Өнөөгийн зах зээлийн орчинд борлуулалтын менежерүүдийн эзэмшвэл зохих 7 чухал ур чадвар


22.png

Зогсоо зайгүй ярих, итгэл төрүүлэхүйц чадвартай байх нь борлуулагчид байх  зайлшгүй чадваруудад тооцогддог. Гэсэн хэдий ч эдгээр нь өнөөгийн нийгэмд тийм ч их хэрэгцээт  бус болоод байна.

        Бид борлуулалтын ажилтныг магтахдаа ихэвчлэн “Тэр их хэлэмгий” эсвэл “Түүний үнэмшүүлэх чадвар үнэхээр сайн” гэцгээдэг. Зогсоо зайгүй ярих, итгэл төрүүлэхүйц чадвартай байх нь борлуулалтын ажилтанд байх  зайлшгүй чадваруудад тооцогддог. Яг үнэндээ, эдгээр чадвар нь цагаа өнгөрөөсөн, өнөөгийн нийгэмд чухал ач холбогдолтой бус болоод байна.

        Өнөөгийн борлуулалтын зах зээл маш нарийн өнгө аястай болсон бөгөөд худалдан авагчдыг залхтал ярих, илүү их бүтээгдэхүүн худалдан авахыг шамдуулахаас илүүтэйгээр тэдэнтэй жинхэнэ холбоо үүсгэхэд анхаарч үзэх хэрэгтэй.

        Иймээс өнөөгийн борлуулалтын зах зээлд амжилттайгаар төлөвлөгөөгөө биелүүлэхэд эзэмшвэл зохих 7 ур чадварыг дурдлаа.

  1. Анхаарал татахуйц байх 

        Шинээр эхэлж буй бизнес эрхлэгчид рүү холбогдож таны бизнесийн талаар мэдээлэл  авдаг  байсан хуучин арга хэрэгсэл одоо  таны үйлчлүүлэгчдийн анхаарлыг төдийлөн татахаа болиод байна. Тэдний зорилго нь таныг боловсруулах, танд зааж сургах биш юм. Харин та үйлчлүүлэгчдээ нээлттэй болгохыг хүсэхээс илүүтэйгээр тэдний анхаарлыг татахын тулд ажиллан,  үйлчлүүлэгчдийнхээ хүсч буйг тодорхойлох нь таны бизнесийн гол түлхүүр юм.                                               

  1. Сонсох чадвартай байх

        Өөрөө ярихаас илүүтэйгээр үйлчлүүлэгчиддээ ярих боломж олго. Маш олон борлуулалтын ажилтнууд дараагийн хэлэх зүйлээ бодох явцдаа анхаарлаа сарниулан алдаа гаргасаар байна. Тэдний үйлчлүүлэгчид тухайн агшинд өөрсдийн ертөнцийн талаар маш чухал мэдээллийг хэлж буйг тэд анзааралгүй өнгөрөөдөг юм.

  1. Өөрийн байр суурийг хадгалахыг эрмэлзэх

        Энэ нь борлуулалтын ур чадварууд дундаа хамгийн доогуур үнэлэгдэх мэт боловч, яг үнэндээ хамгийн чухал чадвар юм. Ихэнх борлуулалтын ажилтнууд хэрэглэгч эсвэл үйлчлүүлэгчид нь дандаа зөв байдаг гэж үздэг. Харин энэ нь буруу ойлголт юм. Яг үнэндээ үргэлж тэдний буруу байдаг. Үйлчлүүлэгчид юу хүсч байгаа талаараа өөрсдийн гэсэн төсөөлөлтэй байдаг ч гэсэндээ, тэдэнд яг юу хэрэгцээтэй байгаагаа ихэвчлэн мэддэггүй.

Иймээс үйлчлүүлэгчиддээ хэрэгцээт бүтээгдэхүүнийг нь илрүүлэх, тухайн бүтээгдэхүүн дээр анхаарал төвлөрүүлэхэд туслах нь таны хийх ёстой ажил юм.  Шилдэг борлуулагчид үйлчлүүлэгчдээ тухайн төсөөллийн ертөнцөөс нь татан гаргахыг эрмэлздэг байна. Энэ нь эхэн үедээ хүнд байх боловч, яваандаа  үйлчлүүлэгчид тань таныг  илүү сайшаах болно. Тэд таныг эксперт болохыг үнэлэх бөгөөд байр сууриа хадгалснаар борлуулалтын эрсдэлд  орохоос эмээхгүй байгаа байдлыг тань хүндэтгэх болно.

  1. Харилцан холбоо үүсгэх

        Дан ганц харилцааг  бий болгох нь хангалттай зүйл биш, өөрөөр хэлбэл үйлчлүүлэгчид хэзээ хэзээнээс илүүтэйгээр борлуулалтын ажилтанд үнэмшихээ болиод байна. Тэдний үл итгэх хандлагыг хэрхэн даван туулах вэ? Та өөрийн үйлчлүүлэгчидтэйгээ жинхэнэ харилцан холбоо үүсгэхэд суралцах хэрэгтэй. Хэрэв танийг өөрсөдтэй нь ижил төстэй, тэдний ертөнц, нөхцөл байдлыг маш нарийн ойлгодог болохыг мэдвэл танд илүү их итгэн, тантай хамтран ажиллах болно.

  1.   Хасалт хийх

        Таны борлуулж буй бүтээгдэхүүн үйлчлүүлэгчдийн дунджаар 50%-д нь бүрэн нийцэхээргүй байдаг байна. Гэсэн хэдий ч, борлуулагчид бүх үйлчлүүлэгчдээ тэдэнтэй хамтран ажиллахыг ятгахыг хичээдэг. Өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлахад хамаг анхаарлаа төвлөрүүлэхээс илүүтэйгээр, анхнаасаа уг бүтээгдэхүүн нь үйлчлүүлэгчдийн сэтгэл санаанд бүрэн нийцэж буй эсэхийг илрүүлэх хэрэгтэй юм. Энэхүү хандлага нь төгс борлуулалтын үйл явцын нэгээхэн хэсэг нь болно.

  1.   Илтгэл тавихдаа кейс ашиглах

        Борлуулалтын ажилтнууд 100 гаран жилийн турш амжилттай илтгэл тавихын тулд хангалттай урам зоригтой байх хэрэгтэй гэж үзсээр ирсэн. Гэсэн хэдий ч та  зөвхөн урам зоригт найдвал өөрсдийн өрсөлдөгчдөөс ялгарах зүйлгүй болох юм.  Харин өөрийн илтгэлдээ үйлчлүүлэгчдийнхээ асуудлыг хэрхэн шийдсэн талаар нарийн тодорхой баримтуудыг оруулж өгснөөр таны борлуулалт, илтгэл 2-ын холбоо сайтай болохыг мэдрүүлнэ.

  1. Гурван сонголт санал болгох

        Үйлчлүүлэгчдээ ганцхан сонголт санал болгохын оронд 3 шийдлийг санал болгох хэрэгтэй. Үйлчлүүлэгчдийнхээ төсөвт тааруулан  тэдгээр сонголтуудаа жагсаах нь чухал юм. Хэрвээ таны санал болгож буй хамгийн топ сонголт хангалттай үнэ цэнэтэй байвал маш олон үйлчлүүлэгчид тэрхүү сонголтыг сонгож таныг томоохон хэмжээний борлуулалт хийхэд туслах болно.

979 2020-01-07
Нийтэлсэн: AnonymousUser