Борлуулалтын ажилтан бүрийн заавал үзэх ёстой 8 Ted Talks


ted_talks.jpg

Ted Talks бол богино хугацаанд, сонирхолтой байдлаар, хэрэгцээтэй мэдлэг олж авахад хамгийн тохиромжтой арга гэж танд зөвлөе.Учир нь та өөрийн мэргэжлийн чиглэлийн эсвэл өөр бусад олон талын шинэлэг мэдээ, мэдээллийг хүссэн үедээ хаанаас ч үнэ төлбөргүйгээр үзэх боломжтой.Өөрөөр хэлбэл завгүй амьдралд цаг үеийн болоод салбар бүрийн хэрэгцээт мэдлэг, мэдээллээс хоцрохгүй байхад тань тусална.

Тэдгээрээс өнөөдөр “БОРЛУУЛАЛТ”-ын мэргэжилтэй, борлуулалтын чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж буй хүн бүрийн үзэх ёстой 8 Ted Talks танилцуулж  байна.Эдгээр нь танд борлуулалтын ур чадвараа нэмэгдүүлэхэд туслаад зогсохгүй бизнесийн үнэ цэнээ нэмэгдүүлж,хэрэглэгчтэй илүү сайн харилцаа тогтоох,дэлхий ертөнцийг болоод өөрийгөө өөр өнцгөөс харж бүтээлч шинэлэг байхад туслах болно.

1.Simon Sinek – How great leaders inspire action.

Бүгд адилхан ур чадвартай хүмүүсээр багаа бүрдүүлж, шилдэг зөвлөхүүдээс туслалцаа авч, ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байхад Apple компани яагаад бусад өрсөлдөгчдөөсөө хэд дахин илүү инновацилаг байдаг вэ?

Илтгэгч Simon Sinek нь Apple компани,Martin Luther King болоод Wright Brothers зэрэг гайхалтай урам зориг өгсөн удирдагч,компаниуд хэрхэн ажилладаг, хэрхэн харилцдаг зэргийг жишээ болгон авч өөрийн хийсэн судалгаандаа үндэслэн гаргасан «The Golden Circle» гэх үзэл санаагаа тайлбарладаг.

Өөрөөр хэлбэл түүний энэхүү санаа нь бидний байнга хариултыг нь хайж явдаг Why? How? What? гэсэн 3 асуултад хариулт өгч чадна.

Тэрээр хэлэхдээ:

“Хүмүүс таны “юу” хийж байгааг худалдан авдаггүй харин “яагаад” хийж байгааг худалдан авдаг”

Мэдээж би таныг “What” буюу “Юу” гэх асуулт, “How” буюу “Хэрхэн яаж” гэх асуултад төгс хариулна гэж бодож байна.Гэхдээ та “Why” – “Яагаад” гэдэгт бүрэн төгс хариулж чадах уу? “Яагаад” гэх асуултгүйгээр таны бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ ямар ч үнэ цэнэгүй.Зүгээр л нэг байдаг л компьютер, хувцас....”Яагаад” гэдгийн хариулт таны, танай компанийн өрсөлдөгчдөөсөө ялгарах хамгийн чухал зүйл юм шүү.”

Шууд үзэх линк: https://www.ted.com/talks/simon_sinek_how_great_leaders_inspire_action

2. Malcolm Gladwell – Choice, happiness and spaghetti sauce.

“Төгс эсвэл муу бүтээгдэхүүн гэж байхгүй харин өөр хоорондоо ялгаатай хэрэглэгчдэд тохирсон ялгаатай бараа бүтээгдэхүүн л гэж бий.”

“Хэрэглэгчид юу хүсэж байгаагаа тодорхой тайлбарлаж чаддаггүй тиймээс борлуулагч хэрэгцээ шаардлагыг урьдчилан таамаглах чадвар зайлшгүй шаардлагатай.”

Уг илтгэл танд хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг ойлгох чадвар ямар чухал болох түүнд хэрхэн суралцах талаарх үнэтэй зөвлөгөөг өгөх болно.

Шууд үзэх линк: https://www.ted.com/talks/malcolm_gladwell_choice_happiness_and_spaghetti_sauce

3. Vanessa Van Edwards – You are contagious.

Та хэн нэгэнтэй уулзахдаа хамгийн түрүүнд биеийнх нь аль хэсгийг хардаг вэ? Та бусдын сэтгэл зүйг шууд хараад мэдэж чадах уу?

Бидний мэдэж байгаачлан үйлчлүүлэгчтэй үр дүнтэй харилцаа тогтоох бол борлуулалтын хамгийн чухал хэсэг. Үйлчлүүлэгчийн сэтгэл зүйг ойлгож чадвал та өрсөлдөгчдөөсөө 100 алхмын урд байна гэсэн үг. 

Энэхүү үр дүнтэй арга техникийг та уг илтгэлээс суралцах боломжтой.

Шууд үзэх линкhttps://www.youtube.com/watch?v=cef35Fk7YD8

4. Sheena Lyengar – How to make choosing easier.

Бид өдөрт дунджаар хэчнээн сонголт хийдэг гэж бодож байна?

Хүн бүр өдөрт дунджаар 70 сонголт хийдэг байна.

