МАРКЕТИНГАА САЙЖРУУЛАХ 5 БОЛОМЖ


274473439_682822336178454_2452168166194218432_n.jpg

МАРКЕТИНГАА САЙЖРУУЛАХ 5 БОЛОМЖ

        Сүлжээнд холбогдсон бүх л компаниудад гэрээ хэлцэл, чиглэл, үйл ажиллагаагаа боловсруулахын тулд үр бүтээлтэй маркетингийн бодлого шаардлагатай. Контентоо нийтлэх боломжтой маш олон платформууд байдаг хэдий ч, хамгийн шилдэг хувилбарыг сонгох эсвэл таны стратеги ямар учраас үр өгөөжөө өгөхгүй байгааг олж илрүүлэхэд хэцүү байдаг.

        Хамгийн сүүлийн үеийн хөгжил дэвшил болон багаж хэрэгслийг маркетингийн стратегитайгаа нэгтгэх нь таны төсөөллийг жинхэнэ брэнд болгон хувиргах  маш том боломжийг бий болгоно.

        Та өөрийн онлайн маркетингийн бодлогоо тодорхойлохдоо  доорх 5 асуултад хариулах хэрэгтэй.

  1. Таны стратегийн зорилтот төлөвлөгөө юу вэ?

        Хэрвээ та буруу суваг эсвэл платформд хөрөнгө оруулалт хийвэл  танд хүлээгдэж буй өгөөж бий болох боломжгүй байдаг.   

        Та контентын маркетингт хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй юу? YouTube Ads байвал ямар байна?  Зар сурталчилгаанд мөнгө төлснөөр борлуулалтаа нэмэгдүүлэх боломжтой юу? Шууд имейл явуулахын үр нөлөө нь хэр вэ?

        Эдгээр асуултын хариулт нь таны зорилтот сонсогч, үзэгчдээс ихээхэн хамаарна. Таны хэрэглэгчид нүдээр үзэх контентыг илүүд үздэг байхад унших контентод их хэмжээний хөрөнгө оруулалт хийснээр кампанит ажилдаа өсөлт хүлээгээд нэмэргүй юм.

        Аливаа нэгэн кампанит ажил явуулахаасаа өмнө үзэгчдийнхээ тодорхойлолт болон сегментэд гол анхаарлаа хандуул. Үйлчлүүлэгчдийнхээ  цагаа ихэвчлэн хаана өнгөрүүлдэг, юунд дуртай, юунд дургүй зэргийг судлах хэрэгтэй.

         Та зорилгоо тодорхойлсны дараа доорх асуултуудад хариулаарай.

  1.  Миний сонгосон суваг зорилтот хэрэглэгчдийн орчинд хүрч очих хамгийн шулуун суваг мөн үү?
  2.  Бид борлуулалтаа нэмэгдүүлэх, сувгаа өргөтгөхийн тулд хэрхэн төлөвлөгөөгөө боловсронгуй болгох вэ?

2. Та үйлчлүүлэгч, худалдан авагч биш хүмүүсдээ анхаарлаа хандуулж байна уу?

        Тэдгээр хүмүүс нь таны санал болгож буй зүйлээс хэрэгтэй зүйлээ олж авч болох хэдий ч, таны бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдаж авахгүй байх нь доорх үр дагаварт хүргэнэ.

  • Цагийн хомсдол
  • Мэдлэгийн хомсдол
  • Зардал
  • Итгэлцлийн асуудал

        Онлайн маркетингийн үйл ажиллагаа амжилттай явуулах нь зөвхөн үзэгч, сонсогчдод хүрэх бус худалдан авагч бус хүмүүсийг ятгах багаж хэрэгсэл болдог.

        Ихэнх маркетерууд дээрх зүйлсийг мөрддөггүйгээс болж, боломжийг алддаг байна. Томоохон боломжуудын 80% нь судалгаа, шинжилгээний хомсдлоос болж алдагддаг. Таны бүтээгдэхүүнийг худалдан авч буй үйлчлүүлэгчиддээ дүн шинжилгээ хийх замаар худалдан авагч бус хүмүүстээ анхаарлаа хандуулж, тэдэнд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ зорилгыг тодорхойлж өгөх хэрэгтэй.

        Худалдан авагчид хэрэглэгчийн туслах, олон төрлийн сонголт, бусад хэрэглэгчдийн эерэг дүгнэлт зэрэг хүчин зүйлүүдэд тулгуурлан худалдан авалтын шийдвэрээ гаргадаг тул та үүнд бэлтгэх хэрэгтэй юм.

