Энтрепренерүүдийн өглөөний 7 цагаас өмнө хэвшсэн 7 дадал


18.webp

Амжилт үргэлж цаг хугацаа шаарддаг учир хамгийн  өндөр амжилтанд хүрсэн хүмүүс өглөө эрт ажлаа эхэлдэг юм.

Энтрепренерүүд бол маш өвөрмөц дадалтай хүмүүс байдаг.

Бид аливаа зүйлийг хийхдээ өөрсдийн арга барил болон бидний байнга хийдэг дадал зуршлаараа хийх дуртай байдаг. Гэхдээ, үүнд сайн шалтгаан бий. Зуршил нь биднийг зорилгодоо хүрэх, урам зоригжуулах, цагийг үр ашиггүй өнгөрүүлэхийг багасгахад эерэгээр нөлөөлөхөөс гадна, бидний амьдралын бүхий л зүйлийг сайжруулдаг.

Энтрепренерүүдийн хамгийн гол зуршил бол маргаангүй өглөөний хэвшил юм. Учир нь, хэрэв та өдрийг “буруу хөл дээрээ” эхлүүлвэл, хэрхэн бүтээмж, урам зориг, төвлөрөлтэй байж өдрийг өнгөрүүлэх вэ?

Бүх л энтрепренер өглөөний 7 цагаас өмнө хийх хэрэгтэй эдгээр 7 дадал нь танд өдрийг “зөв хөл дээрээ” эхлүүлэхэд туслах болно.

1. Тэд өглөөг сэргэлэн эхлүүлдэг.

Ричард Брансон шиг амжилттай яваа энтрепренерүүд өглөө эрт, цовоо сэргэлэн босч байх ёстойгоо мэддэг.

“Би  үргэлж өглөө эрт босдог байсан ”. Эерэгээр хардаг хандлагаа хадгалахын тулд эсвэл эрүүл чийрэг байхдаа анхаардаг шиг өглөө эрт босох нь зуршил учраас үүнийг хийхийн тулд чи хичээх хэрэгтэй.

“Хэрэв би өглөө эрт босвол өдөрт бүү хэл амьдралдаа маш их зүйл хийж болдгийг өөрийн бизнес эрхэлсэн 50 жилийн хугацаандаа суралцсан” гэж Виржин Групп-ийн (Virgin Group) үндэслэгч хэлжээ.

Хэрэв та өглөө эрт 7 цагаас өмнө босвол танд мэдээллийг шалгах, түүнийг эргэцүүлэх мөн дасгал хийх цаг гарна. Энэ нь таныг өглөө бүр ядарсан болон төвлөрөхгүй байх зэрэг сөрөг мэдрэмжтэйгээр гэрээсээ  гарахаас сэргийлнэ.

Өглөө эрт босно гэдэг нь шөнө бүр  7-9 цаг хангалттай нойроо авч, өглөө сэрүүлгээ унтраагаад босно гэсэн үг юм. Түүнээс гадна, та өглөө эртэч болж, зохистой хэмжээнд унтаж амарснаар таны эрүүл мэнд, ой санамж, суралцах чадвар, зан ааш болон бүтээлч байдал сайжрах болно.  Энэ нь таны санхүүгийн эрсдэлтэй шийдвэр гаргалт болон стрессийг бууруулж, мөн дасгал хөдөлгөөн хийснээр булчингийн массыг нэмэгдүүлэн өөхлөлтийг бууруулахад тусална.

2. Өглөө босоод хамгийн эхэнд утсаа шалгахаас зайлсхий.

Энэ нь магадгүй солиотой сонсогдож байгаа байх, гэхдээ өглөө босоод хамгийн эхэнд утсаа үзэхгүй байх 2 шалтгаан байна. Эхнийх нь, шөнийн турш үүнийг өөрийнхөө хажууд байрлуулах нь унтаж амрахад саад болно. Учир нь дэлгэцнээс ялгардаг болон гар утсанд ирэх шинэ мэдэгдлийн гэрэл нь шөнийн туршид байсаар байна.

