Тэрбум долларын брэндийг бүтээсэн өглөөний 7 зуршил


4h1v5th9vschfa1u7qks5dtggo_b.jpg

Үнэнийг хэлэхэд би маш залхуу.

Амьдралынхаа ихэнх хугацаанд өглөө орноосоо сугарахаас залхуурч хэвтдэг байлаа.

Хүүхэд байхдаа ямар ч амлалтдаа хүрэхгүй, ээж минь хүртэл битүүхэндээ намайг бүтэлгүй нэгэн гэж харна.

Гэтэл өнөөдөр би тэрбум долларын үнэлгээтэй Күэст Нүтришн/Quest Nutrition/ компанийн хамтран эзэмшигч болчихсон байна.

Хэзээ ч амлалтдаа хүрэхгүй, аар саар зүйлээр цаг нөгцөөдөг хүүхэд хэрхэн ийм амжилтад хүрсэн юм бол гэж гайхаж байна уу?

Миний хамгийн эхний алхам бол “Сэтгэлгээгээ өөрчлөх”. Зөв байхад хэт анхаарах бус, бусдаас түрүүлж зөв хариултыг олоход анхаарснаар маш их өсөлтийг надад бий болгосон. Харин энэхүү сэтгэлгээ миний цаг зарцуулалтыг өөрчилж /ялангуяа өглөөний цагуудыг/, амжилтад хүрэх түлхүүр болж чадсан.

Оршил хэсгээ одоо зогсоож,  өглөө бүхэн өөрийгөө дасгалжуулж, амжилтад хүргэсэн 7 зуршлаа жагсаалаа. Үүнд:

1. Унтах

Миний өглөөний зуршил яг үнэндээ өмнөх оройноос эхэлдэг.

Би сүүлийн 10 гаруй жил сэрүүлэг ашигласангүй.

Бүтэн нойр авч чадахгүй бол гүйцэтгэл буурч, хэрэв хэмжиж болдог бол танин мэдэхүйн чадвар хүртэл эрс буурдаг.

Алхам №1 бол “Унтах”-ыг амьдралын хамгийн чухал, алгасаж болохгүй үүрэг гэж хандах. Би орой 8 цагт унтаад, өглөө 3 эсвэл 4 цагийн үед аяндаа сэрдэг.   

2. Дасгал хийх

Өглөө сэрэхэд, хамгийн түрүүнд санаанд ордог зүйл бол “Дасгал хийх”. Би долоо хоногт 5 өдөр дасгал хийдэг. Гэсэн ч “Жимд/Gym/ донтчихсон нөхөр огтоосоо биш шүү.

Өөртөө сахилга бат суулгана гэдэг амжилтад хүрэх үндэс. Залхмаар жагсаалт гаргачихаад, хийхийг хүсэхгүй байгаа ч, хийж дуусгах нь таны сахилга бат.

Таны эд эс бүхэн “Одоо болно оо. Боль. Амар.” гэж хэлж байсан ч, өөрийгөө хүчил, дайчил. Ингэснээр л та залхуурч хэвтэхийн оронд, босох тэнхээг олж авна.

Сахилга бат өөртөө итгэх итгэл, найдвартай байдлыг бий болгох гол шалтгаан болж, өөрөө өөртөө хийх бодит хөрөнгө оруулалт болдог. Миний хувьд дасгал хийх нь цуврал кино үзэх, видео тоглоом тоглох мэтийн зүйлсэд цагаа дэмий үрэхээс зайлсхийж, сахилга баттай байх боломжоор хангадаг.

3. Сэтгэлгээний дасгал

Биеийн хөдөлгөөн үнэхээр хангалтгүй, сэтгэл оюунаа ч дасгалжуулах нь чухал. Миний хувьд бие бол сэтгэлийн илэрхийлэл болдог. Тийм ч учраас аливаа ажлыг хийж дуусгасныхаа дараа, хэсэг хугацаанд төвлөрч, бясалгах цагийг өөртөө гаргадаг. Ингэснээр надад анхаарал төвлөрөх, сэтгэл санаагаа төлөвшүүлэх боломж олгодог.

Хэт хурдан өөрчлөгдөж буй өнөө цагт, анхаарал сарниулах, сэтгэл санаа хямраах зүйл мундахгүй. Харин та өөрийн сэтгэлгээ, амьдралаа тайвшруулж чадсанаар, аливаа зүйлийг үр дүнд хүргэх боломжтой.

Би бясалгахдаа “Амьсгалын дасгал” хийж, оюун бодлоо цэгцэлдэг. Одоо бодох нь ээ, хамгийн анх хийж эхэлж байхад, нэг л сайн болж өгдөггүй байж. Гэсэн ч давтлагын дүнд, үр дүн нь илт сайжирсан шүү.

4. “Бодолд автах”

Бясалгах үйл явцын хамгийн гайхамшигтай нь тархинд альфа давалгаа үүсдэг. Энэ нь тархины хэсгүүдийг бүтээлчээр ажиллах эрч хүчээр хангадаг. Иймээс би бясалгаж дууссаны дараа, хамгийн ярвигтай асуудлыг тунгааж эхэлдэг.

Энэ үед тархи маш сэргэг ажилладаг тул хамгийн ярвигтай асуудлын бүтээлч шийдлийг олох боломж олгодог.

"Early Bird - Хувь хүний хөгжлийн өглөө эртийн сургалт" ТУН УДАХГҮЙ...

https://www.corporate.mn/content/read/158853.htm

70001123, 94061123

969 2020-01-29
Нийтэлсэн: AnonymousUser