Хүний нөөцийн төлөвлөлтийн ач холбогдол


1fkn7poec7clcn7m0cgaj5pouu_b_6RsRojE.jpg

             Жижиг болон дунд компанийн хүний нөөцийн ажилтан ажилд авах, ажлаас халах, ажилтнаа сургах, стандарт тогтоох гэх мэтчилэн олон төрлийн үүрэг даалгаврыг дангаараа биелүүлдэг. Харин судалгаанд үндэслэж, сайтар боловсруулсан хүний нөөцийн төлөвлөгөөтэй байснаар, топ талентыг олж авах, тогтоон барихад чухал нөлөө үзүүлж, улмаар тухайн бизнесийн хөгжил дэвшлийн тулах хүч нь болдог байна.

Хүний нөөцийн иж бүрэн төлөвлөгөө боловсруулснаар чадварлаг ажилтан ажиллах орчинг бүрдүүлэх, цалин урамшуулал, сургалт хөгжил, удирдлагын нэгдсэн тогтолцоо бий болгох үр ашгийн менежмент хийх  үндсэн зорилгыг биелүүлнэ.

Байгууллага бүр хүний нөөцийн стратеги болон тактикийн төлөвлөлт хийх шаардлагатай байдаг. Тактикийн төлөвлөлтөд ажилтнуудын өдөр тутмын ажил үүрэг, дүрэм журам, хууль тогтоомжид нийцсэн байдал зэргийг багтаана. Харин стратеги төлөвлөлтөд  компанийн өсөлт хөгжилтөд тулгуур болохуйц ажилтан шалгаруулах, сургах, гүйцэтгэлийн үнэлгээний процесс зэрэг багтана.

Шинэ ажилтан сонгон шалгаруулах

Чадварлаг ажиллах хүчгүйгээр тухайн бизнес өсөн дэвжинэ гэж бараг л үгүй. Иймээс ч топ талентыг ажилд авна гэдэг тэдний хүний нөөцийн төлөвлөлтийн салшгүй хэсэг болох нь эргэлзээгүй. Харин төлөвлөлтийг байгууллагынхаа эрхэм зорилго, үндсэн зорилт, хэрэгцээ шаардлагад уялдуулж, түүнийгээ одоо байгаа, ирээдүйд ажил горилох ажилтанд ухамсарлуулах нь чухал.

 Cургалт болон Дүрэм журам

Хүний нөөцийн зөв төлөвлөлт нь ажилтны гүйцэтгэл, үр ашгийг үнэлэх чухал шалгуур болдог. Ажилтан бүрт оногдох үүрэг даалгаврыг тэгш хуваарилж, гүйцэтгэлийн процессийг хянан шалгах, үнэлэх дүгнэх системийг бий болгон,  ажилтан мэргэжлийн ур чадвар ахиулах ямар сургалт зохион байгуулах шаардлагатайг тодорхойлох нь хүний нөөцийн төлөвлөлтийн үндсэн бүрэлдэхүүн билээ. Мөн байгууллагын дотоод дүрэм журам, хуульд харшлахгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан байдлаар хүний нөөцийн бодлогоо явуулах хэрэгтэй байдаг.

Хүний нөөцийн менежмент

Хүний нөөцийн үйл ажиллагааны зардал нь нэгж албан тушаалтан авахаас өндөр тусч байгаа компаниудад хүний нөөцийн менежер зайлшгүй хэрэгцээтэй.

Крайнс Детройт Бизнес зөвлөгөө үйлчилгээний компанийн мэргэжилтнүүд 100 ажилтан бүрт хамгийн багадаа 1 хүний нөөцийн ажилтан байх хэрэгтэй хэмээн зөвлөдөг байна. Харин Inc вэбсайтынхан хүний нөөцийн менежерүүд ажилтнуудтайгаа харьцуулахад тухайн компанидаа хамгийн багадаа 2 дахин урт хугацаагаар ажилласан байх хэрэгтэй гэж тодорхойлжээ. Үүнээс дүгнэхэд хүний нөөцийн менежерүүд хамгийн багадаа 10 жил ажиллаж байж л ажилтан элсүүлэх стратеги боловсруулах, ажилтнуудынхаа ур чадварыг дээшлүүлэх үр дүнтэй төлөвлөгөө боловсруулах чадвартай болдог байна.     

Эх сурвалж: www.smallbusiness.chron.com

1937 2020-01-07
Нийтэлсэн: AnonymousUser