SМART зорилго хэрхэн тодорхойлох вэ?


8.png

2017 оны Бизнесийн шилдэг блогууд цувралаас..

Зорилгоо маш сайн тодорхойлох нь явах замынхаа дунд хүрсэнтэй адил

Ихэнх хүний хувьд зорилгоо тодорхойлох амархан байдаг. Харин  тэрхүү тодорхойлсон зорилго нь SMART байж чаддаггүй. Энэ нь магадгүй доорх шалтгааны улмаас

  1. SMART зорилго  хэрхэн тодорхойлохоо мэддэггүй
  2. SMART байхыг чухал ач холбогдолтойд тооцдоггүй
  3. Эсвэл зүгээр л хиймээр санагддаггүй...  байж болох юм.

Хэрэв та амжилтанд хүрэхийг чин сэтгэлээсээ хүсч байгаа бол танд “Сайхан амьдралын садаа” болох  шалтаг, шалтгаан хэрэгтэй гэж үү? Үүнтэй санал нийлвэл энэхүү нийтлэлд үнэт цагаа зарцуулан уншаад үзээрэй.

Эргэцүүллийн 5 алхам

  1. Өмнө нь тавьж байсан зорилгууддаа дүн шинжилгээ хийх
  2. Аль нь биеллээ олсон?
  3. Аль нь биеллээ олоогүй?
  4. Тэдгээрээс авсан хамгийн том сургамж
  5. Эргэцүүллийн үр дүнд дараагийн алхмаа тодорхойлох

SMART зорилго  тодорхойлох үйл явц

Та өмнө нь тавьж байсан зорилгууддаа дүн шинжилгээ хийхэд, тэдгээр нь SMART байж чадаж байна уу?

S – Specific –Тодорхой, нарийвчилсан

M – Measurable - Хэмжигдэхүйц

A – Attainable – Хүрч чадахуйц

R – Relevant - Чухал

T – Time-bound  - Хугацаа хязгаартай

Танд ойлгоход илүү хялбар байлгах үүднээс SMART болон SMART бус зорилгын жишээг дурдая.

Одоо байгаа контентуудаа сайжруулахад хөшүүрэг болохуйц Контент стратеги боловсруулах

  1. Тодорхой байна уу? – Үгүй. (Миний сонирхолд нийцэх контент стратеги гэж яг ямар байхыг тодорхойлоогүй байна)
  2. Хэмжигдэхүйц байна уу? – Үгүй. (Илүү сайн л гэснээс биш өөр хэмжих нэгж байхгүй байна)
  3. Хүрч чадахуйц байна уу? – Магадгүй л юм... (Гэхдээ яг хаана хүрээд  биелэгдлээ гэж үзэх нь ойлгомжгүй)
  4. Чухал байна уу? – Тийм.
  5. Хугацаа нь хязгаартай байна уу? – Мөн л үгүй. (Хэзээ эхэлж, хэзээ дуусах нь тодорхойгүй)

Нэгэнт миний зорилгод юу дутагдаж байгааг мэдсэн хойно, одоо SMART зорилго болгоё.

  1. Тодорхой – Долоо хоног бүр 3 контент засварлаж, хамгийн багадаа нэгийг нь байршуулах контентын стратеги тодорхойлох
  2. Хэмжигдэхүйц – Энэхүү стратегийн үр дүнд сард шинээр нэмэгдэх  Subscriber-ийг  500 болгох
  3. Хүрч чадахуйц – Би нэгэнт хүрэх цэгээ тодорхойлсон тул хүрч чадна гэдэгт итгэлтэй байна.
  4. Чухал – Мэдээж тийм.
  5. Хугацааны хязгаар – Энэхүү стратегийг яг 2017 оны 6 сар дуусахад хэрэгжүүлсэн байна.
SMART БУС ЗОРИЛГО SMART ЗОРИЛГО

Одоо байгаа контентуудаа сайжруулахад хөшүүрэг болохуйц
Контент стратеги боловсруулах

Долоо хоногт 3 контент засварлаж, тэдгээрээс нэгийг платформд байршуулж, 2017 оны 6 сараас эхэлж сардаа 500 шинэ Subscriber-тай болох
Контент стратеги боловсруулах

ЗОРИЛГОО ХЭРХЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ?

  1. SMART зорилго тавих
  2. Зорилгоо детальчилж хуваах
  3. Эргэцүүллийн 5 алхмыг үе үе хийх
  4. Үргэлж өөртэйгөө тооцоо хийх

Эцэст нь гэж хэлэхэд

Амьдралынхаа ахархан хугацааг хүлээж суусаар өнгөрөөвөл  танд зорилго мөрөөдлөө биелүүлэх төгс тохиромжит цаг мөч хэзээ ч тохиолдохгүй...

Эх сурвалж: www.eofire.com

6675 2020-01-07
Нийтэлсэн: AnonymousUser