Та компанидаа өөрчлөлт, шинэчлэл хийхийг хүсч байна уу?
![2ef660nek48q197tqbogv6a92r_b.jpg](/media/2ef660nek48q197tqbogv6a92r_b.jpg.1500x1500_q85.jpg)
Бостон Консалтинг Группээс (Boston Consulting Group) нийтэлсэн “Өөрчлөлт гүйцэтгэлд нөлөөлөх эерэг нөлөөлөл” цахим номд өгүүлснээр, аливаа компани “БАЙНГЫН ӨӨРЧЛӨЛТ”, ШИНЭЧЛЭЛ хийх хэрэгтэй. Өөрчлөлт нь байгууллагын соёл ба стратеги, үйл ажиллагааны загвараа сайжруулах үйл явц юм.
Аливаа компани өөрчлөлт хийх явцдаа алдаанаасаа суралцаж, мэдлэг хуримтлуулж, улам илүү хүчирхэгждэг байна. Иймээс би олон жилийн явцад олж мэдсэн өөрчлөлтийг өдөөгч 4 хүчин зүйлийг доор дурдлаа.
Эргэлзэж буй үедээ “Одоо биш бол хэзээ?” гэж өөрөөсөө асуу.
Ихэнх удирдагч сөрөг үр дүнд хүрэхээс айсны улмаас, эрсдэлт алхам хийхдээ тээнэгэлздэг.
Зохиолч, хөрөнгө оруулагч ба бизнесийн илтгэгч Эми жо Мартин (Amy Jo Martin):
Өөрчлөлт хийхээс тээнэгэлзэж байгаа үед “Одоо биш бол хэзээ?” гэж асуу.
Ингэснээр та гутранги үзлээс чөлөөлөгдөж, инноваци хийхэд түлхэц дэмжлэг болж өгдөг.
Аливаа хүн байгаадаа сэтгэл хангалуун, айх айдасгүй байдалдаа удах тусам аюулгүйн бүсээсээ гарахад хүнд байдаг. Харин та аюулгүйн бүсдээ байсаар л байвал, ямар ч ахиц дэвшил гарахгүй шүү дээ.
Бусдад анхаарал хандуул.
Чадварлаг манлайлагч гагцхүү өөрөө алдарт хүрэхийг бус багийн үр дүндээ ач холбогдол өгч, ажилтнуудаа амжилтанд хүрэхэд нь тусалдаг байна.
Экстрим Лидершип Институтийн (Extreme Leadership Institute) үүсгэн байгуулагч Стив Фарбер (Steve Farber):
“Манлайлал гэдэг нь таны албан тушаал, “Энгэрийн тэмдэг”-ээр тодорхойлогдохгүй, харин таны яг хэн болох болон бусдын ажил амьдралд хэрхэн эерэг өөрчлөлт авч ирэх чадварыг хэлнэ.”
“Мэдлэгийг бусдад түгээж байж л сая нэг жинхэнэ үнэ цэнээ бий болгодог. Би чамайг агуу зүйлд хүргэхийн тулд гагцхүү мэдлэгээ бус, туршлага, нэвтэрхий ухаан, зөвлөгөө тэр бүү хэл цаг заваа бэлэглэх ёстой.”
Гайхамшигтай манлайлал гэдэг нь ажилтнуудтайгаа ярилцаж, тэдний санаа бодол, хэрэгцээ шаардлагыг сонсох замаар урам зориг, эрч хүчээр бялхсан багийг бий болгох юм.
Харилцагчаа халамжил.
Бизнесийн амжилтын үндсэн тулгууруудын нэг нь харилцааг бий болгож, түүнийгээ сайтар хадгалах байдаг. Хуучин хэрэглэгчидтэйгээ харилцаа холбоог бий болгох нь шинэ хэрэглэгч олохоос хүнд байдаг. Та хамгийн гол нь ТУУШТАЙ байх хэрэгтэй.
Бодитоор удирд.
Маш олон удирдагч чанга хатуу байж, бүхий л асуудлын шийдлийг олох ёстой гэж үздэг. Бүх зүйлийг “Зөв” байлгахыг хичээхээс илүүтэйгээр үнэ цэнээ мэдэрч, зөн билэгтээ найдах зэрэг өөрийн цор ганц манлайллын арга замыг бий болгосноор амжилтанд хүрэх нь элбэг байдаг байна.
Өөрчлөлтийн удирдлагад маш том ахиц дэвшил авч ирэх нэгэн хүчин зүйл нь бусдад, өөрөөр хэлбэл ажилтнууддаа урам зориг өгөх байдаг. Ингэснээр тэд таныг гал, ус уруу ямар ч болзолгүйгээр даган орох болно.