Старт-апд зориулсан Бизнес төлөвлөгөөний аппликэйшн

Гайхалтай бизнес санаагаа хэрхэн хэрэгжүүлэхээ мэдэхгүй л сууна уу? Сайтар боловсруулсан бизнес төлөвлөгөө таны гайхалтай санааг хөгжүүлж, бизнес амжилттай эрхлэх хүчин зүйлсийг гүнзгийрүүлэн мэдэхэд тань туслах болно. Иймээс энэхүү бэрх даалгаврыг хялбарчлах боломж олгох доорх Бизнес төлөвлөгөөний аппликэйшнийг танилцуулж байна.
Бизнес төлөвлөгөөгөө боловсруулахын тулд та өдөржин шөнөжин ширээн дээр суухын хэрэг алга. Өнөө цагт гар утас эсвэл таблет ашиглан хаана ч, хэзээ ч бизнес төлөвлөгөө боловсруулж болохоор болжээ.
StratPad нь iPad болон iphone-д зориулагдсан бизнес төлөвлөгөөний шилдэг апп. Энэхүү апп бизнесийн стратеги төлөвлөгөөний анхан шатны сурах бичгүүд, мэргэжлийн бизнес төлөвлөгөөний загвар, санхүүгийн болон бусад тайлангууд гаргах зааварчилгаанууд гэх мэтчилэн өргөн цар хүрээний арга хэрэгслүүдийг багтаасан. Мөн түүнчлэн StratPad –аар зохиосон бизнес төлөвлөгөөг нягтрал сайтай PDF файл болгох болон принтерлэх боломжтой байдаг.
Хэрвээ та Android утасны хэрэглэгч бол Business Plan & Start Startup-г туршаад үзээрэй. Энэхүү апп нь дан ганц бизнес төлөвлөгөө боловсруулах зориулагдаагүй, харин
- Бизнесээ зөв замаар, сайтар боловсруулсан бизнес төлөвлөгөөтэй эхлэхэд туслах
- Тэрхүү төлөвлөгөөг идэвхижүүлэх
- Туршлагатай бизнес эрхлэгчдийн зөвлөгөөг хүргэх гэсэн 3 үндсэн зорилготой.