ХУРЛЫН СОЁЛ - Энэ аргыг хэрхэн хэрэгжүүлэх вэ?


275922009_1129475600960906_8651085988216061554_n.jpg

ХУРЛЫН СОЁЛ

Тодорхой шийдэлгүй, сунжирсан хуралд суух дургүй л биз дээ? Залхамаар хуралд суух нь ажлын цаг, бүтээмжийг үнэхээр үрдэг. Хурлын соёлоор нь тухайн байгууллагын цагийн менежментийг таньж болно. Тэгвэл 15 минутанд багтаад үр дүнтэй хуралдах нэг арга бол #Босоо_хурал (stand up meeting) юм.

Энэ аргыг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

1⃣ Холбоо хамааралгүй олон асуудал руу хальснаас болж хурал сунжирдаг. Тэгвэл хурлыг тодорхой чигт хандуулахын тулд 3 асуултын техникийг ашиглаж, ажлын явцаа дүгнээрэй. - Өчигдөр юу хийсэн бэ? - Өнөөдөр юу хийх вэ? - Шийдвэрлэх гол асуудал?

2⃣ Босоо хурлыг хаана ч, хэзээ ч хийж болно. Заавал персентаци бэлтгэх шаардлагагүй. Өдөр тутам хэрэгжүүлж болдог.

3⃣ Багийн ажиллагаа сайжирдаг. Уулзалтын явцад мэдээллийн зөрүүтэй байдал арилж, процессын сайжруулалт хурдан хэрэгждэг давуу талтай.

4⃣ Энэ уулзалтыг тогтмол хийснээр ажлын сахилга бат дээшилдэг. Хуралд оролцож буй гишүүн өөрийнхөө гүйцэтгэлийг хянаж удирдаад сурдаг. Энгийн боловч маш үр дүнтэй энэ хурлын техникийг ашиглаж бүтээмжээ өсгөөрэй.

#АМЖИЛТ_ХҮСЬЕ

470 2022-03-31
Нийтэлсэн: AnonymousUser