ХЭРХЭН САЙН СУРГАЛТ ХИЙХ ВЭ? Сургалт хэрэгжүүлэхэд ихэвчлэн #ADDIE моделыг ашигладаг.


5e.jpg

ХЭРХЭН САЙН СУРГАЛТ ХИЙХ ВЭ?
Сургалт бэлтгэнэ гэхээр ямар сэдэв байх вэ? Хаанаас эхлэх вэ? гэхчилэн бодож эхэлдэг. Мөн сургалт бол гоё яриа биш юм. Энэ бол хүнийг системтэй хөгжүүлэх тасралтгүй үйл явц, арга зүй юм. Та юуны өмнө сургалт бэлтгэх, хэрэгжүүлэх арга барилд

суралцаарай.

Сургалт хэрэгжүүлэхэд ихэвчлэн #ADDIE моделыг ашигладаг. Энэ нь:

1⃣ ANALYSIS (сургалтын хэрэгцээ) тодорхойлох. Суралцагч юу хүсч байна, мэдлэгийн түвшин ямар байгааг мэдсэнээр ямар сэдвээр, ямар түвшинд заах нь тодорхой болно.

2⃣ DESIGN (сургалтын дизайн) Сургалтын агуулга, заах аргачлалаа тодорхойлно. Энэ шатанд сургалтын хөтөлбөр гарна. Агуулга 3 илүүгүй байвал оновчтой. Насанд хүрэгчдэд заах арга барилаа сонгохдоо оролцоог илүү чухалчлаарай.

3⃣ DEVELOPMENT (материал бэлтгэх) Сонирхол татахуйц персентейшн, өгүүлэмж, кейсүүдээ бэлтгэнэ. Заахаасаа өмнө туршилт хийхэд гэмгүй.

4⃣ IMPLEMENTATION (хэрэгжүүлэх) бэлтгэсэн хичээлээ заах, анги танхимаа бэлтгэнэ. Энэ үед таны илтгэх чадвар чухал. Олон заах тусам өөрөөсөө суралцаж байдаг. Алдаа гаргах нь чухал биш.

5⃣ EVALUATION (үнэлгээ) таны сургалт 80%-аас багагүй бол сайн. Хамгийн эхэнд суралцагчийн сэтгэл ханамж, мэдлэгийг хэмжээрэй.

#АМЖИЛТ_ХҮСЬЕ

720 2022-03-29
Нийтэлсэн: AnonymousUser