АМТТАЙ ЗЭМЛЭЛЭЭР СЭДЭЛЖҮҮЛЭХ "СЭНДВИЧ АРГА"


sandwich_K16t9f0.jpg

АМТТАЙ ЗЭМЛЭЛЭЭР СЭДЭЛЖҮҮЛЭХ "СЭНДВИЧ АРГА"

Хүн болгон адилгүй хүлэг бүр жороогүй гэдэг. Аливаа зэмлэлд хурцлагдаад улам илүү амжилтанд хүрдэг хүн байдаг. Зэмлэл бол таныг хөдөлгөгч бас нэгэн хөшүүрэг юм. Гол нь яаж хүнд хэрэгтэй, ухаалаг зэмлэл өгөх үү? Үүнийг нэг нь Сэндвич арга юм. Сэндвич олон давхар амттай байдагтай адил "Амттай зэмлэл" өгөх нь чухал. Зөвхөн шүүмлээд орхивол учир дутагдалтай. Сэндвич аргаар зэмлэхдээ:

1⃣ Эерэг сэтгэгдэл. Хүнийг шууд шүүмжилж эхлэхэд буруугаа мэдсэн ч дуртай хүлээн авдаггүй. Тийм учраас эхний алхам бол урамшуулах, сайн талыг дурьдана. Ингэснээр цаашид таныг итгэж сонсох хүсэлтэй болдог.

2⃣ Зэмлэх. Сэндвичийн гол хэсэгт хамгийн амтлаг хачир байдаг шиг зэмлэлийг уулзалтын дунд үед хэлнэ. Гэхдээ алдаа дутагдлыг үндэслэлтэйгээр хэлээрэй. Гүтгэж болохгүй.

3⃣ Эерэг сэтгэгдэл. Зэмлэлээ хэлж дууссан бол цаашид урам зоригтой байхад нь урамшуулж амжилт хүсэх ба эерэг сэтгэгдлээр зэмлэлээ дуусгаарай.

551 2022-04-19
Нийтэлсэн: AnonymousUser