Байгууллагын СУРГАГЧ БАГШ гэж хэн бэ?


teainer_Hc1JzwH.jpg

Танд байгууллагын хүрээнд бусдад зааж сургаж ажиллах гэсэн хүсэл сонирхол байдаг уу? хэрвээ тийм бол танд “Corporate Trainer” буюу “Байгууллагын сургагч багш” мэргэжил тохиромжтой.Энэ удаагийн нийтлэлээр байгууллагын сургагч багшийн “Гүйцэтгэх үүрэг,ур чадвар”,“Хэрхэн сургагч багш болох”, “Сургагч багшийн дундаж цалин хамгийн өндөр газрууд” зэрэг сонирхолтой мэдээллийг хүргэх болно.

"СУРГАГЧ БАГШИЙН ҮНДСЭН ҮҮРЭГ"

Сургагч багш бол байгууллагын үйл ажиллагааг зохицуулахад чухал үүрэгтэй.Тэд  компанийн үйл ажиллагаатай уялдсан шинэ ур чадвар,стратегийг ажилчдад зааж сургахад ихэнх цагаа зарцуулдаг.Сургагч багш компани, үйлдвэрийн газар болон онлайн орчинд ч ажиллах боломжтой хэдий ч үндсэн ажлын орчин нь байгууллагын “оффис” байдаг.

Сургагч багшийн өдөр тутамд гүйцэтгэдэг үүргүүдээс дурьдвал:

"СУРГАГЧ БАГШИЙН УР ЧАДВАР"

Амжилттай сургагч багш байхад суралцагчидтайгаа богино хугацаанд харилцаа тогтоох чадвар чухалд тооцогдоно.Мөн эрч хүчтэй байж бусдын өмнө тайвнаар илтгэх чадвар шаардагдана.Түүнчлэн оролцогчдыг идэвхжүүлж, ice-break буюу бие биетэйгээ илүү нээлттэй харилцаа тогтоох нөхцлийг бүрдүүлж чаддаг байх нь сургагч багшийн ур чадвараас хамаарна.

Сургагч багшид байх ёстой ур чадварууд:

"ХЭРХЭН СУРГАГЧ БАГШ БОЛОХ ВЭ?"

Нэгдүгээрт: Боловсрол

Ихэнх тохиолдолд сургагч багшийн мэргэжилд “бакалаврын түвшний боловсрол” шаарддаг. Гэсэн хэдий ч нарийвчилсан мэргэжил шаардагдахгүй ихэвчлэн дараах төрлийн мэргэжлүүд хамаарч байдаг. Эдгээрт:

  • Хүний нөөц
  • Бизнесийн удирдлага
  • Менежмент
  • Боловсролын сэтгэл судлал

Өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд дээд боловсролын диплом-аас гадна нэмэлт сургалтад хамрагдсан байдал анхаарал татах нэг хүчин зүйл болсон гэдгийг санах хэрэгтэй.

Хоёрдугаарт: Хөдөлмөрийн зах зээл дээрх ажлын байр

Үндэсний Хөдөлмөрийн Статистикийн газрын / National Bureau of Labor Statistics / судалгаагаар 2024 он гэхэд сургагч багш ажлын байр 8%-иар нэмэгдэнэ гэж үзсэн байна. Мөн уг ажлын байранд ур чадвараа хөгжүүлж, сайжруулсан байдалд илүү ач холбогдол өгнө гэж үзжээ.

"СУРГАГЧ БАГШИЙН ДУНДАЖ ЦАЛИН ХАМГИЙН ӨНДӨР ГАЗРУУД"

"СУРГАГЧ БАГШИЙН ТУХАЙ ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ ДАРААХ ЗӨВЛӨГӨӨГ ХҮРГЭЕ."

1. AllenComm

AllenComm нь сургалтын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг 35 жилийн туршлагатай фирм бөгөөд 7 хоног тутамд сургагч багш нарт зориулсан зөвлөгөө блог оруулдаг.

Холбогдох линк: https://www.allencomm.com/blog/

2. LearningRebels.com

Сургагч багш мэргэжилтэй Shannon Tipton өөрийн туршлага мэдлэг болон сургагч багш нарт зориулсан олон хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөөг хуваалцдаг.

Холбогдох линк: https://learningrebels.com/blog/

Ном зохиол:

1. The Big Book of Humorous Training Games

Doni Tamblyn болон Sharyn Weiss нарын уг номонд сургагч багш нарт зориулсан оролцогчдоо идэвхжүүлэх, ice-break хийх маш олон хөгжилтэй тоглоомнуудын санааг бичсэн байдаг.

Заавар: https://www.amazon.com/ худалдан авах боломжтой

2. Telling Ain’t Training: Updated, Expanded, Enhanced

Harold D. Stolovitch болон Erica J. Keeps нар сургалтыг үр дүнтэйгээр зохион байгуулах олон янзын стратеги, арга барилын талаар тайлбарласан.

Заавар: https://www.amazon.com/ худалдан авах боломжтой

Байгууллагын амжилтад ажиллагсдын хөгжил чухалд тооцогдох болсон өнөө үед тэднийг сургаж хөгжүүлэхэд мэргэшсэн,ур чадвартай “СУРГАГЧ БАГШ”-ийн үүрэг зайлшгүй чухал юм.

348 2022-03-17
Нийтэлсэн: AnonymousUser