Ажилтан шаардлагагүй 10 бизнес


wheel-large.jpg

Өнөөдөр олон бизнес эрхлэгчид дан ганцаараа бизнес эрхэлж байна. Ийм "ганц бие"-д нь ихэнх ажлаа өөрсдөө хийснээр стартап зардал, ажлын хөлс гэх зарлагыг хэмнэдэг.   Мэдээж энэ нь хүн бүхэнд тохиромжтой арга биш боловч өөрийн гэсэн давуу талуудтай. Доор ажилчид хөлслөн, ажиллуулах шаардлагагүй 10 бизнес санааг дурдая:

1. Чөлөөт уран бүтээлч


Хэрэв та бичих, график дизайн, кодчилол эсвэл ямар нэгэн зүйлд тодорхой ур чадвартай бол бие даасан сүлжээ байгуулж, чөлөөт уран бүтээлчээр  үйлчилгээгээ санал болгох нь давхар ажлыг байнгын бизнес болгох  гайхалтай арга юм. Өглөөний 9-ээс оройн 5 цагийн ажлын хажуугаар эхэлсэн ийм зохион байгуулалттай ажил нь, тогвортой сүлжээ, найдвартай ажилтай болсноор нэг-хүний үйл ажиллагааны бүхэл бүтэн байнгын үндсэн ажил болон хурдан цэцэглэж чаддаг. Хэдхэн сарын богино хугацаанд чөлөөт уран бүтээлч маань хэд хэдэн байнгын үйлчлүүлэгчдийг бий болгох боломжтой.

Үндсэн компани болгон эхлэж байгаа чөлөөт уран бүтээлчийн хувьд голдуу үйл ажиллагаагаа ХХК шиг түвшинд явуулснаараа байгуулгуудтай холбогдон ажиллаж чаддаг. Энэ нь орлогод компанийн түвшинд биш харин хувь хүний түвшинд татвар ногдуулдаг гэсэн үг юм.  Өөрөөр хэлбэл, зөвхөн тухайн ганц биетний авч байгаа цалинд л хувь хүнийн орлогын албан татвар ногдуулдаг.

2. Хувь /Коммишион/ - Зөвхөн борлуулалт


Хэдийгээр эрсдэлтэй боловч та ажиллахад бэлэн байгаа бол комишионд суурилсан ажил нь их мөнгө болгон хувиргах боломжой. Гол нь таны ажлын гүйцэтгэлээс хамаарч таны цалин тодорхойлдог. Хэрэв та борлуулалтаасаа урам зориг, хүсэл эрмэлзэл авч чаддаг хүн бол энэ карьерын замналд та амжилтанд хүрэх болно.

3. Подкастинг


Подкастууд нь тодорхой үзэгчдэд зориулсан хөгжөөнт контетаар ханган нилээд эрэлттэй байна. Хэрэв та өөрийн дуртай ниш/сэдвийг тодорхойлж, тэр талаараа бусадтай нээлттэй ярих, холбогдох нь таатай байгаа бол өөрийн подкастаа эхлүүлэх талаар бодож үзээрэй.

Бараг бүх зүйлийн талаар подкаст эхлүүлж болно. Таны бодож олсон ямар ч  сэдэвт үзэгчид байж л таараа. Ер бусын гайхалтай дугаарууд, маркетингийн киллер тактикийн тусламжтайгаар маш богино хугацаанд үнэнч үзэгчиддээ цуглуулж чадна. Энэ нь эцэстээ төлбөртэй ивээн тэтгэх, зар сурталчилгаа болон бусад хэлбэрээр орлого авчрах болно.

4. Бизнесийн дасгалжуулагч


Та олон жилийн туршлагатай бизнесийн мэдлэг туршилгатай бөгөөд энэ мэдлэгээ бусдтай хуваалцан дамжуулахад бэлэн байна уу? Зөв маркетингийн тактик, хүчтэй хувийн сүлжээ, гайхалтай вэбсайттай бол та бизнесийн дасгалжуулагч болж чадна. Жижиг бизнес эрхлэгчид эсвэл гарааны бизнес эрхлэгчидтэй хамтарч бизнес төлөвлөгөө боловсруулж, нэмэлт урам зориг хэрэгтэй хүмүүст зөвлөгөө өгч ажиллах. Хэрэв та зүгээр л "тиймээ, залуу" гэдэг зүгээр нэгэн биш харин сайн өдөөгч байж чадна гэдгээ мэдэж байгаа бол тэдний танд оруулсан тэдний хөрөнгө оруулалт эргээд их ашиг өгнө.

5. Виртуал туслах


Хэрэв та- Байгууллагын хувьд чадвартай, өөрийгөө А төрлийн ажилтан гэдгээ сайн мэддэг бол өөрийнхөө өвөрмөц ур чадвар, жинхэнэ шинж чанараа бүү үр. Виртуал туслах болсноор өдөр тутмын бизнесийн ажлуудаа гэрээсээ тав тухтай зохицуулах

Та үйлчлүүлэгчээ(дээ) өөрсдийн ур чадвар, хүсэл сонирхолд анхаарлаа төвлөрүүлэх боломжийг олгон тэдний нөгөө л бизнес эрхлэгчийн хийдэг  үйлчлүүлэгчдийг дэмжих, контент үүсгэх гэх мэт олон үүрэг хариуцлагыг та хүлээж болно. Өөрийн сонирхол, давуу тал дээрээ үндэслэн,  тан шиг хэн нэгнийг хайж мөрөн дээрх ачаанаасаа салахын тулд сайн төлбөр төлөх бизнес эрхлэгчийг олох болно.  

