Та өөрийгөө энтрепренер болоход хэт хөгшидсөн гэж бодож байна уу? Ахин сайтар бодож үз.


16.jpg

                Хэрвээ Холливүүдийнхэн хэн нэгэн энтрепренерийн намтрыг өгүүлсэн кино хийхэд хүрвэл тэрээр  20 настайдаа  дээд боловсролтой, эсвэл дээд боловсрол эзэмшээгүй аль нь ч байсан  цэнхэр жинс, юүдэнтэй цамц өмсчихсөн, өрвийсөн үстэй нэгнийг дүрслэх байсан болов уу.

Энэхүү хэвшмэл ойлголт нь биднийг олхиогүй, тэнэгдүү хүмүүс дэлхийг  гартаа атгаж буйгаар дүрслэхэд хүргэж байна. Гэсэн ч Марк Цүкерберг бол энтрепренерийн тухай ойлголтын   ердөө л ганцхан  жишээ билээ. Маш олон өндөр амжилтад хүрсэн энтрепренерүүд 30,40, бүр 50 гартлаа ажлын туршлага хуримтлуулж, гарааны  бизнесээ эхлүүлэх талаар бодож ч байгаагүй юм.

Мак дональдсыг үүсгэн байгуулагч Рей Крок л гэхэд 52 нас хүртлээ цаасан аяга болон шейк худалддаг байжээ.

Мэри Кей (Mary Kay) косметикийн бегемотын үүсгэн байгуулагч Мэри Кей Эш (Mary Kay Ash) 45 нас хүртлээ ном болон гэр ахуйн бараа зардаг  байжээ.

Та хэдийгээр 40 нас өнгөрч яваа ч, өөрийн бизнесийг эхлүүлээгүй байгаадаа санааширч явдаг бол үүндээ бүү гутар. Учир нь танд одоо ч гэсэн хангалттай хугацаа байна. Харин ч, таны ажиллаж байх хугацаандаа сурсан зүйлс  ирээдүйн бизнест тань  маш том дэмжлэг болж магадгүй билээ.

793 2020-01-07
Нийтэлсэн: AnonymousUser