Бизнес төлөвлөгөөгөө сайжруулснаар шинэ хэрэглэгчдийг татах боломж


23.jpeg

Энэхүү 4 алхам нь таны үйлчлүүлэгчдийн баазыг сайжруулах болон өргөтгөхөд туслах болно.

        Бүхий л жижиг дунд бизнес эрхлэгчдэд зайлшгүй шаардлагатай байдаг нэг зүйл бол борлуулалтаа нэмэгдүүлэх явдал юм. Миний оролцсон нэгэн үйл явдал дээр Kleiner Perkins Caufield & Byers –ийн вентур капиталист John Doerr-ийн “Бизнес төлөвлөгөөгөө сайжруулах нь шинэ хэрэглэгчдийг татах боломжтой” гэж хэлсэнтэй тухайн үйл ажиллагаанд оролцсон хэдэн зуун энтрепренерууд, хөрөнгө оруулагчид болон үйлчилгээ үзүүлэгчид бүгд санал нийлсэн билээ.  

        Тухайн үед би: Сайн бизнес төлөвлөгөө нь шинээр үйлчлүүлэгч олоход хэрхэн нэмэр болдог юм бол хэмээн гайхаж байлаа. Үүний гол түлхүүр нь та өдөр тутмын тогтсон журмаасаа түр ухарч, стратегиа ахин сайн тунгааж үзсэнээрээ борлуулалтад нөлөөлөх боломжтой байдаг. Таныг өөрийн бизнест хэт анхаарлаа төвлөрүүлэн завгүй байх зуур таны зах зээл, хэрэглэгчид үл ялиг өөрчлөгдсөн байж магадгүй. Та зарим тохиолдолд  тусгай үйлчлүүлэгчдээ хоолонд урих, интернетээс хайх эсвэл сургалтанд хамрагдах зэргээр шинэ өнцгөөс харахыг оролдон тэрхүү өөрчлөлтүүдийг олж илрүүлж болох юм.

        Үүний дараагаар, таны тодорхой зорилтуудад чиглэсэн  шинэ борлуулалтын саналыг авах замаар бизнес төлөвлөгөөгөө ахин бүрдүүлэх нь гол зорилго болж байна. Бүхий л шинэ саналууд нь тодорхой нэгэн хүмүүст ноогдуулсан, эхлэх дуусах хугацаатай, төсөв санхүүгийн тооцоо нь хийгдсэн зэрэг тухайлсан үүрэг даалгаваруудыг багтаасан байх хэрэгтэй. Шинээр эхэлж буй бизнест доорх асуудлуудыг эхнээс нь дагаж мөрдөн, бизнес төлөвлөгөөндөө  тавьсан зорилтууддаа хүрэх талаарх тодруулгуудаа деталчлан оруулж өгөхөд анхаарах хэрэгтэй.

Доорх 4 алхмыг мөрдсөнөөр танд   шинэ хэрэглэгчдийг татах, борлуулалтаа нэмэгдүүлэх боломжийг нээж өгөх болно.

  1. Хуучин хэрэглэгчиддээ илүү ихийг борлуулах

        Энэ нь ерөнхийдөө компанийн өсөлтөд хамгийн хурдан арга зам юм. Миний харж байсан хамгийн сайн жишээ бол нэгэн компьютерын дэлгүүр бүх харилцагчид руугаа тэдний дата багтаамж, сүлжээний хэрэгслүүд, принтер, программууд болон компьютерүүд шинэчлэл хийх шаардлагатай болсныг байнга сануулж холбогддог байна.  Уг компани онцгой идэвхижүүлэлтийг бий болгосон бөгөөд тухайн үйл явцдаа хуучирсан зүйлсийг актлах арга хэмжээг авдаг байна.

        Иймэрхүү арга хэмжээ таны бизнест хэрхэн үр нөлөө үзүүлэх вэ? Дээрх компьютерын дэлгүүрийн талаарх мэдээлэл нь хэрэглэгчид иймэрхүү сануулгыг маш тааламжтайгаар хүлээж авдаг болон сайжруулсан бүтээгдэхүүнийг хэрэглэхэд бэлэн байдгийг илэрхийлж байна. Уг явцыг гүйцэтгэхэд: Та хэрэглэгчиддээ юу санал болгох боломжтойгоо тодорхойлж, түүнийгээ хэрхэн ажил хэрэг болгох болон  хэрэглэгчиддээ хэрхэн мэдээлэх гэсэн 3 үндсэн хэсэгтэй байдаг.

