Маркетингийн зорилтот үйл ажиллагаа нь таны брэндийн үр өгөөжид хэрхэн нөлөөлөх вэ?


21.jpg

Маркетингийн хамгийн чухал асуудал нь та хэнд бүтээгдэхүүнээ зарж чадах болон хэнд чадахгүйг тодорхойлоход байдаг.

        Та өөрийн брэндийг хэрэглэгчдэд таниулахаар оролдох үедээ бүх хүнийг сэтгэл хангалуун байлгаж чадахгүй. Харин ч тэгэхийг оролдсоноороо тэр нь муу маркетинг байх болно.

        Ерөнхийдөө маркетинг нь өөрийн бүтээгдэхүүндээ тохирсон  хэрэглэгчдээ онилохыг хэлэх бөгөөд тэдний худалдаж авч чадах, эсвэл хөрөнгө оруулалт хийж болохуйц брэндийг бий болгох үйл ажиллагаа юм. Тохирсон  хэрэглэгчдийн тухай ойлголт байнаа гэдэг нь тохироогүй хэрэглэгчид мөн байдаг гэсэн үг юм. Үүнийг л  зорилтот хэрэглэгч гэнэ.

        Зорилтот хэрэглэгчиддээ зөв цагт зөв мессежийг өгөх нь тэднийг татах бүрэн боломжтой.  Харин та бүхнийг алдаагүй зөв хийж гүйцэтгэж байхад, өгсөн мессежийг тань анхаарахгүй, түүнтэй санал нийлэхгүй байгаа хэрэглэгчдийг өөртөө татаж чадахгүй бөгөөд энэ нь ч тийм том асуудал биш юм. 

        Иймээс ч, өнөөгийн бидний зах зээлд өөрийн үзэл баримтлалтай, аль нэг талыг сонгосон брэнд байх нь илүү тохиромжтой. Тухайн брэнд нь гол үйлчлүүлэгчиддээ үр өгөөжтэйгээр мессеж өгснөөр, тэрхүү мессежний агуулгатай тухайн хэрэглэгчдийн үзэл санаа нь ижил учраас цааш цуурайтуулдаг байна.  Харин санал нийлэхгүй байгаа хэрэглэгчид өөр брэндийг сонгох магадлал тун өндөр байдаг.

         Аливаа брэндэд тухайн аргументын 2 талыг аль алиныг нь сонгоход хүндрэлтэй байдаг. Иймээс аль нэг талыг сонгох эсвэл төвийг сахих шаардлага гардаг. Ямар ч брэнд бүх хүнд бүх юмыг хүртээж чадахгүй шүү дээ.

          Иймээс та энэхүү мэдээллийн эрин зуунд зорилтот хэрэглэгчиддээ хэрхэн яг зөв мессежийг өгөх вэ?

        Хамгийн эхэнд та өөрийн брэндийнхээ гол зорилгыг ухаж олох хэрэгтэй. Таны брэнд юуг санал болгож буй болон ямар зорилгыг агуулж буйг нарийн тодорхойл.  Таны бүтээгдэхүүн үүрэг болон сэтгэл санааны хувьд өгч чадах ханамжуудыг тоймлон гаргаж, хэрэглэгчиддээ өгөхөөр төлөвлөсөн үнэ цэнээ баяжуул. Үүнийг мэдсэний эцэст, та зах зээл рүү орох боломжтой юм.

        Дараа нь таны брэндэд нэн тохирох үйлчлүүлэгчээ тодорхойл. Хэрвээ та өөрийн брэндийн өгч чадах үнэ цэнийг мэдэж байгаа бол хэн түүнээс хамгийн их сэтгэл ханамжийг олж авахыг тодорхойлох хэрэгтэй. Хэрэглэгчийн зан төлөвт нийцэх  хамгийн тохиромжтой байдлыг тодорхойлж, өөрийн брэндийг хэрэглэх зорилтот хэрэглэгчдийг онилох нь хамгийн амархан арга юм.   

       Үүний дараагаар маркетингийн төлөвлөгөө ба таны зорилтот хэрэглэгчдэд хүрч чадах мессежний хэв маягаа хөгжүүл.  Нэгэнт брэнд ба хэрэглэгчид тодорхойлогдсон хойно,  та өөрийн бүтээгдэхүүн болон хэрэглэгчдийг хооронд нь холбох мессежний зорилтуудаа гаргаж чадах болно.

         Дээрх зүйлсээс гадна, бүхий л үйл явц тань зорилтот хэрэглэгчдийнхээ талаар маш гүнзгий ойлголттой байхаас эхлэх хэрэгтэй. Тэдний хэрхэн амьдардаг, тэдэнд юу чухал байдаг зэргийг мэдэх нь маш чухал ач холбогдолтой. Хэрэглэгчдийнхээ талаар гүнзгий мэдлэггүй байх нь таны брэнд тэдний амьдралд ямар ахиц авчрахыг мэдэж чадахгүй гэсэн үг юм. Таны хэрэглэгчдийн амьдрал байнга өөрчлөгдөж байдаг тул энэхүү суралцах үйл явц нь  зогсолтгүй үргэлжлэх шаардлагатай байдаг.

        Иймэрхүү байдлаар бүтээгдэхүүнээ өөрчилж, хөгжүүлж, мөн түүнчлэн энэ ертөнц дээр бүх хүнд бүх зүйлийг хүртээж чадахгүйгээ ухаарах хэрэгтэй.

1223 2020-01-07
Нийтэлсэн: AnonymousUser