БИЗНЕС СЭТГЭЛГЭЭ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?


innovation-enterpreneurship-cultivating-the-entrepreneurial-mindset_xine257_SgYY45u.png

  Бизнес сэтгэлгээгээ хөгжүүлэх амжилтын баталгаа. Та хэн байхаас үл хамааран  бизнес сэтгэлгээ нь таны амжилтад маш чухал нөлөө үзүүлнэ. Бүтээлч, бизнес сэтгэлгээтэй  хүмүүс ажилдаа дуртай, өөрсдийн ажиллаж байгаа салбартаа амжилттай байдаг. Бүтээлч байдал бол шинийг эрэлхийлэх сэтгэлгээний ур чадвар юм.

Бизнес сэтгэлгээг энгийнээр хэлбэл бүтээлч байдал юм. Өөрийн хувийн үнэ цэнийг бүтээх, стратеги хэрэгжүүлэх боломжийг бий болгох, үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргах санхүүгийн хувьд амжилт олох зэрэг нь бизнес сэтгэлгээний нэг хэсэг билээ.

Абрахам Асефау бол бизнесийн зөвлөх болон бизнес эрхлэгч ба  Coca-Cola, Facebook, Conde, Nast зэрэг компаниудтай хамтран ажиллаж байсан. Хэрвээ зөв үйл ажиллагааны төлөвлөгөөтэй байх юм бол сайн бизнесийг бий болгож чадна гэж тэрээр итгэдэг.

Тэрээр Domistika-д багшилдаг ба хэрхэн бизнес  сэтгэлгээг бий болгох олон нийтэд илүү хүлээн зөвшөөрөгдсөн, эрүүл, тогтвортой бизнес, урт хугацааны амжилттай бизнесийг бий болгох тал дээр зөвлөгөө болон төлөвлөгөө гаргаж өгдөг мэргэжилтэн юм.

Хамгийн эхлээд таны бизнес бусад бизнесээс юугаар ялгарах вэ гэдгийг өөрөөсөө асуугаарай, Зах зээлд ямар үнэ цэнээр ялгарах вэ? Энэ бүхнийг цөөхөн үгээр нэгтгэж боломжит үйлчлүүлэгч нарыг тодорхойлж зах зээлд илүү хялбараар гарахыг хичээгээрэй.  Бусдаас хэрхэн ялгарах вэ? Гэдгээ тогтоож өрсөлдөгч нараасаа ялгарах үнэ цэнийг бий болгоорой

Та дэлхийн хамгийн шилдэг санааг гаргаж чадна, гэхдээ түүнийг хэрхэн хэрэгжүүлэхээ мэдэхгүй бол амжилтад хүрэхгүй. Бизнес эрхлэгч нарын гол зорилго бол бизнесээ хөгжүүлэх явдал юм. Хэрэв та бизнесээ хөгжүүлэхээр шийдсэн бол бизнес сэтгэлгээгээ хөгжүүлээрэй Бизнес сэтгэлгээг ашиглах нь илүү ашигтай бизнес бий болгох, мөн зөв шийдвэр гаргахад нөлөөлдөг.  

 

 

 

Нийтлэл: Л. Маралмаа

574 2022-11-03
Нийтэлсэн: AnonymousUser