ЭДИЙН ЗАСГИЙН ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ


growth.jpg

  Эдийн засаг бол ховор хязгаарлагдмал нөөц баялгийг нийгэм ба нийгмийн бүлэг, нэгжүүдийн одоогийн ба ирээдүйн хэрэгцээ, шаардлагыг хангах зорилгоор хэрхэн яаж үр дүнтэй ашиглаx зарцуулах талаар сонголт хийх шийдлийг судалдаг нийгмийн шинжлэх ухаан юм.

Эдийн засаг нь бараа ба үйлчилгээний үйлдвэрлэл, хуваарилалт болон хэрэглээг судалдаг шинжлэх ухаан юм. Эдийн засаг гэх нэршил нь oikos (гэр) ба nomos (дүрэм буюу хууль), буюу "гэрийн аж ахуйг удирдах" гэсэн грек хэлнээс үүссэн.

Удиртгал

Үйлдвэрлэл ба хуваарилалтын тухай яриа нь урт түүхтэй хэдий ч орчин үеийн утгаараа эдийн засгийн онолыг голдуу 1776 онд Адам Смитын Үндэстнүүдийн Баялаг номыг хэвлэгдсэнээс хойш авч үздэг. Энэ судалгаандаа Смит дараахь сэдвийг тусгасан:

Улс төрийн эдийн засаг нь төрийн түшээ буюу хууль тогтоогчийн тухай шинжлэх ухааны салбар гэж хэлэгдэх ба нэгдүгээрт ард түмэнг хангалттай орлого эсвэл бараагаар хангах буюу илүү тодоруулбал өөрсдийгөө тийм хэмжээний орлого эсвэл амь зуух зүйлсээр хангахад туслах, хоёрдугаарт төр буюу улс орноо нийгмийн үйлчилгээ үзүүлэхэд хангалттай орлогоор хангах гэсэн хоёр үндсэн ойлголтыг гаргаж ирсэн. Энэ нь ард түмэн болон төр засгийг баяжуулахад зориулагдан гарч ирсэн.

Эдийн засгийн онолын судлах хүрээ

Микро эдийн засаг

Микро эдийн засаг нь бизнес болон өрхийн аж ахуй гэх мэт оролцогчдын эдийн засгийн зан байдал болон нэгж зах зээл бүрт өгөгдсөн хомсдол болон засгийн газрын зохицуулалтад тулгуурлан тэдний хоорондын харилцааг судалдаг. Микро эдийн засагт, ерөнхий тэнцвэрийн онол нь тэнцвэр лүү чиглэсэн хөдөлгөөн болон харилцааг багтаан нийт зах зээлийг нэгтгэдэг. Товчоор: Пүүс компаниуд болон банк санхүүгийн дотор явагдах үйл ажиллагаа.

Макро эдийн засаг

Макро эдийн засаг нь улс орны дотоод нэгж хэсэг, түүний хэсэгчлэгдсэн ойлголтыг нэгтгэн авч үздэг бөгөөд эдийн засгийн хөгжлийг бүхэлд нь болон хөгжлийг тодорхойлж байгаа эдийн засгийн үйл явцуудын харилцан хамаарлыг судалдаг. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн үзэгдлийг улс үндэстний түвшинд авч судалж байгаа үйл явцыг макро эдийн засаг гэнэ. Нөгөө талаасаа эдийн засгийн механизмуудыг нийлмэл байдлаар судлана. Товчоор бол Улсад нөлөөтэй болон олон улсын эдийн засаг судлана.жишээ нь:Хямрал,ажилгүйдэл гэх мэт...

 

Элийн засаг нь хүний амьдралд амин чухал зүйлсийг төлөвлөж,эмх цэгцтэй амьдралыг цогцлоож өгдөг.

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас

https://mn.wikipedia.org/wiki/%D0%AD%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD_%D0%B7%D0%B0%D1%81%D0%B0%D0%B3

878 2022-09-16
Нийтэлсэн: AnonymousUser