Нэмж хэлэхэд, электрон шуудангийн сан болон олон нийтийн сүлжээний сувагт хэт гүн орох нь таныг их бухимдуу болгох ба таны хувийн нэн чухал төлөвлөгөөнд саад болох болно. Өдрийн зорилгууддаа төлөвлөхийн оронд, харилцагчаас ирсэн ууртай и-мэйлд цочирдож хариу үйлдэл үзүүлэх нь өдрийг эхлүүлэх таатай арга биш юм.

3. Дасгал хөдөлгөөн эсвэл бясалгал хийх.

Тиймээ. Гүйх, хүндийн өргөлтөөр хичээллэх, усанд сэлэх, йога эсвэл амьсгалын дасгал хийх (Ум унших) зэрэг байнгын дасгал хөдөлгөөн болон бясалгал нь стрессийг бууруулж, таныг баяр баясгалантай болгож, таны эрч хүчийг нэмэгдүүлснээр бөх бат нойрсоход тусалж, дархлалын системийг идэвхжүүлж зүрхний өвчлөл гэх мэт ирээдүйд учирч болох эрүүл мэндийн эрсдэлээс сэргийлнэ.

Мөн түүнчлэн, энтрепренерт л гэж хэлэхэд, дасгал хөдөлгөөн болон бясалгалыг өглөө бүр хийснээр танд өдрийн турш хийх хэрэгтэй зүйлд төвлөрөх болон шинэ санаа гаргахад туслах болно.

4. Эрүүл өглөөний цайгаа уу.

Өөрөөрөө тоглохоо больж үз. Өглөөний цай бол бүхэл өдрийн турш тархи болон биеийг түлшээр хангаж байдаг  хамгийн чухал хоол юм. Гэхдээ, бүх өглөөний цай адилгүй юм. Хөөсөн боов, пиццанаас татгалзаж дараах хүнсийг хэрэглэж сур. Үүнд:

Овъёос, хар гурилны талх зэрэг эрүүл мэндэд ач тустай нүүрс усаар баялаг хүнс

Өндөг, самар, вандуй, шош зэрэг өөх тос багатай уурагаар баялаг хоол хүнс

Жимс ногоо

Буурцаг, алмонд самар, будааны сүү гэх мэт сүүн бүтээгдэхүүний хувилбарууд.

Өглөөний цайгаа шингээхийн тулд нэг аяга кофе эсвэл цай уух нь тийм муу биш ч гэсэн хоолоо идэхээсээ өмнө лимонтой ус ууж хэвш.

“Лимонтой ус уух нь биеийн болон оюуны энергийн түвшинг нэмэгдүүлэн сэрээд удаагүй байгаа биеийг сэргээж өгдөг. Лимонтой ус нь шим тэжээлийн шингэцийг сайжруулснаар бүхэл өдрийн турш таныг, таны өөрийн дотоод энергиэр тогтмол хангах болно. Та үүнийг өглөө хамгийн түрүүнд буюу өлөн байхдаа ууснаар хоолны шингэцийг сайжруулах болно” гэж  Травис Брэдберру /Travis Bradberry/ зөвлөж байна.

Та хоол идэхээсээ 15-30 минутын өмнө лимонтой усаа ууж байх хэрэгтэй (дасгал хийхэд яг тохирсон хугацаа).  Лимон нь Кали, Витамин С, антиоксидантууд гэх мэт шимт бодисоор  баялаг байдаг. Хэрэв та 75 кг-аас доош жинтэй бол тал лимоны шүүс, 75кг-аас дээш жинтэй бол бүтэн лимоны шүүсийг усанд найруулан ууж байх хэрэгтэй. Харин лимоны шүүсийг дангаар  уух нь таны шүдийг гэмтээнэ.

Өглөөний цай нь гэр бүлээрээ цагийг өнгөрүүлэх гайхалтай мөч юм шүү.

5. Онгодоо дээшлүүл.

