүдийг өгөх.

  • Зөв цагт хийсэн зөв үйлдэл амжилт авчирна. Энэ хүн бүхний хамгийн сайн мэддэг хирнээ, хэрэгжүүлэхдээ тааруухан зүйлүүдийн нэг мөн байдаг. Үйлдвэрийн газар ОУ-д бүтээгдэхүүн үйлчилгээгээ гаргадаг. Тэдний хэрэглэгчид зөвхөн гадаад харилцагч байсан.  ОУ-н мэргэжилтэнг маш өндөр хөлсөөр ажиллуулдаг ба тухайн байгууллагад ажилд ороод тодорхой байр суурьтай болсон залуухан ажилтан хэлэндээ маш чадварлаг төдийгүй технологийг өндөр чадвар тул тэр ажилтан байгууллагын зардлаар АНУ-д 1 жил суралцаад эргэн ирж ажиллах санал тавьсан. Тухайн агшинд байгууллагад зардал өндөр, магадгүй үр ашиггүй мэт харагдаж байвч, ирээдүйд өгөх өгөөж нь хэдэн хувь дахин өндөр байх болно.
  1. ТЭСРЭХ ӨСӨЛТИЙН ХУУЛЬ-Өсч хөгжихийн тулд дагалдагчаа удирд- агуу амжилтанд хүрэхийн тулд удирдагчдыг удирд.

Хэн нэгэн хүн болон албан байгууллага үйл ажиллагаа, харилцаа хамаарал, нэр хүндээ өсгөх, тэлэх, сайжруулах, шинэчлэхэд ерөөсөө л бусдыг хөдөлгөж чаддаг байх явдал юм. Та дагалдагчийг хөгжүүлэх, удирдагчийг хөгжүүлэх 2 бол эрс ялгаатай зүйл юм. Тиймээс та хэнийг ажилд авах уу, хэнд үүрэг хариуцлага даатгах уу, хэнийг дасгалжуулах уу гэдэг бол маш чухал зүйл юм.  Бизнесийн хуульд энэ бичигдээгүй хуулиар хэрэгждэг болов уу гэх бодол төрлөө. Та тэсрэлт, өөрчлөлтийг хий гэхдээ зөв зүйтэй шийдвэрийн дагуу хийх хэрэгтэй.

Та хэрвээ дагалдагчийг дагуулах юм бол түүний хийх гэж буй, түүнд тулгарч буй асуудлуудын шийдлийг хайсаар цагаа үрэх болно. Харин удирдагчийг дагуулах юм бол байнга шинэ, санал санаачлаг, өөр үзэл бодол, эрч хүчийг мэдэрнэ түүнчлэн баг цагт их бүтээмжийг бий болгоно. Хамгийн энгийнээр тайлбарлая.Та хэнтэй нөхөрлөх, хаана байх, юу хийж байгаагаас чинь таны үнэ цэнэ тодорхойлогдож, амжилт богино хугацаанд бий болдог байна.

Аливаа зүйлд өөрчлөлтийг хийхдээ битгий ай, мэдрэмжтэй бай, байнга эерэг хандлагаар сэтгэж, одоогийн цэгийг бус ирээдүйн цэгийг аль болох харж байх нь маш чухал.

Дүгнэлт

Эерэг хандлага, зөв бодол санаа, үйлдэл нь амжилтын үндэс суурь болдог. Мөн та өөртөө бүрэн итгэ, дотоод болон гадаад хүрээллийн тойргоо зөв хандлагатай эерэг хүрээллээр бүрдүүлж, шантралгүй тууштай, эрсдэл гарган алхам хийснээр та амжилттай байх болно. Таталцлын хууль, харилцааны чадвар,  бусдад өөрийн боломж бололцоо, нөөцөөсөө харамгүй хуваалц тэгснээрээ танд ирэх ирээдүйн өгөөж нэмэгдэнэ.  Цаг хугацаа бол маш үнэтэй зүйл учраас аливаа зүйлийг хойш тавих хэрэггүй. Төлөвлөгөө гарган ирээдүйгээ байнга төсөөлж харж байгаарай гэсэн гол утга агуулаг бүлэг бүрд агуулагдаж байна.

Удирдлагаас хамааран бусад хүмүүсийн амьдрал шийдэгдэж байдаг тул хэрэв та өөрийн байгууллыгыг байгуулах бол дараах зүйлсийг санаж яваарай.

  • Байгууллагын чадавхийг ажилчид тодорхойлдог
  • Байгууллагын ёс суртахууныг хүмүүс хоорондын харилцаа тодорхойлдог
  • Байгууллагын хэмжээг бүтэж зохион байгуулалт тодорхойлдог
  • Байгууллагы чиглэлийн үзэл бодол, алсын хараа тодорхойлдог
  • Байгууллагын амжилтыг УДИРДЛАГА тодорхойлдог.

 Оргилд хүрэх үед та бусдыг маргаашийн удирдагч болгохоо бүү мартаарай.

1349 2022-03-16
Нийтэлсэн: AnonymousUser