Чимээгүйхэн ажлаас гарах нь муу ажилчдаас бас муу дарга нараас шалтгаалдаг


Aug22_31_923013610-1200x675.jpg

Чимээгүйхэн ажлаас гарах нь муу ажилчдаас бас муу дарга нараас шалтгаалдаг

Жак Зенгер ба Жосеф Фолкмэн нарын судалгаа

Ажлаас гарсан хүмүүс ихэнхдээ ажиллах орчиноос илүүтэйгээр өсөн дэвжиж хөгжихийг  илүүд үздэг. Чимээгүйхэн  ажлаас гарах энэ үзэгдлийг багасгахын тулд ажилчид руугаа манлайлагч нар төвлөрөх хэрэгтэй.

Ажлын өдрийг шорон мэт хардаг ямарч идэвхгүй хүмүүс эсвэл  ажилаасаа урам зориг авч ажлаа амьдралынхаа утга учир, зорилго болгосон  хүмүүс юугаараа ялгаатай юм бэ? Гэсэн асуултанд хариулсан ажилчдын хариултыг харахад  ажлаасаа чимээгүйхэн гарах нь ихэвчлэн ажилтанууд илүү шаргуу, бүтээлчээр ажиллах хүсэл эрмэлзэл бага мөн менежер ажилчид хоорондын харилцаа муу, ажлаас гарах хүртэлх хугацаанд анхаарал хандуулаагүй манлайлагчийн ур чадвар дутсан байдаг юм

Бид 2020 оноос хойш цуглуулсан 13048 тохиолдолын  2801 менежерийн тайлан дээр үндэслэн дүгнэхэд.  Хоёр үндсэн чиглүүлэг гарсан

  1. Ажилтануудын менежерынхээ ур чадварын тодорхойлох үндсэн гол үзүүлэлт нь “ Бүх ажилчидад тэнцвэртэй хандах”
  2. Ажилтануудын  ажиллах орчиндоо  хөгжиж дээшлэх боломжийг бий болгосон байх

 

Танд чимээгүйхэн ажлаасаа гарах гэж байгаа олон ажилтан байгаа гэж бодъё. Энэ тохиолдолд өөрөөсөө асуух асуулт бол: Энэ миний шууд удирдлагатай холбоотой асуудал уу, эсвэл энэ нь надад болон миний удирдах чадварт асуудал байна уу?

 Аль ч тохиолдолд багийн гишүүдтэйгээ ямар арга барилаар ажилвал илүү үр дүнтэй байгаагаа сайтар ажиглаарай. Бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд  багийн гишүүдийг үнэ цэнэтэй гэдгээ мэдрүүлж бүх хүчээ дайчлан ажиллах. Мөн нөгөө талаас хүссэн хүлээсэн  хүлээлтэнд хүрч хамтран ажиллаж чадсан уу энэ талаар  хамтран ажиллагсадтайгаа нээлттэй, шударга яриа хэлэлцээ хийх нь урт удаан хамтын ажиллагааны эхлэл үндэс юм.

Ажилчид чимээгүйхэн ажлаасаа гарахгүй байх чухал хүчин зүйл бол манлайлагч ажилчин хоёрын хоорондын итгэлцэл юм. Бид судалгааны үр дүнд багийн гишүүдийн төлөө санаа тавьж, тэнцвэртэй хандах нь итгэлцэлийг бий болгодог байна.

Итгэлцэл нь

  1. Багийн бүх гишүүдэд эерэг хандах, ярилцах, ялгаварлан гадуурхахгүй тэнцвэртэй хандах
  2. Манлайлагч, удирдагчийн тууштай байдал
  3. Мэргэжлийн ур чадвар эдгээр гурван чадвар нь итгэлцэлийг бий болгодог

Бид илүү аюулгүй, илүү хүртээмжтэй, эерэг ажлын байруудыг бий болгож цаашид улам их бүтээмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй

Залхуу, идэвхгүй ажилчдыг чимээгүйхэн ажлаасаа гарах хандлагыг бууруулж үүний оронд тухайн хүмүүсийн эрч хүч, бүтээлч байдал, цаг хугацаа, урам зоригыг удирдагч нар зөв чиглүүлснээр  бүтээмжийг нэмэгдүүлэх нь энэ судалгааны үр дүн юм.

319 2022-09-06
Нийтэлсэн: AnonymousUser