Яагаад борлуулалтын сургалтад хөрөнгө оруулах ёстой вэ?


site_Dvyeqrh.jpg

Борлуулалтын сургалт яагаад чухал болох 6 шалтгаан

Маш их сорилт бүхий өнөөдрийн бизнесийн орчинд өрсөлдөөний давуу талаа хадгалах нь нэн чухал юм.Компаниуд өрсөлдөөнд тэргүүлэх байраа хадгалан үлдэхэд борлуулалтын хүчтэй баг хамт олон хамгийн чухал арга хэрэгслийн нэг болж байна.Sales Force Training вебсайтын судалгаагаар борлуулалтын ажилтны өрсөлдөхүйц байдал нь үйлчлүүлэгчийн худалдан авах шийдвэр гаргалтад нөлөөлөх чухал үзүүлэлт болдог байна.Америк улсад борлуулалтын сургалт, хөгжүүлэлтэд 5 тэрбум ам доллараас илүү их хөрөнгө оруулалт хийдэг.Борлуулалтын багаа хөгжүүлж, илүү үр ашигтай, үр өгөөжтэй борлуулалт хийх нь аливаа байгууллагын хөгжлийн түлхүүр болж байна.

Энэ бол яагаад компаниуд сургалт хөгжилд хөрөнгө оруулалт хийх нь маш чухал болохын шалтгаан юм. Техник, технологийн хөгжил бүхий өнөө цагт маш олон компаниуд ажилчдаа үр дүнтэйгээр сургах сургалтын шинэлэг хэлбэрүүдийг нэвтрүүлж байна.Тухайлбал: онлайнаар сурах, симуляц хийх, хөгжөөнт арга хэмжээ, онлайн уулзалт, видео хичээлүүд.

Сайн сургаж бэлтгэгдсэн борлуулалтын ажилтан боломжит хэрэглэгчдэд маш амархан нөлөөлж чадна. Тийм ч учраас борлуулалтын сургалтын үйл явц борлуулалтын зах зээл дэх чухал хүчин зүйл юм.

Яагаад борлуулалтын сургалт чухал болох 6 шалтгааныг дурдъя.

1.           ҮНЭНЧ ХЭРЭГЛЭГЧИЙГ ТАТАХ

Борлуулалтын сургалт нь үнэнч хэрэглэгчдийг татахад шаардагддаг хүн хоорондын харилцаа холбоог сайжруулдаг.Сүүлийн үеийн судалгаагаар хүмүүсийн 71% нь итгэлтэй, найдвартай байдалд үндэслэн худалдан авах шийдвэрээ гаргадаг байна.Борлуулалтын ажилтан боломжит хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг ойлгож, бараа, бүтээгдэхүүн санал болгон үр ашигтай харилцаа тогтоох нь маш чухал.Энэ нь хэрэглэгчдэд бараа, бүтээгдэхүүнийг таниулж, үнэнч хэрэглэгчдийг бий болгодог.

Тиймээс ажилчдыг хэрэглэгчтэй сайн харилцаа холбоо тогтооход туслах борлуулалтын сургалтыг олох хэрэгтэй.

2.            ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАР

Борлуулалтын ажилтан нь хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх ойлголтыг тодорхой өгөх нь чухал.Энэ нь амжилттайгаар хүмүүстэй харилцах үр дүнтэй харилцааны ур чадвараас ихээхэн хамаарна.

Харилцааны ур чадвар зөвхөн борлуулалтын мэргэжилд шаардлагатай бус ерөнхийдөө бизнесийн ямар ч мэргэжилд хамаатай.Бүх л байгууллагад сайн харилцаа тогтоож чаддаг ур чадвартай хүмүүс хэрэгцээтэй байдаг.

3.           ОРЛОГЫН ӨСӨЛТ

Аливаа байгууллагын борлуулалтын алба хэлтэс бол үндсэн орлогыг бүрдүүлж байдаг чухал хэсэг юм.

Хувьсан өөрчлөгдөж буй өрсөлдөөнт орчинд бүх л компаниуд хэрэглэгчийн анхаарлыг татахын төлөө хичээж энэ нь борлуулагчийн зөв бүтээгдэхүүнийг зөв хэрэглэгчдэд зөв цагт нь санал болгох үүрэг хариуцлагаас шууд хамаарч байна.

4.            ШИНЭ АЖИЛТНУУД ДАСАН ЗОХИЦОХ 

Шинэ борлуулалтын ажилтан компанид хангалттай бүтээмжтэй ажилладаг болохын тулд дунджаар 2-3 сар шаардагддаг. Энэ хугацаанд бүтээгдэхүүн, үйлчилгээ, шинэ зах зээл, боломжит хэрэглэгч, өрсөлдөөний талаар зүйлсэд суралцдаг. Харин зохих борлуулалтын сургалт нь суралцах үйл явцыг сайжруулж, хурдасгадаг. Борлуулалтын сургалт нь үндсэн хэрэглэгчдээ ойлгох, борлуулалтын арга барилд сургаж ингэснээр үр ашиг, гарцыг нэмэгдүүлнэ.

5.           БАЙГУУЛЛАГЫГ ТӨЛӨӨЛӨГЧ

Борлуулалтын ажилтан бол компанийн нүүр царай байдаг. Хэрэглэгчид ихэвчлэн компаниас биш харин борлуулагчаас шууд худалдан авалт хийдэг. Тийм ч учраас хэрэглэгчтэй шууд харилцаа тогтоож, байгууллагыг үнэлж дүгнэх анхдагч шалтгаан болдог борлуулалтын ажилтнаа сургаж хөгжүүлэх нь зайлшгүй зүйл юм.

6.           ЭСЭРГҮҮЦЛИЙГ ДАВАН ТУУЛАХ

Бид борлуулалтын үйл явцын үед худалдан авахгүй байх шалтгаан хайсан эсэргүүцэлтэй тулгарах нь зайлшгүй гэдгийг мартаж болохгүй. Сайн сургагдаж бэлтгэгдээгүй борлуулалтын ажилтан эсэргүүцлийг амархан хүлээн зөвшөөрч худалдан авалтыг зогсоодог байна. Харин амжилттай борлуулалтын ажилтнуудын хувьд тэд ирэх эсэргүүцлийг урьдчилан таамаглаж чаддаг.

Тиймээс борлуулалтын сургалт нь эсэргүүцлийг урьдчилан таамаглаж тэдгээрийг хэрхэн даван туулах арга барилд сургадаг.

 

Борлуулалтын ажилтан бол компанийн тусгал байдаг гэдгийг санаж явах хэрэгтэй. Сайн борлуулалтын сургалт нь борлуулалтын багийн амжилтад маш чухал. Хувь хүн болон бизнесийн төвшний худалдан авагч аль алинтай нь зохицон тохиролцоход борлуулалтын ур чадварыг бүрэн эзэмшсэн байх ёстой.

Corporate Sales - Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалт.....

598 2022-05-09
Нийтэлсэн: AnonymousUser