ДУРГҮЙД ХҮЧГҮЙ: Хүн амьдралынхаа ихэнх хугацааг ажил дээрээ өнгөрөөдөг


site3_3ZgUFbS.jpg

ДУРГҮЙД ХҮЧГҮЙ

Хүн амьдралынхаа ихэнх хугацааг ажил дээрээ өнгөрөөдөг.  Гэвч олон хүмүүс дургүй ажилдаа, үзэн яддаг нөхцөл байдалд
өөрийгөө тэвчдэг. Бид яагаад ажилдаа дургүй болдог вэ?  

  • Ямар ч үнэлэмжгүй, та хэн ч биш
  • Чадваргүй удирдлагаас залхах
  • Цалин урамшуулал хүрэлцэхгүй
  • Хамт олны уур амьсгал сөрөг, хов ихтэй
  • Тодорхойгүй процесс, стресс
  • Карьерын хүлээлтээс ихэвчлэн хамаардаг.

 

Хэрэв та ажилдаа дургүй бол таны өмнө 3 сонголт байж болох юм.

#СОНГОЛТ_1 Дургүй ажилдаа үлдэх. Та дургүй ажилдаа удах тусам өөртөө итгэх итгэлээ алдана. Дээр нь бүтээмжгүй. Хамгийн том алдагдал бол цаг хугацаа. Үнэхээр ажилдаа дургүй бол өөрийгөө бүү хүчлээрэй. Сэтгэл зүйчид өөрийгөө хөгжүүлэх, урамшуулахын тулд 5 жилд 1 удаа ажлын байраа сэлгэхийг зөвлөдөг. Таны амьдрал хэзээ ч 1 ажлын байрнаас хамаарахгүй.

#СОНГОЛТ_2  Шинэ карьер эхлүүлэх. Та заавал өндөр албан тушаалд очихгүй ч байж болно. Хаана ч байсан хийсэн ажилдаа аз жаргалтай, үнэ цэнэтэй зүйлийг бүтээлцэхэд хувь нэмрээ оруулж, өөрийн үнэ цэнийг мэдэрч байгаа бол зөв газраа байна.

#СОНГОЛТ_3  Дургүй ажилдаа дурлах. Ажлаас гарч буй хүмүүс ажлаасаа биш хэн нэг дуракаас болж гардаг. Зөвлөхөд таниас өөрөөс хамаарах зүйл байгаа бол дахин эхлэж болох юм. Ажилдаа улам мэргэших, дахин суралцах, шинэ арга барилаар ажиллах гм том зорилтууд дэвшүүлж болно. Энэ нь таныг урам зоригтой болгоно.

#АМЖИЛТ_ХҮСЬЕ

542 2022-03-28
Нийтэлсэн: AnonymousUser