Амжилтад хүрсэн Энтрепренерүүдийн цагийн хуваариа төлөвлөх 5 арга


25.jpg

Ажлын бүтээмж, гүйцэтгэлийг боломжит хамгийн өндөр түвшинд хүргэх

Энтрепренерүүд нь хэр их ажиллахаас шалтгаалж тэдний амжилт тодорхойлогддог тул маш завгүй хүмүүс байдаг. Гэсэн хэдий ч,  тэд хооллох ширээний ард эсвэл уулзалтаас уулзалт дамжин гүйж хамаг цагаа зарцуулах мэтийн эмх замбаараагүй завгүй байдлаас ялгаатай байдлаар цаг заваа зарцуулдаг.  Амжилттайгаар завгүй байна гэдэг нь та өөрийн минут бүрийг маш сайн хуваарилах буюу таны цагийн хуваарь бүтцийн хувьд тодорхой байдалтай байхыг хэлнэ.

Иймээс ажлын бүтээмж болон гүйцэтгэлийг хамгийн өндөр түвшинд хүргэхийн тулд  амжилтад хүрсэн Энтрепренерүүдийн цагийн хуваариа төлөвлөх 5 аргыг доор дурдлаа.

  1. Тэд өглөөний дэглэмээ нарийн баримталдаг

Аливаа нэгэн дэглэм нь нэн чухал зүйл бөгөөд таныг сэрсэн цагаас л эхэлж байвал маш үр дүнтэй байдаг. Ихэнх амжилтад хүрсэн хүмүүс өглөө бүр дэс дараалсан нарийн дэглэмийг баримтлан, түүнээсээ хазайдаггүй байна.  Richard Branson өөрийн гэсэн өглөөний дэглэмээ чанд баримталж, тухайн өдөрт юу юу хийж гүйцэтгэх талаар байнгын шалгаж үздэг байна. Таны өглөөний цагууд маш үнэ цэнэтэй ба өглөөг зөв арга барилаар эхлэх нь таны өдрийн өнгийг тодорхойлно. Дасгал хийх, бясалгах, бичих, унших, хоол хийх эсвэл гадуур алхах зэргийн аль нь ч таны өглөөний дэглэмд багтсан бай та арай эрт сэрж, өдөр бүр тууштайгаар тэдгээр үйлдлүүдээ хийж гүйцэтгэ.

  1. Тэд хамгийн яаралтай ажлаа түрүүлж гүйцэтгэдэг

Ихэнх хүний хувьд томоохон ажил руу орохоос өмнө өөрийн хийх ёстой зүйлсийн жагсаалтад байгаа аар саар зүйлсэд анхаарал хандуулах нь илүү хялбар байдаг. Харин амжилтад хүрсэн хүмүүс хамгийн хэцүү эсвэл нэн яаралтай ажлаа шийдвэрлэхийг эрмэлздэг. Ийм замаар та бусад аар саар зүйлдээ ядрахаас өмнө, оюун бодол тань шинэ соргог байх үед хүнд ажлаа шийдвэрлэж чадна. Иймээс та тухайн өдөр хийж гүйцэтгэх ёстой ажлуудаа эрэмбэлж, хамгийн чухлаас нь хийж эхлэх хэрэгтэй.

2. Тэд цагийн хуваариа дүүргэдэг ч хэт дүүргэдэггүй

Амжилтад хүрсэн хүмүүс биеийн болон сэтгэлийн тэнхээ барагдахыг чухал зүйл болохыг мэддэг. Иймээс ч тэд төлөвлөгөөндөө ихээхэн ажлыг оруулдаг ч, өөрсдөдөө хэт их ачаалалтай ажиллахаас зайлсхийдэг байна. Нэг газраас нөгөө газар руу яарч сандрах эсвэл ажил үүрэг, уулзалтууд дунд завсар зайгүй шилжих нь таны ажлын бүтээмжийг бууруулна.  Иймээс та нэг өдөрт гүйцэтгэж чадах зүйлсдээ бодитоор хандан, хэт том төлөвлөгөө гаргах хэрэггүй.

3. Тэд стрессдсэн үедээ дахин төвлөрөх хугацааг өөрсдөдөө олгодог

Стресс нь бүтээмжийг маш ихээр бууруулдаг. Багахан хэмжээний стресс таны сэтгэл санааг түгшээдэг бол хэт их стресс нь эрүүл мэндийн эрсдэлд оруулж, анхаарлаа төвлөрүүлэх болон ажлаа сайн хийх боломжийг тань алдагдуулдаг байна. Амжилтад хүрсэн хүмүүс хэт их дарамтад орсон үедээ дахин төвлөрөх, хийж буй ажлынхаа хяналтаа эргүүлж олж авах цаг нь болсныг мэддэг. Тухайн нөхцөл байдалд гадуур алхах, дасгал хийх гэх мэтчилэн биеийн хувьд өөрийгөө чөлөөлөх нь анхаарлаа эргүүлж олж авахад тустай арга юм. Аль эсвэл хийж буй ажлаа түр солих нь тухайн стрессдсэн нөхцөл байдлаас гарахад тусладаг.

4. Тэд тухайн өдрийн хийсэн ажил болон ололт амжилтуудаа эргэцүүлж үздэг  

Амжилтад хүрсэн хүмүүс тухайн өдрийн хийж бүтээсэн ажлуудаа эргэцүүлж үзэх нь ашиг тустай болохыг мэддэг. Ингэснээр сайн хийсэн ажлын үр дүнгээ харж, өөрсдөөрөө бахархах сэтгэлийг төрүүлдэг. Энэ нь тэднийг дараагийн хүнд хэцүү ажилдаа ороход эерэг хандлагыг бий болгож, идэвхжүүлдэг байна. Таны цагаа хэрхэн ашиглаж буйг тань сануулдаг тул намуухан орчинд эргэцүүлэн бодох нь танд тухайн үүрэг даалгавраа гүйцэтгэж дуусгах болон таны бүтээмжийг нэмэгдүүлэхэд тусална.

Эх сурвалж: www.entrepreneur.com

1011 2020-01-07
Нийтэлсэн: AnonymousUser