Ахисан түвшний менежментийн 12 урхи


385lg753s1hm6gg010b697oj3e_b.jpg

Дунд түвшний менежерээс түвшин ахих шилжилт хийхэд асуудал мундана гэж үгүй. Өмнөх дүрд болоод байсан зүйлс одоо харин хэцүүдэх нь тэр. Энэхүү шилжилтийг хийхийн тулд зөв зүйтэй гэж бодож байсан ур чадвараа гээж, шинэ шинэ ур чадваруудад суралцах хэрэгцээ ихэнх менежерт тулгардаг. Гэтэл харамсалтай нь дийлэнх байгуулагын удирдах ажилтан тухайн өөрчлөлтөд тусламж дэмжлэг үзүүлж чаддаггүй.

Форбес Коучес Консулын гишүүд зөвлөлдсөний дүнд,  менежер болон компанийн удирдах ажилтанд зориулан түвшин ахихад зайлшгүй мэдвэл зохих доорх зөвлөмжүүдийг  хүргэж байна.

1. Фокусаа өөрчлөх

Шат ахихад зайлшгүй хийх зүйл. Яг л зургийн аппаратны линзийг өөрчилж байгаатай ижил, илүү өргөнөөр харах хэрэгтэй болдог. Манлайллын зарим шинж чанарыг харуулсан учраас, удирдах ажилтан тань таныг тушаал дэвшүүлсэн байж болох ч, та шинэ дүрдээ бүрэн тохирно гэж бардамнаж болохгүй. Юмс үзэгдлийг илүү өргөн цар хүрээгээр харах гэж хичээгээрэй. - Доуг Торп /Doug Thorpe/, Хэдвэй Эксэк /Headway Exec/

2.   Итгэл хүлээх, Стратеги сэтгэлгээ ба Нэгдмэл байдал

Дунд шатаас ахисан шатад хүрэхэд T.M.I-ийг мөрдөх хэрэгтэй болдог.

T: Удирдлагад байгаа ажилтнууддаа итгэл хүлээлгэж, өөрсдөө хийх боломжийг олгох
M: Тактикч байдлаасаа салж, стратегич болох
I: Шинэ амьдрал, шинэ дүртэйгээ нэгдэх

Шилжилтийг хийхэд аажмаар хийж, шаардлагатай ур чадварын сургалтад хамрагдаж, ментор, дасгалжуулагчтай болох  - Жулиа М.Винстон /Julia M.Winston/, Брэйв Коммуникэйшн /Brave Communication/

3. “Гүйцэтгэгч” сэтгэлгээг хаях

Түвшин ахих хамгийн том саад бол ядмаг баримжаа, дутмаг мэдээлэл, “Би гүйцэтгэгч” сэтгэлгээнээс үүдсэн үр дүнгүй төлөвлөлт байдаг.  Үүний оронд алсын хараа, стратеги төлөвлөлт, харилцаан дээр тулгуурласан дүн шинжилгээ, гүйцэтгэлийг хийх нь чухал. Компани шинэ манлайлагчаа бэлтгэхэд - гүйцэтгэлийн зөрүүг арилгахад гол анхаарлаа төвлөрүүлж, үүний тулд  ухамсараа нэмэгдүүлэх, EQ-гээ хөгжүүлэхэд нь туслах хэрэгтэй. Жоди Майкл/Jodi Michael/, Жоди Майкл Ассошэйтс/Jodi Michael Associates/

4. Шилжүүлэлт

Бусдыг манлайлж, ажлаа үр дүнтэйгээр шилжүүлж байж л гүйцэтгэлд хүрэхийг ахисан түвшний менежмент гэнэ. Дунд түвшний менежер   ихэнх тохиолдолд бусдад бүрэн итгэхгүй, шаардлагагүй үед хүртэл хянаж, шалгадаг. Итгэх соёлыг бий болгох, эргэх холбоог сайн тогтоохыг ажил шилжүүлэлт гэнэ. Жиа Ганеш/Gia Ganesh/, Жиа Ганеш Коучинг/Gia Ganesh Coaching/

5. Харилцааг хадгалах

Өндөрт хүрэх тусам, ажил төрөл, хүмүүсээс улам л холддог. Гэтэл тэдгээр гайхалтай санаа, шинэ содон үзлүүд “ажил”-тай ойр байгаа хүнд л төрдөг байна. Иймээс ч удирдах ажилтан удирдлагад байгаа ажилтнууд, тэдэнд тулгамддаг асуудлуудыг мэддэг байхын тулд хамтдаа хооллох, манлайллын форум гэх мэтийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах хэрэгтэй. Мишэл Тиллис Лэдэрман/Michelle Tillis Lederman/ Эксекютив Эссэншиалс /Executive Essentials/