            3. Та хэрэглэгчдийн хүлээлтэд хүрч байна уу?

     Сайтар боловсруулсан онлайн маркетингийн судалгааны төлөвлөгөө нь зорилтот хэрэглэгчдийн сэтгэлийн хөдөлгөөнийг татахын тулд хувь хүний зан чанар болон авьяас чадварын хүчин зүйлүүдийг багтаадаг. Учир нь та хэрэглэгчдийнхээ хүлээлтийг мэдэхгүйгээр үнэ цэнийг бий болгож чадахгүй бөгөөд үүний тулд та хэрэглэгчийнхээ нарийн тодорхой байдлыг  тодорхойлсон байх хэрэгтэй.

      “Үнэ цэнийн баталгаа” гэдэг нь зах зээл дээр санал болгож буй ижил төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй харьцуулахад илүү сайн чанарын бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэхээр амлалт өгөхийг хэлнэ. Энэ нь хэрэглэгчдийн үндсэн асуулт болох “ Би яагаад энэ бүтээгдэхүүнийг чамаас худалдаж авах хэрэгтэй юм бэ?” гэдэгт хариулт болж өгнө.

        Сонсох, дүн шинжилгээ хийх болон суралцах чадвараа хөгжүүл. Ихийг  сонсох тусмаа, таны санал болгож буй бүтээгдэхүүн болон хэрэглэгчдийн хүлээлтийн хоорондын зөрүүг багасгах болно. Өөрийн салбарын хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг ажигла. Мөн түүнчлэн өрсөлдөгчиддөө дутагдаж буйг нөхөхөд суралц.

        Маркетерууд компанийхаа үнэ цэнийг нийтэд түгээх шаардлагатай гэж үздэг. Гэсэн ч, таны түгээж буй үнэ цэнэ яг хүрэх ёстой бүлэг хүмүүсдээ хүрэхгүй бол ямар хэрэгтэй юм бэ?

        4. Та амьд харилцаа холбоог үүсгэж байна уу?

        Нэгэн багш таниас хичээлээ хөгжилтэй, сэтгэл татам  болгохын тулд видео засварлах багаж хэрэгсэл худалдаж авахыг хүсч байна гэж үзье.

         Таны дараагийн төлөвлөгөө юу вэ? Та энэхүү борлуулалтыг хэрхэн хийх вэ?

        Та бүтээгдэхүүнийхээ талаар хэрэглэгчдэд ойлголт өгөх боловсролын үнэгүй контент хийж болно. Тэгээд имейл маркетингийн платформыг сонгон авч, автоматаар хариулах тохиргоон дээр нь хичээлээ тавь.   

        Харин тухайн үйл явцын төгсгөлд үнэлгээ өгөх хэрэггүй бөгөөд хэрэглэгчид таны бүтээгдэхүүний талаар санал бодлоо илэрхийлж эхлэхэд жинхэнэ ажил хэрэг явагдаж эхлэх юм. Ингээд борлуулсныхаа  дараа  үйлчилгээгээ сайжруулах тал дээр санаа тавих хэрэгтэй.

        Та өөр юуг хийх хэрэгтэй вэ?

        Сошиал медиагаар зараа түгээсний дараа, уншигчдын асуултуудад хариулах цаг гарга. Хэн нэгэн коммент бичих эсвэл шейрлэх зэрэг тэдний бүтээлч хариу үйлдэлд талархсанаа илэрхийлж хариу бичихээ мартуузай. Та бүх үйл явцаа автоматжуулж болохгүй бөгөөд амьд холбоог бүтээх хэрэгтэй юм.

        5. Та гүйцэтгэлийн үндсэн үзүүлэлтүүдээсээ суралцаж байна уу?

        Та хандалтын хувь /хүмүүсийн хэдэн хувь таний сурталчилгааг харан, дарж орж буй/ болон пейжид оруулах конверсийн хувь /борлуулалтын пейж хуудас эсвэл өөр ямар нэгэн суваг эсэхээс үл хамааран үйл явцын эцэст нь хүргэж буй хүмүүсийн хувь хэмжээ/ хоёрын ялгааг мэддэг байх хэрэгтэй.

        Дээрх гүйцэтгэлийн үзүүлэлтүүдийн ялгааг мэдсэнээр хэрэглэгчид үйл явцын аль хэсэгт хариу үйлдлээ зогсоож буйг, мөн түүнчлэн та сурталчилгааны үйл явцаа өөрчлөх эсвэл өөр шинэ платформ ашиглах   хэрэгтэй эсэхийг мэдэж авах болно.

428 2022-03-18
Нийтэлсэн: AnonymousUser