        Ингээд та зарим нэгэн зүйлсээ тодорхой болгосны дараагаар өөрийн бизнес төлөвлөөгөөндөө оруул. Мөн эхлэх, дуусах хугацаа болон хийж гүйцэтгэх ажилтнаа тодорхойлох хэрэгтэй. Энэхүү үйл явц нь танд удаах хугацааны нэмэлт борлуулалтаа тооцоход хэт доогуур эсвэл хэт дээгүүр үнэлэхээс зайлсхийхэд туслах болно.

              2.  Үнийн бодлогоо хянаж үзэх

        Үнэ бол таны хамгийн хүчтэй маркетингийн мессеж. Өндөр эсвэл доогуур байх нь хамгийн чухал бус,  харин таны стратегитай хэр уялдаж буй нь чухал юм.  

        Зарим бизнес эрхлэгчид борлуулалтын хэмжээ болон хэрэглэгчээ өсгөхийн тулд хамгийн хямд үнийг санал болгодог бол зарим нь арай өндөр үнэтэй хэрнээ чанартай бүтээгдэхүүнийг санал болгодог. Миний бодлоор ихэнх бизнесийн үйл ажиллагаанууд өндөр үнэ тогтоох бус доогуур үнэ тогтоосон байдаг. Хэт доогуур үнийн бодлого нь  таны бүтээгдэхүүн үйлчилгээг сайн биш байх гэсэн төсөөллийг бий болгож, ингэснээрээ хэрэглэгчдээ алдах асуудал тулгардаг байна.

        Иймээс та үнийн бодлогоо дахин хянаж үзэхээр шийдсэн бол үнэ тогтоолтоо өөрийн борлуулалтын таамаглал болон маркетингийн үйл ажиллагаандаа тусгахад анхаарлаа хандуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл таны хэрэглэгчиддээ юу хэлэхийг хүссэн чинь таны бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ юу хэлж буйтай давхцах нь чухал юм. Үүний дараагаар та өөрийн амлаж буй үнэ цэнийг хүргэж буй эсэхээ анхаарч, энэхүү зорилтоо бизнес төлөвлөгөөндөө оруул.

               3.  Маркетингийн мессежээ хянаж үзэх

        Энэ нь таны мессежний үндсэн агуулга болон хэрхэн хүргэж буйг хоёуланг нь хэлнэ. Зарим жижиг бизнес эрхлэгчид Twitter, Facebook, LinkedIn зэрэг сошиал медиагаар мэдээллээ цацдаг. Зарим нь харин харьцангуй хуучны арга хэрэгсэл болох имейл маркетинг, шууд борлуулалт болон захиан хэлбэрээр маркетингийн үйл ажиллагаа явуулдаг байна.

        Бизнес төлөвлөгөөндөө тохирох, хэмжиж болохуйц маркетингийн арга хэрэгслийг ол. Түүндээ зориулж тусгай хэмжүүрүүд бий болго. Жишээ нь, хэдэн хүн нээж үзсэн, хэдэн найзтай болсон эсвэл хэр их сэтгэгдэл үлдээсэн зэрэг. Мөн тухайн үр дүнгүүдээ байнгын хянаж үзэн, тэдгээрээс гарч болох үр дагаварт анхаарлаа хандуулах хэрэгтэй.

             4. Хүрээгээ тэлэх

        Энэ нь одоо байгаа хэрэглэгчиддээ шинэ эсвэл ялгаатай бүтээгдэхүүн санал болгох, мөн түүнчлэн  шинэ хэрэглэгчдэд угийн борлуулж байсан бүтээгдэхүүнээ худалдахын аль алиныг нь хэлнэ.  Дээрх 2 сонголтын аль аль нь бүрмөсөн шинэ бүтээгдэхүүн үйлчигээ хөгжүүлж, шинэ хэрэглэгчдийн баазад худалдахыг оролдсоноос илүүтэйгээр хэрэгжих боломж өндөртэй юм.  Иймээс та өөрийн бизнесийг хөгжүүлэхийн тулд бүтээлчээр сэтгэх хэрэгтэй билээ.

        Та дээрхийн алийг ч хийхээр шийдсэн бай, бизнес төлөвлөгөөндөө оруул. Үүний дараагаар, шинээр хэрэгжүүлж буй төлөвлөгөөнийхөө дагуу ажиллан, юуг зөв юуг буруу хийж байгаагаа сайтар нягтлаж үзсэний эцэст шаардлагатай тохиргоонуудыг хийх хэрэгтэй.

#Corporate_Sales - Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалт 

2020 оны 07-р сарын 25-ны Бямба гарагт

1144 2020-01-07
Нийтэлсэн: AnonymousUser