6. Төсөөлөл

Ахих замын бартаа саад улам л ихэсдэг. Иймдээ ч шат ахих тусам, дараагийн шатад шаардлагатай ур чадваруудад суралцсан байх нь чухал. Удаах түвшний төлвийг тодорхойлж, тухайн ажлыг хийхэд танд ямар мэдлэг хомсдож байгаа талаар төсөөлж, түүндээ суралцаарай. Эмили Шүүп/Emilie Shoop/, Шүүп Трэйнинг энд Консалтинг /Shoop Training and Consulting/

7. Асуудал шийдэхийг Боломж хайхаар халах

Гол нь сэтгэлгээ, дадлаа өөрчил. Дунд түвшний менежер асуудал шийдэх чадвартай байх нь чухал. Харин ахисан түвшинд баруун тархи ихэвхтэй ажиллаж, хүсэл тэмүүлэл, инноваци, стратеги овсгоо, концепци боловсруулах шаардлагатай болдог байна. Эван Роф /Evan Roth/ Роф Консалтанси Интернэйшнл ХХК /Roth Consultancy Intertnational, LLC/

8. “Үлгэр жишээ үзүүлж манлайлах” хандлага дутагдах

“Үлгэр жишээ үзүүлэх” сэтгэлгээ нь ахисан түвшний менежментийн хамгийн чухал чанар. Удирдлагад байгаа хүмүүстээ зөвлөгөө өгч, үлгэр жишээ үзүүлснээр хүндлэл аяндаа бий болно. Вэнди Вэйнэр

9. Амжилтын төлөө урагшаа

Дунд шатаас ахисан шатад хүрэхийн тулд байгууллагын бүтэц зохион байгуулалтаа сайтар ойлгож, салбар хэлтэс бүрийн харилцан уялдааг нарийн мэддэг байх нь чухал. Мөн стратеги, төсвийн болон гүйцэтгэлийн төлөвлөлтүүдийг хийж сурах нь чухал. Үүний хамгийн том гарц нь ХАРИЛЦАА. Латрес Уиллиамс

10. Харилцаагаа ахин дүгнэх

Шат ахих процесс түргэн хугацаанд явагддаг тул харилцаа холбоогоо өөрчлөх, хувиргах хугацаа хангалтгүй байдаг. Иймээс тушаал дэвших гэж байгаа бол манлайллын өнгө аясыг өөртөө суулгаж, найрсаг харилцаагаа хэрхэн хадгалах тал дээр анхаараарай. Мөн тодорхойгүй нөхцөлд ухамсарт зорилт тавьж сурах нь тун чухал. Камил Престон

11. Асууж сурах

Дунд шатад амжилттай ажиллаж, түвшин ахисан хэн хүнгүй нөхцөл байдал өөрөөр эргэж байгааг тэр бүр ойлгох нь ховор. Та чадвартай, мэдрэмжтэй нэгэн байснаа ядмаг, дорой болно гэхээр төсөөлөхөд хүнд ч гэлээ, одооноос эхлээд анх ажилд орж байгаа хүн мэт байж сур. Асуулт асуу. “Би юу мэдэхгүй байгаагаа мэдэхгүй байна вэ?”  Сүзи Померантс12. Стратеги сэтгэлгээгээ хөгжүүлэх

12. Стратеги сэтгэлгээгээ хөгжүүлэх

Ирээдүйд хаана хүрэхийг хүсч байгаагаа тодорхойлж чаддаг байх нь ахисан шатад зайлшгүй эзэмших ур чадвар. Манлайлагчдыг манлайлах нь амжилтын түлхүүр. Итгэл, найдвар төрүүлэх, өөртөө итгэлтэй байдал, бусдын зовлонг ойлгох чадвар, уян хатан чанар, зориг, хүсэл тэмүүлэл, алсын хараатай… Яаж гэж үү? Удирдлагад байгаа ажилтнуудаасаа санал шүүмж авах, эргэх холбоо үүсгэх замаар суралцах үйл явцын үр дүнд МАНЛАЙЛАГЧ бий болдог.

Эх сурвалж: www.forbes.com

1186 2020-01-29
Нийтэлсэн: AnonymousUser