ХЭРХЭН ҮР БҮТЭЭМЖТЭЙ АЖИЛЛАХ ВЭ? Хамгийн түрүүнд  дараах үйл ажилгаануудыг өөрийн ажиллах арга барилдаа тусгаж өгөөрэй.


site_WW2EmxK.jpg

Хэрэв та ажилдаа хандах хандлагаа өөрчилж, идэвх санаачлагатай хүн болж удирдлага тань  таны ажлыг илүү их үнэлдэг болгохыг хүсэж байвал хамгийн түрүүнд  дараах үйл ажилгаануудыг өөрийн ажиллах арга барилдаа тусгаж өгөөрэй.

1.       Төлөвлөж ажилла:

Жижиг,Том гээд өөрийн хийх ажлуудыг төлөвлөгөөнд оруулж төлөвлөгөөнийхөө дагуу ажиллах нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг  байна. Учир нь тухайн хүн төлөвлөөгүй олон ажлаас алийг нь хийхээ мэдэхгүй төөрч будлисаар цаг хугацаа ихээр алддаг  бол урьдчилан төлөвлөсөн ажлаа цаг тухайд нь оновчтой хийж гүйцэтгэх нь ажлын бүтээмжид өндрөөр нөлөөлдөг байна.

2.       Санаачлагатай ажилла :

Өөрийн хийж буй ажилдаа санаачлагатай хандах нь мөн ажлын бүтээмжид нөлөөлдөг байна. Улиг болсон зүйлсээ өдөр бүр давтан хийх  бус шинэ зүйлс эрэлхийлж эрэн хайж шинэ санаа гаргаж түүнийгээ өдөр тутам хийдэг ажилдаа нэвтрүүлэх нь  дан ганц таны ажлын бүтээмжид нөлөөлөхөөс гадна эргэн тойрон хийгээд ажлын газрын хамт олонд чин нөлөөлж улмаар ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг байна.

3.       Хариуцлагатай ажилла:

Өөрийн хийж буй  ажилдаа хариуцлагатай хандаж сураарай. Хэрэв та хийж буй ажилдаа өндөр хариуцлагатай хандаж хийх ёстой цагтаа ажиллаа хийж, дуусгах  ёстой үедээ ажиллаа дуусгаж чадвал та дараагийн ажлаа илүү эрч хүчтэйгээр, илүү өөртөө итгэлтэйгээр эхлүүлэх болно энэ нь ажлын бүтээмжид шууд нөлөөлдөг байна.

4. Анхаарлаа төвлөрүүлж ажилла:

Та ажиллаа хийж байгаа үедээ зөвхөн өөрийн ажил, тухайн өдөр хийх ёстой ажлынхаа төлөвлөгөөнийхөө талаар л бодоорой. Анхаарлаа дан ганц ажилдаа төвлөрүүлж  өөр бусад хувийн асуудал, өөрийн цахим сүлжээ зэргээ хойш тавьж сураарай. Энэ нь дан ганц ажлын бүтээмжид нөлөөлөөд зогсохгүй таныг амар тайван ажиллахад тань  туслах болно.

5. Эрүүл мэнддээ анхаарч ажилла:

Сайн унтаж амрах,  эрүүл тэжээллэг хоол идэх мөн дасгал хөдөлгөөн тогтмол хийж эрүүл мэнддээ анхаарал хандуулах нь таны бие организмыг хэвийн байлгахаас гадна ажлын бүтээмжид нөлөөлөх болно. Учир нь та эрүүл саруул байснаар таны ажил илүү ихээр урагшлах болно шүү дээ.

217 2022-04-27
Нийтэлсэн: AnonymousUser