Тэдгээрийн зарим нь “ямар хувцас өмсөх” , “ямар хоол идэх” гэх мэтчилэн жижиг сонголтууд харин зарим нь “ямар ажилд орох” , “амьдрах газраа сонгох” гэх мэтчилэн том хэмжээний сонголтууд байдаг.

Гэхдээ бидэнд илүү олон сонголт байх тусам тархи илүү ачаалал авч байдаг.Илтгэгч Sheena Lyengar энэхүү хэт их сонголтууд хэрэглэгчдэд хэрхэн нөлөөлж байдаг талаар дэлгэрэнгүй тайлбарласан.

Мөн тэрээр хэрэглэгчдийг хэт их сонголт дунд эргэлзэхгүйгээр амархан сонголт хийхэд нь нөлөөлж чадах 4 чухал арга техникийг танд зөвлөх болно.

Шууд үзэх линкhttps://www.ted.com/talks/sheena_iyengar_how_to_make_choosing_easier

5. Kelly McGonigal – How to make stress your friend.

Стресс бидэнд хэрэгтэй зүйл гэвэл итгэх үү?

Энэ бол стресс бидэнд яагаад хэрэгтэй вэ гэдгийг тайлбарласан маш сонирхолтой Ted Talk.

Бид бүгд борлуулалтын ажил тийм ч амархан биш гэдгийг мэднэ. Хүмүүстэй харилцаж ойлголцоно гэдэг бол маш их стресстэй зүйл.  Хэрэглэгчээ алдах, өрсөлдөгчдөө ялагдах,эдийн засгийн хямрал гээд л маш их асуудлууд тулгарна. 

Стресс таны зүрхний хэмийг алдагдуулж, бие махбодод таагүй өөрчлөлт авчирдаг.

Гэхдээ энэ үнэхээр бидэнд аюул хор хөнөөлтэй зүйл мөн үү?

Үүний хариултыг: https://www.ted.com/talks/kelly_mcgonigal_how_to_make_stress_your_friend 

6. Ivan Joseph – The skill of self-confidence.

Борлуулалтын ажилтанд өөртөө итгэх итгэл маш чухал. Хэрэв та өөртөө ямар ч итгэлгүй бол амжилттай борлуулалт хийнэ гэдэг хэцүү.

Та өөртөө итгэхгүй байхад танд итгэж, бараа бүтээгдэхүүн худалдаж авах юм бэ?

Тиймээс борлуулалтын үеийн өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэхэд тань туслах үр дүнтэй аргуудыг уг илтгэлээс сонсоорой.

Шууд үзэх линк: https://www.youtube.com/watch?v=w-HYZv6HzAs

7. Ernesto Sirolli – Want to help someone? Shut up and listen!

“Сайн борлуулалтын ажилтан бараа бүтээгдэхүүнийг биш хэрэглэгчдэд тулгамдаж байгаа асуудлын шийдлийг зардаг.”

Ernesto Sirolli уг илтгэлдээ үйлчлүүлэгчдэд туслах гэдэг нь яг юу болох мөн борлуулалтын ажилтнууд үйлчлүүлэгчдэд туслах үедээ ямар алдаа гаргадаг тухай сонирхолтой яриа өрнүүлсэн.

“Ихэнх тохиолдолд борлуулагчид сонсохоос илүүтэй маш их ярьдаг. Энэ нь хэрэглэгчдэд хэрэгцээтэй зүйлээ олж авч чадахгүй гэсэн бодлыг төрүүлж худалдан авалт хийхээс татгалзах шалтгаан болдог.”

Хэрэглэгчээ сонсохгүйгээр тэдэнд тусалж чадахгүй. Тэдэнд тусалж чадахгүй бол хэн ч тантай худалдаа хийхгүй.

Шууд үзэх линк: https://www.ted.com/talks/ernesto_sirolli_want_to_help_someone_shut_up_and_listen

8. Angela Lee Duckworth – Grit: The power of passion and perseverance.

Юуг амжилт гэж тодорхойлдог вэ?

Илтгэгч Angela дунд сургуульд багшилдаг байсан бөгөөд тухайн үедээ зарим хүүхэд шалгалтаа маш сайн хийж байхад зарим яагаад үгүй байна вэ? гэж гайхаж байжээ.Тэрээр урт хугацааны судалгааны үр дүнд хурдан, амархан сурах чадвар, IQ зэрэг нь үүнд ямар ч хамаагүй гэдгийг ойлгосон.Харин огт өөр зүйл амжилтад хөтөлдөг гэдгийг уг илтгэлдээ тайлбарладаг.

Энэхүү Ted Talk танд өсөж хөгжих урам зориг, мотивац өгөх болно.

Шууд үзэх линкhttps://www.ted.com/talks/angela_lee_duckworth_grit_the_power_of_passion_and_perseverance

Уг илтгэлүүдийг үзсэний дараа та өөрөөсөө дараах асуултыг асууж үзээрэй.

“Таны одоогийн ур чадвар, сэтгэлгээ үр ашигтай борлуулалт хийхэд хангалттай юу?”

Corporate Sales – Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалт

769 2022-03-17
Нийтэлсэн: AnonymousUser