Гарааны бизнес гэж юу вэ


106174405-1570711107124gettyimages-1083841638.jpeg

Гарааны бизнес гэж юу вэ

Гарааны бизнес гэдэг нь өвөрмөц бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлж, зах зээлд гаргаж, хэрэглэгчидийн гарт хүргэх зорилгоор байгуулагдсан шинэ компаниуд юм.

Инноваци дээр үндэслэсэн гарааны бизнес нь одоо байгаа бүтээгдэхүүний дутагдлыг арилгах эсвэл бараа үйлчилгээний цоо шинэ ангиллыг бий болгох шинэчлэх зорилготой юм. Тийм ч учраас олон гарааны бизнес эрхлэгчидийг “Шинийг санаачлагачид” гэдэг.

Бидний сайн мэдэх Facebook, Amazon, Apple, Netflix, Google, WeWork, Peloton, Beyond Meat зэрэг компаниуд хүртэл гарааны бизнесээс эхлэсэн юм

Гарааны бизнесын үйл ажиллагаа нь бусад компаниудтай нэгэн адил явагддаг. Гарааны бизнес  эрхлэгчид үйлчлүүлэгч нарын худалдан авах ирэлт рүү чиглэн ажилладаг.

Нэг хэвийн энгийн зүйлээс илүүтэйгээр шинэ шинэлэг санаа гаргаснаар хэдэн мянга,  хэдэн сая борлуулалт хийх боломжтой.

Гарааны бизнесүүдийг ялгах гол түлхүүр нь тэдний хурд болон өсөлт юм. Гарааны бизнесүүдийн гол зорилго бол маш сайн санаа гаргах.  Өдөр тутамын хэрэгцээнд судалгаа хийж бүтээгдэхүүнийг тасралтгүй сайжруулдаг. Ихэнхдээ гарааны бизнес нь хамгийн бага өртөгтэй ирэлт ихтэй бүтээгдэхүүнийг үндсэн суурь болгон нзах зээлд гарган туршдаг.

Тэд бүтээгдэхүүнээ сайжруулахын зэрэгцээ хэрэглэгчдийнхээ худалдан авалт, ирэлтийг хурдацтай өргөжүүлэхийг эрмэлздэг. Энэ нь тэдэнд улам бүр илүү том зах зээлд хувьцааг бий болгоход тусалдаг бөгөөд энэ нь эргээд илүү их мөнгө цуглуулж, улмаар хэрэглэгчдийг өсгөх боломжийг олгодог.

Хөрөнгө оруулагчид ихэнхдээ гарааны бизнесд хөрөнгө оруулах эрсдэлтэй гэж үздлэг боловч амжилт олох гарааны бизнесд хөрөнгө оруулснаар ирээдүйд үр өгөөжийг нь хүртэх боломжтой

379 2022-09-07
Нийтэлсэн: AnonymousUser