Харилцаанд баримтлах 12 дүрэм.


72352020_489260388470329_6025383669365997568_n.jpg

1. ИНЭЭМСЭГЛЭ. ГЭХДЭЭ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ!

Чин сэтгэлийн инээмсэглэл нь агшин зуурт халуун дулаан уур амьсгал, нээлттэй байдлыг бий болгодог бол хуурамч инээмсэглэл эсрэгээрээ таныг хямсгар нөгөө хүнээ үл хүндэтгэсэн сэтгэгдэл төрүүлнэ. Нүдэнд нь тодроогүй инээмсэглэл хиймэл төвөгтэй санагддаггүй гэж үү ?

Үр дүнтэй харилцааг бий болгоход харилцагчдаа үнэн сэтгэлээсээ хандаж буйгаараа тэднийг хүндэлж байгаа гэдгээ илэрхийл. Тэд таны инээмсэглэлээс ямар нэг хуурамч зүйл олж харвал энэ нь худлаа ярихаас илүү чангаар нүүрэн дээр тань хашгирч байдаг. Тиймээс та бусдын итгэлийг олохыг хүсвэл юун түрүүнд битгий худлаа инээгээрэй.

2. АСУУЛТ АСУУ 

Бусдын санаа бодлыг илүү сайн ойлгохын тулд асуулт асуу гэхдээ нээллтэй асуулт асуу. Хаалттай асуултууд нь тийм эсвэл үгүй гэсэн хариулттай байдаг. Шүүх танхимд  болдог асуултуудын тухай нэг бодоод үзэцгээх үү?  ........... энэ нь үнэн үү? Гэх мэт  хэрэгтэй мэдээллээ энгийн тодорхой үгсээр хариулт авахын тулд асуудаг.

Харин нээлттэй төгсгөлтэй асуултуудад хүн тийм эсвэл үгүй гэж хариулаад дуусгаж чаддаггүй. Тиймээс асуултыг аль болох нарийн тодорхой мэдээлэл авахаар урт хариулт хэлэхээр тавь. Харилцагчтайгаа илүү ойлголцохын тулд сониучирхсан асуулт тавь. Харилцаагаа илүү хадгалж дараагийн түвшинд очих боломжийг олж авахын тулд асуултаа их нээллттэйгээр асуу. 

3. ИДЭВХИТЭЙ СОНС

Амжилттай харилцаа тогтоож чаддаг хүмүүс идэвхитэй сонсонгоо үргэлж суралцаж байдаг. Тэд харилцан ярианы үед бусдын хийж, хэлж байгаа бүхий л зүйлд анхаарлаа хандуулж байдаг. Ялангуяа харилцагчаа хэрхэн үгээ хэлж байгаа болон биеийн хэлээрээ хэрхэн илэрхийлж байгааг голчлон анхаардаг. Ингэснээрээ тэдний юу хэлэхийг хүсч байгааг бүрэн дүүрэн ойлгож чадсанаа харилцагчдаа мэдрүүлдэг.

4. ЧАДВАРЛАГ НЭГНИЙГ АЖИГЛА

Үр дүнтэй харилцааны чадварт суралцах гэж яарахаас өмнө Чадварлаг нэгнийг сайтар ажиглаж өөрсдийн мессежээ хэрхэн амжилттай хүргэж байгааг нь мэдэхийг хичээгээрэй.

Хэрвээ та харилцаж буй хүмүүсийнхээ оронд өөрийгөө тавьж чаддаг бол тэдний хэлж байгаа зүйл утга санаатай хэрхэн холбогдож байгааг болон бусадтай харилцах харилцаагаа хэрхэн хүчирхэгжүүлж байгаад нь анхаарлаа хандуулаарай. Тэдний үр дүнтэй харилцаанд ашигладаг хамгийн сайн тактикт суралцаж өөр дээрээ хэрэгжүүлээрэй.

5. ЭРГЭХ ХОЛБООГ ҮҮСГЭ

Харилцагчийнхаа яриаг сонсож байгаагаа болон тэдний ярьсан зүйлтэй санал нийлсэн эсэхээ ойлгомжтой хэлэх замаар хариу үйлдэл үзүүл.Тэдний үгийг анхааралтай сонссон болон тэдний хариултыг чухалд тооцож байгааг таны хариу үйлдэл илэрхийлэх ёстой. Бусдыг үнэн зөв ойлгосон эсэхээ лавласан асуулт тавих нь чухал зүйлсийн нэгд тооцогддог. Харин харилцаанд хэтэрхий хувиа бодон нэг талыг харах үед сонсохоо болж харилцаа илүү хүндрэлтэй болдогыг үргэлж анхаараарай.

 6. СТРЕССИЙГ БАГАСГА

Хэрэв боломжтой бас шаардлагатай бол асуудлаас түр холдож гүнзгий амьсгал авч аль болох бодол санаагаа цэгцлэхийг хичээ. Үүнийгээ аль болох бусдад дараа, саад болохгүйгээр хийгээрэй. Хэрэв та сэтгэл хөдлөлдөө автаж биеэ барьж чаддаггүй бол энэ арга нь өөртөө болон бусдад асуудлыг илүү ухаалгаар шийдэх боломж өгөх юм. Энэ нь онлайн харилцаанд ч гэсэн хамаатай юм. Онлайнаар хэн нэгний таныг гомдоож буй үгэнд ч хамаатай. Энэ тохиолдолд компьютерын дэлгэцээ түр орхиод эхлээд тайвшрах нь илүү хялбар байх болно. Харилцааны зөрчилдөөнөөс холуур байх боломжийг өөртөө болон бусад хүмүүст өг. Хэрэв тэд онцгүй байдлыг үргэлжлүүсээр байвал бичсэн зүйлийг унших шаардлагагүйгээр устгах нь магадгүй сайн арга болно.

