Хэрхэн явган яриаг ухаалаг харилцан яриа болгон хувиргах вэ?


15.jpg

​Явган яриаг томоохон санаа бодол болгон хувиргах урлагийн талаарх шог зохиолч ба сэтгүүлчдийн зөвлөмжүүд

Хуриман дээр, эсвэл ажлын ярилцлагад орох гээд хүлээж суугаа, эсвэл ажлаа хийж байгаад түр амсхийсэн хоёр болон түүнээс дээш хүмүүс цугларсан нөхцөл байдлын талаар төсөөлөөд үз дээ.

Энэхүү нөхцөл байдлууд хоорондоо юугаараа төстэй байна вэ? Тэнд байгаа бараг бүх хүн хоорондоо  яриа өрнүүлэхээр хичээх байх. Харин яг тухайн цаг мөчид тулгамдсан хүмүүсийн дунд харилцан яриа ихэвчлэн богинохон байж, зарим нэг нь юу хэлэхээ мэддэггүй байна. 

Аль эсвэл бүр ч долоон доор яриагаа шууд өндөрлөж, зорилгоосоо няцах эсвэл ямар өндөрлөгт хүрч чадах тухайгаа бодож үзэлгүйгээр шууд л өөрсдийн романтик, сэтгэлд таатай эсвэл сошиал ертөнцөөр аялж эхэлдэг. Тэгээд гэртээ харин буйдан дээрээ хэвтэхийг илүүд үздэг.

Доорх зөвлөгөөнүүдийг мөрдсөнөөр та  хүмүүстэй харилцаж байхдаа явган яриаг хэрхэн томоохон санаа болгоход суралцах болно.

Хариулт бус мэдээллийг асуух

Багахан хэмжээний харилцан ярианаас давж гарахын тулд хязгаарлалтгүй асуултууд тавих хэрэгтэй. Тухайн хүмүүсийг нэг үгээр хариулах бус өгүүллэг хүүрнэхээр асуулт тавихыг эрмэлз.

Юу байна?

Өдрийг ямаршуухан өнгөрөөв дөө?

Та хаанаас ирсэн бэ?

Юу хийдэг вэ?

Аль салбарт үйл ажиллагаа явуулдаг вэ?

Таны нэр хэн бэ?

Амралтын өдрүүд тань хэр өнгөрсөн бэ?

Та кофе уух уу?

Хэр удаан энд амьдарч байгаа вэ?

Дээрх асуултын оронд...

Та өнөөдөр юу хийсэн бэ?

Таны өссөн газрын хамгийн хачин зүйл нь юу байсан бэ?

Таны өнөөдрийн ажилд тохиолдсон хамгийн сонирхолтой зүйл юу байсан бэ?

Та өөрийн ажлын жагсаалтыг хэрхэн дуусгасан бэ?

Таны нэр ямар утга учиртай вэ?

Танд амралтын өдрүүдийн хамгийн сайхан хэсэг нь юу байсан бэ?

Энэ долоо хоногт юуг тэсэн ядан хүлээж байна вэ?

Энэ байшин танд юуг санагдуулж байна вэ? ........ зэргийг туршаад үзээрэй.

“Толинд ойлт”-г  зогсоох

Бид явган яриа өрнүүлж байхдаа эелдэг байдлын үүднээс, нөгөө хүнийхээ асуултад шууд хариулах, тэдний хэлснийг давтах эсвэл зүгээр л санал нийлж толгой дохидог байна.

Толинд ойлтын жишээ:

Жеймс: Ямар сайхан өдөр вэ!
Джон: Тийм ээ, ир сайхан өдөр байна.                                                                                          

Жеймсийн хэлснийг давтаж хэлснээрээ, Джон хэлэлцүүлэг хийх, хөгжилдөж болох мөчүүдийг алдаж байгаа юм.

Толинд ойлтын бус жишээ:

Жеймс: Ямар сайхан өдөр вэ?    
Джон: Япончууд Сувдан эргийг бөмбөгдөх үед цаг агаар яг ийм байсан гэсэн. Тэр нь үнэхээр л тохиолдсон гэмээнэ.

Одоо харин Жеймс, Джон хоёрын дунд яриа өрнөх болно. Бусдыг өдөөх хэрэгтэй.  

Хүлээж буй хариултаасаа давж гарах

Уйтгартай харилцан яриаг таслах оновчтой арга нь тухайн хүнийхээ хүлээж буй хариултыг алгасан,  шал өөр зүг рүү эргүүлэх юм.

Рон: Чиний нислэг ямархуу байв даа?
Карлос: Миний нислэг сайхан байсаан.

Бевэрли: Өнөөдөр халуун байна шүү!
Жино: Тийм ээ, маш халуун байна.  

Риз:Юу байна?
Кэйл:Сайн уу? Юу байна?

Үүний оронд:

Рон: Чиний нислэг ямархуу байв даа?
Карлос: Танай нислэгийн тийзний үнэ чиний биеийн жин болон IQ дээр тулгуурласан бол би илүү сонирхох байсан.

Бевэрли: Өнөөдөр халуун байна шүү.
Жино: Иймэрхүү багтаамжтай газар бол тийм байна аа.

Риз: Юу байна?
Кейл: Чи тахиагаа угааж байхдаа энүүгээр нэг бактер тараачихлаа.....

Зарим үед хатуу чанга байх хэрэгтэй. 
Хоолны ширээний ард өрнөж буй  яриаг орвонгоор нь өөрчил!
Дараагийн хуримын үйл ажиллагаанд оролцохдоо явган яриаг ТОМ САНААЧЛАГА болгон хувирга!

Эх сурвалж: www.ideas.ted.com

  ​

1292 2020-01-07
Нийтэлсэн: AnonymousUser