Сөрөг зан үйлд эерэг хандлага гаргахаас зайлсхий


3_rySv7qT.jpg

Хэн нэгний сөрөг хариу үйлдлийг тавгүй хүлээн авч тухайн нөхцөл байдалд өөрийгөө хамгаалах гэж оролддог уу ?

Энэхүү асуулт менежерүүд, удирдах албан тушаалтнуудад хамааралтай билээ. Хүмүүс таньд сөрөг зан үйл гаргахад та ямар хариу үзүүлдэг вэ? Та уцаарлаж, шүүмжилж, онцгүй байдлаар хүлээн авдаг уу?

 Тэгвэл дараах асуудлуудд анхаарлаа хандуулцгаая.  

Хэн нэгний сөрөг зан үйл, үйлдэл  нь таны хамгаалалтын бүсийг идэвхижүүлдэг үү?

Хамгаалалтын бүс гэдэг нь сөрөг зан үйл, үйлдэлд илт дургүйцэж бусдыг үл ойшоон доошоо хийх шинж тэмдгээр илэрнэ. Гэвч энэхүү өөрийгөө хамгаалах байдал нь таныг хормын дотор өчүүхэн боловсроогүй, өшөрхөг жижигхээн нэгэн болгож харагдуулдагыг та мэдэх үү ?  Нөгөөтэйгүүр сөрөг зан үйл, үйлдэлд талархалтай ханддаг удирлагууд асар их хүндэтгэл, итгэлийг бий болгож байдаг. Өөрөөр хэлбэл жижиг зүйлд хэрхэн хандсанаас шалтгаалж өөр өөр үр дүнгүүд гарч байдаг.

 

Та балмагдсан байна.

Гэр бүлийнх хэн нэгэн нь хагалгаанд ороод ямар ч мэдээлэл аваагүй түгшсэн байдалтай хүн эмчийг хүлээх зуураа тал тийш холхино. Хагалгаа дууссан бололтой эмч гарч ирэн хагалгаа амжилттай болсныг дуулгахад гэр бүлийн гишүүд баярласнаа илэрхийлэх үед хэн нэгэн эмч дээр очин бүх л өдрийн турш хэн ч хагалгааны тухай ямар нэг мэдээ өгөөгүйг хэлэхэд эмч хариуд нь“Ta нар бага зэрэг балмагдсан байсан байх” хэмээн тухайн хүнийг үл ойшоон өөрсдийгөө зөвтгөв.

 Гэвч тухайн хүн эмчийн энэхүү үйлдэлд ихэд дургүйцэж  эмчийн болон мэс заслын төвийн талаар сөрөг сэтгэгдэл бичсэн байна.

Хэрэв эмч эелдэгээр уучлалт гуйгаад тэднийг сэтгэгдлээ хэлсэнд талархсанаа илэрхийлсэн бол тэдэнд илүү хүндлэгдэж эмч болон эмнэлэг үйлчлүүлэгчийн сөрөг сэтгэгдэлтэй үлдэхгүй байсан юм. Тиймээс юун түрүүнд ямар нэгэн зүйлийг хэлж буй үед өөрийгөө өмөөрөхийг урьтал болгох хэрэггүй.

Гүжирдэх хандлага буюу хамгаалах үйлдэл үзүүлэх нь

“Чи өөртөө итгэлгүй байгаа юм шиг сонсогдож байна.”

Курсын ажлын форматыг гэнэт өөрчилсөнд сурагч эсэргүүцэхэд хариуд нь профессор сурагчийг үгүйсгэж “Чи өөртөө итгэлгүй байгаа юм шиг сонсогдож байна.”гэснээрээ түүний шийдвэрийн талаарх сөрөг хариу үйлдлийг тэр дор нь эсэргүүцсэн юм. Тухайн сурагчийг сул дорой мэт үзэн доош хийсэн. Үүний үр дүнд нь сурагч сургуулийн захиралд гомдол гаргахад профессор харамсахад хүрсэн.

 

Чи сэтгэл хөдлөлдөө хэт автсан байна

Хэн нэгэн таньд сөрөг хариу үзүүлэхэд тэдний сэтгэл хөдлөлтэй холбож няцаалт хийх нь эргээгээд таныг төвөгтэй, ядаргаатай хүн мэт харагдуулдаг. Үнэндээ ихэнх хүмүүс дургүйцлийг нь хүргэж буй тэрхүү үйлдлээс илүү хэрхэн үүнийг илэрхийлж буйд нь анхаарал хандуулдаг. Энэ нь  юунд хүргэж болохыг та мэдэх үү? Хүмүүсийг үл ойшоох нь таны тухай ямар ч эерэг сэтгэгдэл төрүүлэхгүй.  Харин бусдын таньд хэлж буй санааг өөртөө итгэлтэйгээр сонс. Хариу үйлдэлд үргэлж талархалтай хандаж өөртөө үргэлж суралцаж байх боломжийг олго.

 

“Childish attack”  /“Учир мэдэхгүй хүүхэд мэт аашлахаа боль”/

“Хэн ч төгс биш. Та ч мөн адил”

Сөрөг зан үйлийг эсэргүүцэх гэж байдаг хүчээ дайчлах нь таныг суурьгүй, төлөвшөөгүй мэт харагдуулж таны өмнөөс “би том болоогүй” гээд хашгирч байдаг. Энэ нь эмч, хуульч, менежер эсвэл удирдах албан тушаалтан хэний ч хамгийн аймшигтай дүр зураг юм.

“Сөрөг хариу үйлдлийг өөрийгөө хөгжүүлэх бэлэг болгон хүлээн ав.”

Эцэст нь Сөрөг зан үйл, үйлдэл таньд ямар ч хэрэггүй хамгаалалтын бүс үүсгэдэг гэдгийг сана.

 Та нээлттэй, боловсон эсвэл  нэр хүндгүй,бусад хүмүүс таны талаар ам муутай байх эсэхийг өөрөө л сонгоно. Тиймээс сөрөг зан үйлийг гаргахгүй эсвэл зөвөөр хүлээж авч сурах нь сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг сайжруулаад зогсохгүй асар их хүндэтгэл, итгэлийг бий болгож байдаг.

1156 2020-01-07
Нийтэлсэн: AnonymousUser