7. БУСДЫГ ОЙЛГО

Бусдыг ойлгохын тулд та сэтгэл хөдлөлийг нь мэдрэх хэрэгтэй. Харилцагчийнхаа биеийн хэлэмж болон сэтгэл хөдлөлийг мэдэрч хэрэв би ийм байдалд байсан бол яах вэ? хэмээн бод. Тэд сэтгэл нь хөдөлсөн аз жаргалтай байвал та ч мөн адил, харин тэд дуугаа хурааж гунигласан байвал та ч мөн тийм байгаарай. Хэрэв харилцагч тань ямар нэг зүйлд бухимдаж байгаа бол та тэдний асуудалд чин сэтгэлээсээ санаа тавьснаар тэдэнд ганцаараа биш, хамгаалагдсан мэдрэмж төрнө.

Та хамтрагчийнхаа асуудалд жинхнээсээ санаа зовж байгаа үед хэрхэн асуудлыг хүлээж авснаа тайлбарлаж эхлэхээс нь өмнө харилцагч тань юу мэдэрснийг мэдрэх юм.

8. УНШ

Та бичгийн харилцааны чадвараа сайжруулах эсвэл энэ чиглэлийн ном уншихыг сонирхож байвал унших нь ур чадвараа сайжруулах хамгийн хүчтэй арга юм. Унших нь байнга мэдээлэлтэй байх болон харилцаанд ашиглаж болохоор сонирхолтой мэдээллүүдийг цуглуулахад тусалдаг. Таны нэн тэргүүний зорилго юу ч байсан тогтмол унших нь хувь хүний хөгжлийг асар хурдацтай хөгжүүлдэг.

9. ХЭЛЭХ ҮГЭЭ БОЛГООМЖТОЙ СОНГО.

Сонгосон үг тань ойр дотно байдал эсвэл хүйтэн хөндий байдлыг алийг нь ч төрүүлж чадна. Харилцаан дахь үгийн сонголтыг хэзээ ч бүү дутуу үнэл. Илэрхийлэх гэж буй зүйлээ ганц буруу хэлсэн үгээр унагаах бүрэн боломжтой. Өөрийнхөө болон бусдын санаа бодлыг илэрхийлэх үгсийг ашиглаж чадах нь“Бид бидэнд” гэсэн нөхөрсөг байдлыг эсвэл “Би, Намайг” гэсэн зөвхөн өөртөө анхаарал хандуулсан мэдрэмжийг аль алинийг нь төрүүлж чадна.

10. ҮНЭХЭЭР СОНИРХОЖ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛ

Бусдын үгийг сонсож буйгаа аман болон аман бус байдлаар илэрхийл. Идэвхитэй сонсох нь үүний нэг хэсэг ба та өөрийн биеийн хэл, өөртөө итгэлтэй харц болон ухаалаг асуултууд тавьснаар сонирхож буйгаа илэрхийлж болох юм. Хүмүүс тэдэнд урам зориг өгдөг хүмүүсээр хүрээлэгдэхийг хүсдэг. Хэн нэгний чухал зүйлийг нь эерэгээр сонирхож буйгаа харуулахад ач холбогдол бүхий харилцааг үүсгэхэд туслаад зогсохгүй үр дүнтэй болгоно. Таны эерэг оролцоо дулаахан, таатай уур амьсгалыг бүрдүүлдэг.

11. ХӨГЖИЛТЭЙ БАЙДЛАА ХАДГАЛ

Бага зэргийн хошигнол таагүй нөхцөл байдлыг бууруулж асуудлыг өөр өнцгөөс харах боломжийг олгож тайвшруулдаг. Инээд нь үргэлж тохиромжтой байдаггүй төдийгүй үүнийг бусдад ёс суртахуунгүй хандах, тохуурхах байдлаар ашиглаж болохгүй зүйл билээ. Харин цагаа олсон хөгжилтэй байдал, багахан хошигнол нь асуудлын гэрэлтэй талыг олж харахад үргэлж тусладаг.

12. АЛТАН ДҮРМИЙГ ХЭЗЭЭ Ч БҮҮ МАРТ

Жинхэнэ бай! Хэрэв та бусдаас үнэнч шударга байдлыг хүсч байвал юун түрүүнд тэдэнтэй илэн далангүй байх хэрэгтэй. Мөн итгэл төрүүлэхүйц болон сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй. Чадварлаг харилцагчид “жинхэнэ” харилцаа холбооны үнэ цэнийг үргэлж мэддэг.

 Харилцаагаа чадварлагаар удирдахын тулд байнгын практик, дадлага хийх нь хамгийн чухал тул тасралтгүй суралцсанаар нэг мэдэхэд л та хэдийнээ чадварлаг харилцагч болсон байх болно.  Эцэст нь үргэлж өөртөө ханддаг шигээ бусдад хандаарай.

1146 2020-01-07
Нийтэлсэн: AnonymousUser