Цаг агаар онцгүй үед болон ажилдаа бүтэлгүйтсэн байх үе гэх мэт  зарим өглөө орноосоо босохыг хүсэхгүй үе байдаг. Энэ бол ертөнцийн төгсгөл биш ч гэсэн, энэ нь таны дараа дараагийн өдрүүдийн урам зоригийг мохооход хангалттай юм. Амжилттай яваа энрепренерүүдийн туршлагаас харахад тэд өглөө бүр өөрийн урам зориг, онгодоо дээшлүүлдэг байна. Урамшуулсан ном унших, урам зориг авсан дурсамжнаасаа иш татах, хүсэж тэмүүлж буй төсөл дээрээ ажиллах эсвэл өөрийн бодол эсвэл туршлагаа блог эсвэл тэмдэглэл дээр буулгах гэх мэт өдрийн шийдвэрээ гаргахаасаа өмнө эерэг сэтгэлгээг суулгахад өглөө бүр хэдхэн минутыг гаргаж бай.

Хэрэв энэ тактик үр нөлөөгүй байвал, юунд талархаж байдаг тэдгээр зүйлсээ жагсаан бич. “Би энэ төрлийн хүн байсан болохоор энэхүү таван-минутын тэмдэглэл намайг дотроос минь эдгээсэн” гэж “Ажлын 7 хоногийн 4 цаг”-ийг зохиогч энтрепренер Тим Феррис хэлжээ.

“Энэ нь намайг зөвхөн өдрийн цагаар л илүү ихийг хийхэд бус, харин бүтэн өдрийн турш илүү их аз жаргалтай, илүү их агуулгатай, илүү сайхан мэдрэмжэй байлгах болсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Эдгээр нь аяндаа бий болдог зүйлс биш юм.”

6. Зорилго болон тэргүүний зорилтоо тодорхойл.

Даваа гарагийн өглөө бүр энэ долоо хоногийнхоо зорилгыг тодорхойлох.

Тухайн өдөр юу тохиолдож болохыг, долоо хоногийн турш өдөр бүрээр нь зорилго болон нэн тэргүүний зорилтоо тодорхойлон бич. Өөртөө чимээгүй байх цаг гарган гүйж байхдаа, эсвэл усанд орж байхдаа тухайн зорилгодоо хэрхэн хүрэх тухайгаа эргэцүүлэн бод.

Хамгийн үр дүнтэй арга бол хийх зүйлийнхээ жагсаалтнаас хамгийн их айж байгаа, эсвэл хамгийн хэцүү ажлаас нь эхлэх байдаг.

Хойш татсан, удаан хийх ажлуудыг маргааш хийнэ гэж үлдээ. Энэ бүхнийг хийснээр та урагш хөдөлсөөр байх болно.

7. Бизнест шаргуу суралц.

Эцэст нь гэж хэлэхэд, биснест шаргуу суралцах цаг ирлээ. Та одоо утсаа шүүрч аваад шинэ ирсэн и-мэйлүүдээ унших эсвэл хариу бичих, сошиал медиагийн топ мэдээллүүдийг харах, өөрийн салбартай холбоотой шинэ мэдээллүүдийг шалгах, мөн өмнөх өдрийн борлуулалт гэх мэт тоон үзүүлэлтүүдийг хэмжих боломжтой боллоо. Эдгээр мэдээллүүд нь таны хийх ажлын жагсаалтыг өөрчилж магадгүй ч, та аль хэдийн толгойдоо бүгдийг эхлүүлчихсэн, ажлынхаа өрөөнд орж ирэхдээ бүгдийг бэлтгэчихсэн, бэлэн болсон байх болно.

Өглөөний хэвшлийг өөртөө бий болгож, хэвшүүлж, өөрийн дадал болгосноор та илүү эрүүл, бүтээлч болон ямар ч нөхцөл байдлыг өөрийн арга барилаар ялан дийлэхэд бэлтгэлтэй болсон байх болно.

Магадгүй та өөрийн өглөөний хэвшлийг олохын тулд маш олон сорилт, бэрхшээлүүдтэй тулгарч болох ч, ингэснээр мэргэжлийн болон хувь хүний аль ч талаар танд илүү өндөр амжилтыг бий болгох болно.  

1046 2020-01-07
Нийтэлсэн: AnonymousUser