Компанийн засаглалын Үр өгөөжтэй дөрвөн дүрэм


9_zofSefF.jpg

Компанийн засаглалын Үр өгөөжтэй дөрвөн дүрэм

Тогтвортой хөгжил, үр өгөөжтэй менежментийн нэгдмэл тогтолцоог бүтээхэд удирдлагын манлайлал, ойлгомжтой шударга удирдан чиглүүлэг, хүчирхэг нөлөөлөл үзүүлж чадахуйц Засаглалын бүтэц нэн шаардлагатай. Компанийн засаглалын тогтвортой байдал нь бизнесийн стратегийг хэрэгжүүлэх, зорилго зорилтод зорих ба тайлагнах, засаглалын гадаад оролцогчидыг санхүүгийн тайлан мэдээллээр хангах зэрэг нь суурь ойлголт юм.

Компанийн удирдлага, эрх үүргийн дарааллыг хамгийн сайнаар зохион байгуулахад байгууллагын бүхий л шатанд бүтэц зохион байгуулалтыг шинжилж, оновчтой хэлбэрийг тогтвортой мөрдүүлэх нэн чухал. Байгууллагын бүтэц зохион байгуулалтыг дур мэдэн өөрчлөх, хэзээ хүссэн цагтаа бужигнуулах нь бизнесийн загвар, бүх төрлийн нөөцийн зарцуулалтад сөргөөр нөлөөлж эрсдлийг өсгөдөг.

Үр өгөөжтэй засаглал бүтээхэд дараах 4 дүрмийг анхаарч үзэгтүн: 

1. Үүрэг хариуцлага дээд шатнаас эхлэх: CEO буюу Ерөнхий захирал ба С түвшний менежер хооронд бодит байдлын талаар үнэн зөв мэдээлэл тайлангийн урсгал үүсгэж хэвшүүлэх. С буюу си түвшний менежер гэдэг нь “Chief”-Ерөнхийлөх түвшний удирдах ажилтнуудыг хамааруулан үзнэ. CFO-Chief Financial Officer, COO-Chief Operating Officer, CIO-Chief Information Officer гэх мэт... 

2. Тайлагналын тогтолцоо нь ил тод үнэнч байдалд үндэслэсэн байх: Тайлагнал нь бизнесийн бусад зорилгын хэрэгжилт ба шууд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хамаарлыг тусгасан байхыг чухалчлан үзүүштэй. Харин ил тод байдлын зарчим баримталах нь гүйцэтгэлийн үнэлгээнээс бүтээмжийн удирдлагад чиглэх иж цогц механизм болох бөгөөд тайлагналыг үнэн бөгөөд бодитой байлгах тулгуур хүчин зүйл болдог.

 3. Бизнесийн удирдлага ба Бүтэц зохион байгуулалтын нийцэл: Компанийн тогтвортой засаглал нь бизнес модель ба байгууллагын бүтэц зохион байгуулалтын үр дүнг өсгөх, зөрчилдөөнийг бууруулах нөөцийг үр дүнтэй зарцуулах, төлөвлөхөд эерэгээр нөлөөлнө.

 4. Тогтвортой хөгжлийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэх Хөтөлбөр батлах бөгөөд байгууллагын нэгж хэсэг бүрт зориулсан улирал, сар, долоо хоногийн удирдамж гаргах замаар шуурхай оновчтой уян удирдлагаар хангана: Байгууллагын стратегийн алхам бүрийг хэрэгжүүлэхэд алба нэгж бүрээр нарийвчлан төлөвлөсөн дэд хөтөлбөрийг баталж тухай бүр сайжруулах нь оновчтой. 

Ийнхүү төлөвлөхдөө байгууллагын ажилтнуудын харилцан шүтэлцээг сайжруулахад анхаарал хандуулахаа мартуузай. Эдгээр дөрвөн дүрмийг Компанийн засаглалын сайн туршлага, арга зүй, шилдэг дадлыг хамтатган хэрэглээрэй...

1176 2020-01-07
Нийтэлсэн: AnonymousUser