Ямар ч том зорилгод ажиллах хүчний хөдөлмөрөөр хүрч чадна.
“Ажилчдаа идэвхжүүлж дэмжихгүйгээр амжилтанд хүрэх компани гэж байхгүй.
Ажилчдаа идэвхжүүлж дэмжихэд анхаардаг компанид зэрэгцэх өрсөлдөгч гэж байхгүй.”
Байгууллагын хөдөлгөгч хүч буюу хамгийн чухал нөөц нь хүн юм. Зөв хүмүүс байхгүй бол үнэт зүйлс гажуудаж, хамтын зорилго үр ашиггүй болж, стратеги хүч нөлөөгүй болно.
Өрсөлдөгчид байгууллагын бүтэц зохион байгуулалт, технологи, бүтээгдэхүүн үйлчилгээг хуулбарлаж болох хэдий ч урам зоригтой, эрч хүчтэй ажиллах хүчин байхад зэрэгцэн ирж чадахгүй.
Хүн бол байгууллагын мэдлэгийн уурхай бөгөөд өрсөлдөөний амин чухал давуу тал нь юм. Өнөөдрийн глобал хурдацтай өөрчлөлтөнд дан ганц сайн менежмент өрсөлдөөний баталгаа болж чадахгүй харин сайн бэлтгэгдэж, боловсорсон, урам зоригтой хүмүүс стратегийн хэрэгжилт, хөгжлийн гол цөм нь болно.
“Эцэст нь менежментийг гурван үгээр тодорхойлвол: Хүн /people/, бүтээгдэхүүн /product/, ашиг / profit/ .
Юун түрүүнд хамгийн чухал нь хүн байх ёстой” Lee Iacocca