6. Франчайз эзэмшигч


Зарим бизнес эрхлэгчид одоо ажиллаж байгаа бизнес эрхлэх санааг сонирхдог ч  тухайн салбартай холбоотой эрсдэл, хариуцлагыг хүлээх хүсэлгүй байдаг. Санхүүжилт хангагдсан эсвэл зөв маркетингийн стратегийг хайж олсон ч гэсэн  бизнес эхлүүлэх үйл явц нь хамгийн их урам зоригтой хүнийг ч туйлдуулдаг.

Хэрэв та нэмэлт стрессгүйгээр бизнес эрхлэгчийн үр ашгийг ашиглан ашиг олохыг хүсч байгаа бол ажилчид эсвэл эрсдэлтэй гарааны үйл явцын баталгаа  шаардлагагүй гэрт -суурилсан- франчайзид хөрөнгө оруулах талаар бодож үзээрэй.

7. Ахмад настнуудад зориулсан үндсэн /ээлжийн үйлчилгээ


Хайртай хүмүүс нь хөгширч байгаа хүн бүр нэмэлт тусламжгүйгээр тэдэндээ анхаарал халамж тавих ямар хэцүү болохыг мэдэж байгаа байх. Гэртээ амьдардаг хөгшин хүмүүст хоол хийх, цэвэрлэгээ хийх, хүнсний дэлгүүр явах, цэцэрлэгийн ажил гэх мэт өдөр тутмын олон ажил туслалцаа шаардлагатай байдаг. Ахмад настан, тэдний гэр бүлд төсвөө хэтрүүлчихгүйгээр гэр орноо авч явахад нь тэдэнд туслах бизнесийг яагаад эхлүүлж болохгүй гэж? Аман яриа, хүн ам зүйн судалгаанд чиглэгдсэн сошиал медиа ашиглан та энэ бизнесийг цаг алдалгүй эхлэх боломжтой.

8. Шар айргийн жижиг үйлдвэр


Шар айрганд дуртай сонирхолоо амь зуулгын мэргэжил болгон хувиргахыг хүсч байна уу? Яагаад шар айраг үйлдвэрлэдэг болж болохгүй гэж? АНУ-д гар аргаар  үйлдвэрлэсэн шар айраг нилээд нэрд гарж байгаа учраас шинэлэг шар айрагны үйлдвэрлэлийн эрэлт улам бүр нэмэгдэж байна.

Ундаагаа брэнджүүлэх, түгээх тал дээр анхааран ажиллаж эхэл. Цангасан хэдэн хөрөнгө оруулагч, цөөн хэдэн торх таны цөхөрлтгүй оролдлогоор та "Cheers!" гэж хэлж амжихаас ч илүү хурдан шар айрагныхаа үйлдвэрийг босгож, ажиллуулаад эхэлсэн ч байж чадах юм. Үүний талаар Business News Daily guide-с илүү ихийг олж мэдээрэй.

9. Хувийн дасгалжуулагч


Ажил олгогчид, корпорацууд эрүүл мэндийн үйлчилгээний зардлыг бууруулах, хэт таргалалттай холбоотой өвчний талаар илүү их мэдээлэл болохоор ажиллаж байна. Чөлөөт хувийн дасгалжуулагч нар өөрсдийн хуваариа гаргаж, олон төрлийн үйлчлүүлэгчдэд хүрч ажилладаг. Хэрэв та бизнес эрхлэх толгойтой фитнесс гуру бол энэ нь танд тохирох зөв санаа байж магадгүй юм. Хэрэгжүүлэх цаг боллоо!

10. Тусгай хүргэлт


Хуримын ойд зориулсан цэцгийн баглаа эсвэл хүүхдийн төрсөн өдөрт зориулсан зайрмагны бялуу хүргэхээс ч илүү бизнес эрхлэгчдийн хувьд олон үйлчлүүлэгчдийнхээ өмнөөс хүргэлт хийх хэрэгцээ шаардлагатай гардаг. Зөв вэбсайт болон PayPal дансны тусламжтайгаар та өнөөдөр нэр хүндээ "тусгай хүргэлт"-ийн хүргэгч-р солих боломжтой.

Гарааны бага зардалтай бизнес эхлүүлэх


Банкаа хоосолчихгүйгээр бизнес эхлүүлэх нь бизнес эрхлэгч бүрийн мөрөөдөл юм. Хүсч байгаа ганц бие бизнес эрхлэгч хүний ​​хувьд та энэ мөрөөдлөө биелүүлж чадна. Хязгаарлагдмал санхүүжилтээ мартаж, таны карьерыг аль чигт хөтлөх талаар урам зориг өгөх дээрх санаануудыг бодож үзээрэй. Эдгээр 10 бизнесийн ихэнх нь  5000 доллар ба түүнээс доош доллараар эхлэх боломжтой ба бүхэлд нь нэг л хүн удирдах боломжтой.

Өөрөө ажлаа сонгон, ажилчидгүйгээр ажиллах нь гарааны зардлыг бууруулж, өөрийн замаар замналаа туурвих боломжийг танд олгоно. Цалингийн зардал, хязгаарлагдмал төсөвийг март; таны банкны дансыг хоослохооргүй тоо томшгүй олон сонголт байна. Үүнээс өөр бизнес эрхлэхэд илүү сайн арга юу вэ?

Алсын зайнаас, өөрийн болзлын дагуу ажиллах мөрөөдлөө биелүүлэхээс бүү ай. Судалгаа хийж, хүсэл тэмүүлэл, чадвараа нээж, өөрийн зөгнөж байсан карьертаа хүр. Та хийсэн зүйлдээ баяртай байх болно.

 

2236 2020-03-03
Нийтэлсэн: AnonymousUser