СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ХЭРХЭН ХЭМЖИХ ВЭ?


275159092_506124164200032_7849123300384591948_n_yTgN6LS.png

СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ХЭРХЭН ХЭМЖИХ ВЭ?

Сургалтын үр дүнг хэмжих хамгийн сайн аргачлал бол Висконсины Их Сургуулийн профессор Киркпатрикийн Сургалтын үнэлгээний загвар юм. Тус загвар 1959 оноос хойш одоог хүртэл үр нөлөөтэй хэвээрээ байна.  Энэ загвараар сургалтын үр дүнг 4 түвшинд үнэлдэг.

1⃣ Сургалтын сэтгэл ханамжийн түвшинг үнэлнэ. Үүнд сургагчийн ур чадвар, агуулга, сургалтын орчны үнэлээг хийнэ. Хугацааны хувьд тухай бүрт нь хийвэл оновчтой.

2⃣ Сургалтаар олж авсан мэдлэгийг үнэлнэ. Үүнийг сургалтын өмнөх дараах тестээр давтамжтай хэмжинэ. Хугацааны хувьд сургалтын үед болон улирал, хагас жилээр хийж, харьцуулж болно.

3⃣ Ажилчдын гүйцэтгэл ба ур чадварын өсөлтийг хэмжинэ. Ганц нэг цагийн сургалтаар дээрх үр дүнд хүрэхгүй. Давтамжтай багц хөтөлбөрүүд өгөөжтэй.

4⃣ Сургалтын хөрөнгө оруулалтын өгөөж. Багадаа 1 жилээс дээш хугацааны үр дүнг үнэлнэ. Судалгаагаар бизнесийн ашигт ажиллагаанд сайн хэрэгжсэн сургалтын нөлөөлөл 10-15% тай байдаг. Эцэст нь сургалтын үнэлгээний төлөвлөгөө гаргаж аргачлалаа хөгжүүлэх нь үр дүнтэй байдаг.

635 2022-04-09
Нийтэлсэн: AnonymousUser